APLB
APLB брэнд нь байгалийн гаралтай орц найрлагыг шинжлэх ухааны хөгжилтэй уялдуулан үр дүнтэй, зөөлөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Солонгосын арьс арчилгааны брэнд юм. A Plus B гэдэг утгаар брэндийн нэрээ өгсөн бөгөөд энэ нь “Хоёр нь нэгээс их” утгыг агуулдаг ба энэ нь хоёр ертөнцийн сайныг нь нийлүүлэх буюу байгаль болон шинжлэх ухааныг хамтатган арьсны эрүүл мэндэд хамгийн сайныг нь хүргэхийг зорьдог байна.
Амьтан дээр туршилт хийдэггүй, Тогтвортой хөгжилд ээлтэй.

Брэндийн философи
APLB брэнд нь баталгаажсан аюулгүй байгалийн орц найрлагуудыг ашиглахыг илүүд үздэг ба ахисан түвшний арьсны эмчийн судалгаатай хослуулан арьсыг цочроохгүйгээр олон талын асуудлыг шийдвэрлэх бүтээгдэхүүнүүдийг гаргадаг. Мөн орц найрлагыг ил тод байлгаж шаардлагагүй савлагааг халж маркетингийн зардлаа бага байлгах замаар боломжийн үнэтэйгээр бүтээгдэхүүнээ санал болгодог.
Бүтээгдэхүүний төрөл
APLB брэнд нь арьс арчилгаа, үс арчилгаа болон бие арчилгааны олон төрлийн бүтээгдэхүүнтэй. Тэд зорилтот үйлчилгээтэй олон төрлийн цуврал бүтээгдэхүүнийг гаргадаг. Тиймээс арьсны төрөл болон арьсны асуудалд чиглэн эмзэг, батга гарамтгай, өнгөө алдсан, хөгшрөлт болон чийгээ алдсан зэрэг өргөн хүрээнд чиглэсэн бүтээгдэхүүнтэй. Найрлагын хувьд маш зөөлөн байдаг тул K-beauty анхлах хэрэглэгчид болон цочромтгой арьстай хүмүүст ихээхэн тохиромжтой.
