BEAUTY OF JOSEON брэнд -

Beauty of Joseon брэндийн түүх

Жусон гүрний нэвтэрхий толь гэгддэг ‘Гюхаб Чонгсео’-г 1809 он (Сүнжо хааны 9 дэх жил)-д угсаатны гэр бүлд төрсөн И Бинхеогак гэх эмэгтэй судлаач бичжээ. Тэрээр уг номд эмэгтэйчүүдэд зориулсан гэрийн цэвэрлэгээний төрөл бүрийн зөвлөгөө, мэдээллээс гадна хөмсөг хэлбэржүүлэх болон хэрхэн толигор арьс, гялалзсан үстэй болох арга, арчилгааг хүртэл бичиж тэмдэглэсэн байна.

BEAUTY OF JOSEON брэнд - gAAAAASUVORK5CYII=

Яагаад Жусон гүрний гоо сайхны арга гэж?

Жусон гүрний үед содон, анхаарал татсан гоёл чимэглэлийг садар самуун, доод түвшинд тооцдог байсан учир язгууртан гэр бүлийн эмэгтэйчүүд нүүр будалт, гоёл чимэглэлээс илүүтэй өөгүй, цэвэрхэн тунгалаг арьстай болоход илүү их анхаардаг байсан аж.

Beauty of Joseon брэнд нь Жусон гүрний язгууртан эмэгтэйчүүдийн ур ухаан, мэдлэг чадвар шингэсэн 200 жилийн түүхтэй үндэсний гоо сайхны арга ухааныг орчин үеийн хэв маягт урлаж хэрэглэгч та бүхэндээ арьс арчилгааны шидэг бүтээгдэхүүнийг хүргэж байгаа билээ.

Beauty of Joseon брэндийн зорилго

Хүмүүсийн 70% нь эмзэг арьстай гэж тогтоогдсон өнөө үед эрүүл, өөгүй арьсыг бий болгох нь Beauty of Joseon брэндийн гол зорилго юм. Тиймээс Жусон гүрнээс уламжлагдан ирсэн Hanbang (Солонгосын үндэсний ургамлын гаралтай эм)-ийн орц найрлагыг бүтээгдэхүүндээ шингээж өгч, хүн бүрийн хүсдэг өөгүй эрүүл арьсыг бэлэглэхээр ажиллаж байгаа юм.

Beauty of Joseon брэндийн бүтээгдэхүүнүүд:

✅ EWG буюу Байгал орчны ажиллах хэсгийн ногоон зэрэглэлтэй

📝 GMP буюу Kосметик үйлдвэрлэх, чанарын стандартад нийцүүлэн хэрэглэгчиддээ зориулан илүү баталгаатай, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

❎ Амьтан дээр туршилт хийдэггүй (Cruelty-free)

❎ Амьтны гаралгүй, ургамлын гаралтай

❎ Арьсыг цочроогч бодисоос ангид

Beauty of Joseon брэндийн гол орц найрлага

Байгалийн гаралтай цөөн төрлийн өндөр үр дүнтэй орц найрлагатай Beauty of Joseon брэндийн бүтээгдэхүүнүүд нь хурдан хугацаанд маш сайн үр дүн өгч чаддаг байна. Бүхий л орц найрлагаа Өмнөд Солонгосын хамгийн чанартай түүхий эд, ургамлаар хийдэг тул арьсанд ямар ч хор нөлөөгүйгээс гадна арьсыг эмзэгшүүлж, цочроодоггүй байна.

BEAUTY OF JOSEON брэнд - +wOqW6ovrgQdPAAAAABJRU5ErkJggg==

Хүн орхоодой (Ginseng)

Ginseng Complex: Ginseng root water, Ginseng callus culture extract, Ginseng root extract, Ginseng berry extract, Lactobacillus/Ginseng root ferment filtrate

Beauty of Joseon брэнд нь Өмнөд Солонгос улсын зүүн Гёнсан аймгийн Бунхуа хэмээх бүсэд ургасан хүн орхоодойг ашигладаг. Хүн орхоодойг Жусон гүрний үеэс анагаах ухаан хийгээд гоо сайханд ашиглаж ирсэн бөгөөд тухайн үеийн хүмүүс хүн орхоодойг “Бурханы илгээсэн эмийн ургамал” гэж хүртэл нэрлэдэг байсан нь ном товхимолд тэмдэглэгдэн үлджээ. Хүн орхоодойг арьсанд түрхэх үед арьсанд маш хурдан нэвчиж, арьсны гүний чийгийг хадгалж өгдөг байна. Түүнчлэн хүн орхоодойд агуулагддаг Сапонин нь нарны хэт ягаан туяанаас болж гэмтсэн арьсыг тайвшруулж, хялгасан үрчлээнээс урьдчилан сэргийлэх ашиг тустай гэдэг нь судалгаагаар батлагджээ.

