Зөвлөгөө

Батганаас үлдсэн сорвины ангилалууд

Батганы сорви гэж юу вэ?

Батга нь хүн бүрийн амьдралд хэзээ нэгэн цагт гарч ирдэг асуудал билээ. Заримдаа бүр хамгийн тохиромжгүй цагт гарч ирдэг шүү!

Батга нь үсний уутанцарууд эсвэл арьсны нүх сүвэнд илүүдэл тослог болон үхэжсэн эсүүд бөглөрөл (comedones) үүсгэн үүсдэг. Үүний улмаас бактери үржин, батга гарч үрэвсдэг байна.

Батганы сорви нь батга үүссэний дараа арьс эдгэрэх явцад үүсдэг гэмтэлийн үр дүнд бий болдог. Гэмтсэн эд эдгэрэх явцад бий болох коллагений өөрчлөлтөөс хамаарч ямар батганы сорви үүсэх нь шалтгаалдаг. Ерөнхийд нь хонхойж орсон (аtrophic) болон ургаж гарч ирсэн (hypertrophic) гэж хоёр ангилдаг.

Батганы сорви эмчлэх аргууд

Хонхойж эсвэл ургаж гарсан батганы сорвийг эмчлэх нь маш хэцүү бөгөөд урт удаан хугацааны тууштай арчилгаагаар багасгаж харагдуулах боломжтой. Ухаж хонхойсон, урган товойсон аль аль төрөлд лазер эмчилгээ үр дүнтэй байдаг.

Хонхойсон сорви/Atrophic

Коллаген үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх ( AHA төрлийн гуужуулагчууд-glycolic acid, lactic acid гэх мэт, пептид орсон бүтээгдэхүүнүүд, Омега тосон хүчлүүд ( rosehip seed oil) гэх мэт нь арьсан дахь коллаген үйлдвэрлэлтийг дэмждэг.

Microneedling (Маш нарийн зүү ашиглан арьсанд цочроо өгч коллагений үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх).

Ретинойд хэрэглэх (адаплен гээд төрөл нь батганы сорвинд илүү үр нөлөөтэй).

Арьсан дахь коллагенийг устгадаг хамгийн том хүчин зүйл бол нарны туяа учраас батга гарч, эдгэж буй үед нарны тосыг маш сайн түрхэх.

Товойсон сорви/Hypertrophic

Ийм төрлийн сорви нь маш ховор тохиолддог ба эмчлэх, арга нь ч гэсэн хэцүү. Өөртөө тохирсон лазер эмчилгээг хийлгэснээр харагдах байдлыг сайжруулж болох ч ор үндэсгүй алга болгох нь бараг боломжгүй зүйл юм.

Батганы сорвиноос урьдчилан сэргийлэх арга

Батганы сорви нэгэнт л үүссэн бол арилгах нь маш хэцүү зарим тохиолдолд боломжгүй зүйл гэдгийг та ойлгосон байх. Батга хэр их үрэвсэлтэй байх, идэвхтэй гарч байх үед нь хэрхэн арчлах зэрэг нь сорви үүсэх эсэхэд маш их нөлөөлдөг. Тиймээс соривжихоос урьдчилан сэргийлэх нь маш чухал юм.

  • Батгыг хэзээ ч гэрийн нөхцөлд шахаж болохгүй. Гэртээ буруу хэт даралт өгч шахах нь бохир оруулж улам үрэвсүүлэх, сорви үлдэх гол шалтгаан болдог.
  • Гарсан батган дээрээ наалтуудыг хэрэглэх нь хурдан эдгэж сорви үлдэхээс сэргийлдэг.
  • Мөн гарсан батгыг хурдан эдгээдэг Spot treatment тос, серум зэргийг хэрэглэх.
  • Батга үрэвсэл ихтэй байх тусам сорви үлдэх магадлал өндөр байдаг учраас үрэвсэл дарах бүтээгдэхүүнүүд centella asiatica, уд модны шүүс болон охь, нөгөөн цайтай хэрэглэх нь үрэвслийг дарахад тусладаг.