Энэхүү праймэр нь будалтын дараа арьс таталдах мэдрэмжийг багасган хүнд будалтын доор ч арьсыг чийгтэй таатай мэдрэмжтэй байлгах онцлогтой. Ургамлын гаралтай орц найрлагатай учир арьсыг чийгийн тэнцвэртэй байдлаа хадгалахад тусална.
- Будалтыг жигд арьсанд сууж өгөхөд туслах
- Өдрийн турш тогтоцтой суурь будалтыг бий болгох
- Арьсанд чийгшлийн хана үүсгэн, арьсны бүтцийг сайжруулан зөөлөн таатай байлгана
TIP: Hince Second Skin Foundation-той хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Голлох орц:
Glycerin – Эргэн тойрны орчноосоо өөртөө ус чийгийг татдаг найрлага юм. Чийгшүүлэх үйлчилгээтэй бүх төрлийн бүтээгдэхүүнд түгээмэл ордог.
Squalene – Бидний арьс байгалиасаа squalene хэмээх тосыг үйлдвэрлэдэг ч нас ахихын хэрээр үйлдвэржилт буурдаг. Тиймээс чидун жимс, дал мод зэргээс гарган авдаг ургамлын гаралтай squalane-ийг арьс арчилгааны бүтээгдэхүүнд өргөн ашигладаг болжээ. Squalane нь бидний арьсанд өөрийн мэт шингэж, зөөлрүүлж, чийгийг хадгалан, хамгаалах ханыг бэхжүүлдэг. Хэдийгээр тослог найрлага боловч нүх сүв бөглөдөггүй учраас батга гарамтгай арьсанд ч хэрэглэх боломжтой.













Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.