BEAUTY OF JOSEON брэнд - 9k=

Ногоон чавга (Green plum)

Жусон үеэс эрүүл мэнд, гоо сайханд ашиглагдаж ирсэн ногоон чавга нь олон давуу талтай юм. Өмнөд Солонгос улсад ургадаг энэхүү ногоон чавга нь

Нэгт, витамин С-ээс 55 дахин өндөр хувьтай учир арьсыг эрүүлжүүлж, өнгөлөг толигор болгодог байна. Витамин С нь эрүүл арьсыг бүрдүүлэхэд гарцаагүй хэрэгтэй молекул бөгөөд коллагений нийлэгжилтийг өдөөдөг учир хялгасан үрчлээг багасгаж, нарны хэт ягаан туяанаас мөн арьсыг хамгаалдаг.

Хоёрт, антиоксидант шинж чанартай тул хортой чөлөөт радикалыг саармагжуулж, бохирдол болон орчны нөлөөллөөс арьсыг хамгаалдаг. Тиймд өнгөө алдсан, гундсан, ядарсан, хөгшрөлт явагдаж буй арьсыг сэргээдэг.

Гуравт, арьсны жигд бус байдлыг, мөн нөсөө толбыг бүдгэрүүлэх арьсыг цайруулах шинж чанартай.

Дөрөвт, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул бактерийн гаралтай батгыг эмчилж, арьсны улайлтыг намжааж, цочирсон арьсыг тайвшруулдаг.

Тавд, төмөр, цайр, витамин Е, витамин А-аа баялаг тул арьсанд нэн шаардлагатай амин дэмээр арьсыг тэтгэдэг.

BEAUTY OF JOSEON брэнд - 2Q==

Удвал цэцгийн ханд (Chrysanthemum Flower Extract)

Зүүн Өмнөд Азид ихэвчлэн ургадаг энэхүү цэцгийн нэр нь алтан цэцэг гэсэн утгатай Грекийн “krus anthemon” гэдэг үгээс гаралтай юм. Удвал цэцгийн ханд нь үрэвслийн эсрэг ариутгах шинж чанартай бөгөөд амин дэмээр баялаг тул арьсыг зөөлрүүлж, сэргээдэг.

BEAUTY OF JOSEON брэнд - Z

Ногоон цай (Green tea)

Ногоон цай нь антиоксидант шинж чанартай учир үрэвслийг дарж, улайсан арьсыг маш сайн тайвшруулж өгөхөөс гадна нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг. Мөн нүүрний арьсны цусан хангамжийг сайжруулж, батга гарахаас сэргийлдэг. Ногоон цайны үл исэлдүүлэгч чанар нь С амин дэмээс 100 дахин, Е амин дэмээс 25 дахин хүчтэй байдаг тул цацраг туяанаас найдвартай хамгаалж, нарнаас үүддэг нөсөө толбоос урьдчилан сэргийлдэг байна.

BEAUTY OF JOSEON брэнд - Z

Зөгийн бал (Honey)

Зөгийн бал нь НТӨ 4,500 оноос эхлэн гоо сайхан, арьс арчилгаанд хэрэглэж ирсэн эртний түүхтэй найрлага юм. Учир нь зөгийн бал нь байгалийн хүчирхэг антиоксидант бөгөөд амин хүчил, пэптидээр баялаг тул ядарч, гундаж, гэмтсэн арьсыг нөхөн төлжүүлж, гэрэлтсэн өнгөлөг болгохоос гадна арьсыг маш сайн чийгшүүлж, арьсны ханыг бэхжүүлж арьсыг чангалдаг. Түүнчлэн үрэвсэл, бактерийн эсрэг үйлчилгээтэй тул батгатай арьсанд мөн тохиромжтой.

