Та өөрийн хэрэглэдэг нарны тосоо хүүхдэдээ түрхэж болох уу? -
Зөвлөгөө

Та өөрийн хэрэглэдэг нарны тосоо хүүхдэдээ түрхэж болох уу?

Хүүхдийн арьс нь том хүний арьстай харьцуулахад нэн эмзэг байдаг учраас та хүүхдэдээ арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо үнэртүүлэгч бодис агуулаагүй, бактерийн эсрэг, ер нь л ‘хүүхдийн’ зориулалттай гэж хаягласан хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдан авах нь хамгийн зөв сонголт болох юм. FDA (Food and Drug Administration) зөвлөснөөр 6 сараас доош нярайг нарны шууд тусгалаас хол байлгахыг зөвлөдөг. Ялангуяа нарны хэт ягаан туяа хамгийн хортой үед буюу 10.00- 14.00 цагийн хооронд. Зайлшгүй наранд гарах шаардлагатай бол хүүхдийн биеийг халхалсан урт өмд, урт ханцуйтай цамц өмсгөж, малгай өмсгөж хүзүү зэргийг наранд түлэгдэхээс сэргийлэх хэрэгтэй. Халуун наранд бидний бие өөрөө температуураа зохицуулж, биеийн хэмийг буулгах чадвартай байдаг бол нярай хүүхдүүд наранд амархан халах магадлалтай байдаг.

How to Keep Kids Sun-Safe on Vacation - The Expedition

Нярай хүүхдийг наранд гаргах зөвлөгөө

  • Хүүхдээ аль болох нарны эгц тусгалаас хол байлгах
  • Хүүхдийн биеийг халхалсан хувцас, малгай зэргийг өмсүүлэх. Та хувцасны нарны хамгаалалтыг шалгахдаа гаран дээрээ барих аль эсвэл нарны өөдөөс барьж үзэхэд нарны тусгал шууд тусч байвал хангалттай хамгаалах материал биш байна гэж үзнэ.
  • Хүүхдээ наранд түлэгдэж байгаа, шингэн дутагдсан эсэхийг сайтар анзаарах. Энэ нь улайлт, хүүхэд уурлах, их уйлах зэрэг шинж тэмдгүүдээр илэрч болно.
  • Хэрвээ таны хүүхэд наранд түлэгдсэн бол яаралтай нарнаас гарч, наранд түлэгдсэн хэсгүүдэд хүйтэн жин тавина. Өрхийн эмнэлэг болон хүүхдийн эмч рүү залгаж мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Хүүхдэдээ шингэн зүйл хангалттай өгөх. Хэдэн минутаас илүү хугацаанд байгаа бол хүүхдээ хөхүүлэх, аль эсвэл угжаарай.

Хэзээнээс хүүхдийн нарны тос хэрэглэх вэ?

Мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр 6 сараас дээш хүүхдэд нарны тос түрхэхийг зөвлөдөг. Хүүхдэдээ нарны тос сонгохдоо хамгийн багадаа SPF30+ хэмжээтэйг сонгох ба аль болох наранд хэт удаан байлгахгүй, нарнаас хамгаалсан хувцас, хэрэглэлийг өмсүүлэх шаардлагатай. Хүүхдийн нарны тосоо биеийн ил гарах хэсгүүдэд нь түрхэж, 2 цаг тутамд сэргээж өгөөрэй. Хэрвээ бассейн зэрэг усанд орж байгаа бол нарны тосоо илүү сайтар түрхэх шаардлагатай.

Та өөрийн хэрэглэдэг нарны тосоо хүүхдэдээ түрхэж болох уу? - Untitled design 1

  Та хүүхэдтэйгээ нарны тосоо хуваалцаж болох уу?

Ердийн нарны тос болон хүүхдийн нарны тос хоёрын гол ялгаа нь арьсыг “эмзэгшүүлэх” магдалалтай орц найрлагуудын агууламж юм. Химийн төрлийн нарны тосонд ихэнхидээ ‘avobenzone’, ‘oxybenzone’ гэх нарны хэт ягаан туяаг дулаан болгож хувиргадаг орцууд агуулагдсан байдаг нь нарнаас хамгаалах үүргээ сайн биелүүлдэг хэдий ч арьсыг эмзэгшүүлэх магадлалтай байдаг. Мэдээж, том хүний арьсан дээр төдийлөн нөлөөлөхгүй байж болох ч хүүхдийн булбарай, илүү эмзэг арьсыг эмзэгшүүлэх магадлал илүү өндөр учраас ‘хүүхдийн’ хэмээн хаягласан нарны тос хэрэглэх нь хамгийн аюулгүй, зөв сонголт болох юм. Хүүхдийн нарны тос нь ихэвчлэн минерал/физикал төрлийн байдаг бөгөөд ямар нэгэн үнэртүүлэгч, химийн гаралтай орц найрлага агуулаагүй байдаг. Тиймээс та хүүхэддээ нарны тос сонгохдоо дор хаяж SPF 30+ хэмжээтэй, минерал/физикал төрлийн, ‘хүүхдийн’ нарны тос сонгох нь хамгийн зөв шийдвэр болох нь.

1 сэтгэгдэл “Та өөрийн хэрэглэдэг нарны тосоо хүүхдэдээ түрхэж болох уу?

  1. Juugii_nae хэлдэг:

    Bi odoo 21 nastai. Nuuree yroosoo buddaggui. Humuus arisiig maani ih goy gdg. Arisaa gemteehgui eruul heveer n bailgahiin tuld skincare aa sn hh shaardlagatai bdg. Iimdee ch bi Cloudniniig songood jil garan bolj bn. Uneheer goy, baigaliin garaltai, hor nuluugui mash goy buteegdehuunuud bdg shuu. Uulchilgeenii ajilchid n uneheer setgeleesee. Ulanguya oros ilchingiin salvariin uilchilgeenii ajiltand bayrlasnaa helmeer bainaa. Zamiin tugjrelees bolood oroitoh gd bnaa gd utsaar yrihad zugeeree huleej baiyaa gd🥹 bi 21:45 gd ochihod namaig huleegeed suuj bsaan🥰 Tsaash tsaashdaa ch tanaihiig songosoor baih bolnoo❤️🙆🏻‍♀️

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн