
AHA:
- Усанд уусдаг учраас арьсны гадна давхаргыг гуужуулдаг.
- Бүх төрлийн арьсанд тохиромжтой.
- Нүх бөглөрч бохирдлоос үүссэн батгыг эмчилэхэд үр дүнтэй.
- Коллагений үйлдвэрлэлийг дэмждэг.
- Арьсны гадна давхаргыг байнга шинэчилдэг учраас нөсөө толбо арилгаж цайруулахад тустай.
- Арьсанд тохиромжтой АHA хүчлийн хувь нь 10-15% байдаг. Үүнээс дээш хувьтайг ихэнх улсад зөвхөн мэргэжлийн салонд л зөвшөөрдөг.
BHA:
- Тосыг молекулаас бүрдсэн учир арьсны гүнд нэвтэрч хуримтлагдсан илүүдэл тослогоос ангижруулж өгдөг юм байна.
- Тослог болон холимог арьсанд илүү тохиромжтой.
- Салицилийн хүчил нь батганы бактерийг устгадаг.
- Арьсанд тохиромжтой BHA хүчлийн хувь нь 0.5-2% байдаг.Үүнээс дээш хувьтайг ихэнх улсад зөвхөн мэргэжлийн салонд л зөвшөөрдөг.

Гуужуулагч сонгохдоо анхаарах зүйлс:
Бага насны охид залуучууд болон хүчлийн гуужуулагч хэрэглэж эхэлж байгаа хүмүүс маш зөөлөн гуужуулагчаас эхэлнэ.
Та бүр маш хэт эмзэг арьстай бол tartaric буюу усан узэмнээс гаргаж авсан гуужуулагч эсвэл байгалийн шавран маскнуудаар арьсаа гуужуулж цэвэрлээрэй!