Яагаад бид Cloud Nine нэрийг сонгосон бэ?

Үүлэн дээр хөвж байгаа мэт аз жаргалаар дүүрэн байхыг Англи хэлэнд “I am on cloud nine” гэдэг хэлц үгээр илэрхийлдэг.

Залуус, бүсгүйчүүд маань өөрсдийгөө бүхнээс илүүтэйгээр хайрлаж, бага зүйлээс хүртэл баяр хөөрийг мэдэрч, үргэлж аз жаргалтай байгаасай хэмээн бид энэхүү нэрийг сонгосон юм.

Хүн бүр давтагдашгүй бөгөөд өөр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй. Бид өөрсдийгөө бусадтай харьцуулах огтоос шаардлагагүй. Өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, хайрлаж чадваас та энэ дэлхийн хамгийн онцгой нэгэн болно. Нэмээд өөртөө багахан цаг гаргахад л эрүүл арьс, эрүүл биеийг цогцлоож, гадаад, дотоод гоо сайхныг бий болгох боломжтой.

Тиймээс Cloud Nine-ын зүгээс дэлхийн сайн чанарын арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнийг боломжийн үнээр та бүхэндээ санал болгож байгаа бөгөөд бүтээгдэхүүн тус бүрийн мэдээллийг хэрэглэгчиддээ дэлгэрэнгүй хүргэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

Бид зах зээлийг судалж, бараа бүтээгдэхүүнийг нарийн шинжилж, тестлэн, хамгийн үр дүнтэй гэсэн бүтээгдэхүүнүүдийг Монголдоо оруулж ирж байгаа. Тиймд таны арьсны асуудлыг шийдэхэд багахан ч гэсэн хувь нэмэр оруулж, та бүхэндээ аз жаргалыг бэлэглэнэ гэдэгт бид бат итгэлтэй байгаа бөгөөд энэ нь ч цаашдаа Cloud Nine-ы хамгийн чухал зорилго байсаар байх болно.

Эцэст нь манай дэлгүүрийн уриа бол “Love yourself more and Be on Cloud Nine” буюу “Өөрийгөө улам их хайрлаж, үүлэн дээр хөвж байгаа мэт аз жаргалтай бай”.

Бидний баримталдаг зарчим

badge-1
Эрүүл найрлага

Бид санал болгож буй бүтээгдэхүүн тус бүрийн найрлагыг шалгаж, тестэлж үздэг бөгөөд зөвхөн эрүүл найрлага агуулсан үр дүнтэй бүтээгдэхүүнийг л борлуулдаг.

badge-2
100% Чанарын баталгаа
Бүх бүтээгдэхүүнүүдээ албан ёсны эрхтэйгээр эсвэл албан ёсны баталгаат дэлгүүрээс авдаг тул бүтээгдэхүүн бүртээ 100% оригинал гэсэн баталгааг өгч чадна.
badge-3
Хэрэглэгч бүрт хүрч ажиллах
Хүн бүрийн арьс өөр тул хэрэглэгч бүрийн арьсны онцлогт тохируулан бүтээгдэхүүн санал болгож, найрлага болон хэрэглэх заавар зэрэг мэдээллийг цогцоор нь олгодог “зөвлөгч баг” ажилладаг.

Cloud Nine дэлгүүр маань Сөүл болон Улаанбаатар хотуудаас баг болон ажиллаж байна.

Бид хэн бэ? - 9k=
Seoul, Korea

Солонгос дахь админ маань Солонгосын болон гадаадын олон брэндийн бүтээгдэхүүнийг гэрээтэйгээр үйлдвэрлэдэг компанид “Гадаад худалдааны менежер”-ээр ажилладаг бөгөөд ажлын туршлага дээрээ үндэслэн хамгийн чанартай брендүүдийг тусгайлан сонгож, та бүхэндээ хүргэдэг билээ. Гадаад зах зээлд эрэлттэй байдаг Солонгос брэндүүд ихэвчлэн ухаалаг маркетингийн хүчээр хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй болсон хэдий ч чанарын хувьд тааруухан байх тохиолдол их байдаг тул бидний зүгээс яг Солонгос зах зээлд таашаагдсан, эрүүл найрлагатай бүтээгдэхүүнийг оруулж байгаа.

Бид хэн бэ? -
Ulaanbaatar, Mongolia

Монгол дахь багийн гишүүд маань ч мөн ялгаагүй Солонгос улсад боловсрол эзэмшсэн бөгөөд арьс арчилгаа, гоо сайхан тэр дундаа К-Beauty-г олон жил сонирхон судалсан арьс арчилгааны өргөн мэдлэгтэй эмэгтэйчүүд бий. Бид Encanto Mall-д өөрийн нэрийн дэлгүүрээ нээсэн бөгөөд хүн бүрийн арьсны асуудалд тохирсон бүтээгдэхүүнийг зөвлөхөөс гадна Facebook, Instagram хуудсаараа дамжуулан хэрэглэгч бүрт тусгайлан зөвлөгөө өгч, арьс арчилгааны дэглэмийг гаргаж өгдөг. Хэдийгээр бидний үйл ажиллагаа нээгдээд удаагүй ч 19 аймгийн 27 гэрээт борлуулагч дэлгүүрүүдтэй хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.