Cicaterol гэж юу вэ?
Cicaterol нэгдлийг урьд өмнө арьс арчилгаанд аль ч брэнд хэрэглэж байгаагүй бөгөөд Be Plain брэнд анх удаа өөрсдийн ‘exclusive’ найрлага болгон гаргаж байгаагаараа арьс арчилгааны ертөнцөд багагүй шинэчлэл хийж байгаатай та ийнхүү танилцаж байна.

Хэдийгээр Cicaterol цувралын бүтээгдэхүүнүүд худалдаанд гараад удаагүй байгаа хэдий ч хэрэглэгч олны сэтгэгдэл тун өндөр, ам сайтай байгаа билээ. Cicaterol-г алдарт CENTELLA ASIATICA + PHYTOSTEROL хоёрын маш нарийн бөгөөд өвөрмөц нийлэмжээс гаргаж авдаг.
Сентелла азиатика арьс тайвшруулах, эмзэгшлийг бууруулах үйлчилгээ үзүүлдэг алдарт найрлага гэдгийг бид бүгд сайтар мэдэж байгаа байх. Харин Phytosterol гэдэг нь юу вэ? Phytosterol гэдэг нь холестеринтэй төстэй ургамлын төрөл зүйлд байгалиасаа агуулагддаг ургамлын молекул билээ. Phytosterol нь ихэнх ургамлын төрөл зүйлд агуулагддаг бөгөөд самар, шош, наранцэцэг, буурцаг зэрэгт илүү их хэмжээгээр агуулагдсан байдаг. Phytosterol нь мөн маш олон үрэвслийн эсрэг шинж чанарыг өөртөө агуулдаг.
Phytosterol- арьс арчилгаанд
Герман улсад явуулсан нэгэн туршилтын үр дүнд ‘phytosterol’ болон керамид агуулсан нүүрний тос нь арьсны коллаген үйлдвэрлэлтийг дэмжиж байгаа үзүүлэлт гарчээ. Мөн ‘phytosterol’ нь арьсны гиалуроны хүчлийг нэмэгдүүлж байсан нь туйлын чухал ач холбогдолтой. Гиалуроны хүчил нь өөртөө чийг татагч маш хүчтэй нэгдэл бөгөөд өөрийнхөө жингээс 1000 дахин илүү чийг татах чадвартай байдаг. Коллаген, гиалуроны хүчил зэрэг нь арьсыг эрүүл, залуу байлгахад тустай байдаг нэн чухал нэгдлүүд юм.

Яагаад Be Plain брэндийн CICATEROL цуврал гэж?
CICATEROL цувралд 3 нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан байдаг. Үүнд:
CICATEROL AMPOULE
CICATEROL SPOT TREATMENT
CICATEROL MOISTURIZER
Эдгээр гурван бүтээгдэхүүний голлох орц болох cicaterol нь ердийн тайвшруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад 10 дахин илүү хурдан хугацаанд, 2 дахин илүү үр дүнгээ өгдөг гэдгээрээ онцлогтой. Мөн Be Plain брэндийн шинэ цувралд Cicaterol хэмээх энэхүү найрлагаас гадна LHA (арьсыг эмзэгшүүлэхгүйгээр маш зөөлхөн гуужуулж, арьсан дээрх үхэжсэн эд эсийг гуужуулдаг), Allantoin (арьсыг зөөллөж, арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлдэг), Panthenol (арьсыг тайвшруулж, арьсыг гадаад орчны бохирдлоос хамгаалах) үйлчилгээтэй найрлагууд орсон байдгаараа давуу талтай билээ.
Мөн Be Plain брэнд нь ‘clean’ буюу байгалийн гаралтай, химийн найрлагүй, хорт 20 бодисноос ангид, харшил өдөөгч агуулаагүй байдаг тул санаа зовох зүйлгүйгээр та сонгож болох юм. Don’t worry, be plain! 🙂