BEAUTY OF JOSEON брэнд - 2Q==

Эмгэн хумсны салст (Snail mucin)

Эмгэн хумсны салст нь эд эсийг хурдан нөхөн төлжүүлдэг шинж чанартай учраас эмзэгшсэн арьсыг тайвшруулж, эрүүлжүүлдэг. Эмгэн хумсны салст нь humectant буюу чийг зөөвөрлөгч шинж чанартай учраас арьсны гүнд чийгшил өгдөг байна.

BEAUTY OF JOSEON брэнд - fw9PL28fXzDwgMcmUIDgkNC4+IjIqOiY2LT2BITEpITklNC0nXjM3IzGLIzsnNyy8oLCouSSotK2eoqKyqrqmtq29obGpuaQUARDoksWh0iR0AAAAASUVORK5CYII=

Интоор модны цэцгийн ханд (Apricot flower extract)

Интоор модны цэцгийн ханд буюу Сакура цэцгийн ханд нь арьсыг нэн шаардлагатай амин дэмээр хангаж, арьсыг чийгшүүлж, өнгөлөг толигор болгодог байна.

BEAUTY OF JOSEON брэнд - Z

Будааны хивгээс гаргаж авсан ханд (Rice Bran Extract)

Цагаан будааны ашиг тус олон зуун жилийн тэртэйгээс гоо сайханд үр дүнгээ өгч, олон эмэгтэйчүүд тэр дундаа Зүүн Өмнөд Азийн эмэгтэйчүүдийн арьсаа арчлах гол найрлага болжээ. Цагаан будаанд коллагены үйлдвэрлэлтийг дэмжиж өгдөг хүчтэй антиоксидант болох линолийн хүчил (бидний мэдэхээр омега 6,9 тосон хүчил) болон squalane (сквален) агуулагддаг учир арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж, цайруулж, үрчлээ үүсэхээс сэргийлж, арьсыг булбарай зөөлөн болгодог. Beauty of Joseon брэнд нь Өмнөд Солонгосын хамгийн сайн чанарын цагаан будаа, будааны хальс (хивэг), шошийг исгэн гаргаж авсан хандыг бүтээгдэхүүнийхээ голлох найрлага болгосон юм.

Цагаан будааны хивэг нь дараах нэгдлийг агуулсан байдаг. Үүнд,

  • Витамин В (В1, В3, В5, В6): Арьсыг зөөлөн булбарай болгож, арьсны улайлт болон экзем, нарнаас үүдсэн эмзэгшилтийг намжааж, нөсөө толбыг бүдгэрүүлэхэд тустай. Түүнчлэн арьсны хамгаалах ханыг бэхжүүлж өгдөг.
  • Витамин Е: Арьсыг хөгшрөлтөөс сэргийлж, арьсны өнгийг сэргээж, арьсыг гадны хүчин зүйлээс хамгаалдаг. Мөн үрэвслийн эсрэг шинж чанартай учир эмзэг арьсыг анагааж, тайвшруулдаг.
  • Гамма-оризанол: Арьсны цусан хангамж сайжруулж, нүүрний хавагналтыг бууруулж, нүдний доорх харлалтыг хүртэл бүдгэрүүлдэг.
  • Сквален: Арьсны гүн уруу нэвчиж, арьсыг чийгшүүлж, эсийн нөхөн төлжилтийг дэмждэг.
  • Ферулийн хүчил: Антиоксидант шинж чанартай учир арьсыг чөлөөт радикалаас хамгаалж, Витамин С болон Е-г тогтворжуулдаг.
  • Өөх тосны хүчил: Арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, арьсны чийгийг хадгалдаг.
  • Линолийн хүчил: Өөр нэршил нь Витамин F, бидний мэдэхээр омега 6 тосон хүчил юм. Нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалж, цочирсон болон батгатай арьсыг эмчилдэг.
  • Олеины хүчил: Өөр нэршил нь Омега 9 тосон хүчил бөгөөд арьсыг хорт гадны хүчин зүйлээс хамгаалж, арьсны уян хатан чанарыг хадгалж, залуу дүр төрхийд бий болгодог.