
Beauty Cosmetics ХХК-ийн танилцуулга
Beauty Cosmetics ХХК нь 2010 онд байгуулагдсан бөгөөд байгуулагдсан даруйдаа ISO 9001, ISO 14001 гэрчилгээг авч, хамгийн анх үсний уналтын эсрэг шампунь гаргаж байжээ. Эдүгээ 10 гаруй жил амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй энэхүү компани нь Beauugreen брэндийг үүсгэж, 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт хүргээд байгаа билээ.
Beauty Cosmetics ХХК-ийн уриа
Challenge together to a more beautiful world!
(Илүү үзэсгэлэнтэй дэлхийг бүтээхийн төлөө хамтдаа зүтгэе!)
Beauty Cosmetics ХХК-ийн философи
Beauty Cosmetics ХХК нь чанартай бүтээгдэхүүн, ээлтэй орчин, нийгмийн тогтвортой байдалд анхааран үйл ажиллагаа явуулдаг.
Ажлын арга барил
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээс эхлээд түгээлтийн үе шат хүртэлх дамжлага бүрд анхаарч, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд илүү хурдан, найдвартай хүргэх системтэй үйл явцыг хөгжүүлсээр байна. Одоо дэлхийн зах зээл аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэхийг шаардаж байгаатай холбогдуулж Beauty Cosmetics ХХК нь хүрээлэн буй орчныг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа. Түүнчлэн дэлхийн шилдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорин, Хятад, АНУ, Их Британи, Чех, Япон, Зүүн өмнөд Азийн орнуудад бүтээгдэхүүнээ экспортлохоос гадна дотоодын зах зээлдээ ч мөн хүчээ сорьж, үүгээрээ дамжуулан хөгжиж, өссөөр байна.
Бизнесийн чиг хандлага
Гоо сайхны чиг хандлага өөрчлөгдөн, шинэчлэгдэж буй энэ цаг үед зах зээлээ мэдэрч, хэрэглэгчийн хүсэл болон хүлээлтэд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний чин зорилго бөгөөд хэрэглэгчдийн хурдацтай өөрчлөгдөж буй хэрэгцээг хангахаар шинэ технологи, арга барил, орц найрлагыг судалж, боловсруулсаар байгаа билээ.
Тогтвортой хөгжил
Ажилчдын санааг хөгжүүлж, ээлтэй орчинг бүрдүүлэхэд компанийн үндсэн менежмент оршдог. Тиймдээ ч Beauty Cosmetics ХХК нь хүний эрхийг дээдлэн, хамгаалж, ёс зүйн менежментийг хэрэгжүүлж, нийгмийн үүрэг, хариуцлагаа бүрэн ухамсарлаж, биелүүлэхээр хичээдэг. Эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалж, тогтвортой хөгжлийн дүрмийг чанад сахих болно. Гоо сайхны гоо сайхан нь сайн бүтээгдэхүүн, сайн орчин, сайн нийгмийн тогтвортой байдалд төвлөрдөг.
Лаборатори

Үйлдвэрлэлийн үйл явц

Beauugreen брэндийн танилцуулга

Өөрийгөө хайрлаж, хүндэлдэг эрхэм танд зориулагдсан онцгой, байгалийн гаралтай BeauuGreen брэнд нь таны гоо сайхан, эрүүл амьдралд нийцүүлэн эмчилгээ-гоо сайхны цогц бүтээгдэхүүнийг санал болгож байна.
BeauuGreen брэндийн эмчилгээний найрлага нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, таны арьсыг амраахад тусална.
Beauugreen брэндийн Hydrogel eye patch-ийн давуу тал

Америк, Европ мөн Солонгосын алдартай брэндийн нүдний маскуудыг гэрээгээр хийдэг үйлдвэрийн BEAUUGREEN хэмээх нэрийн брэнд нь маш сайн чанартайгаар үйлдвэрлэгдэж дэлхийн 20 гаруй улсуудад экспортлогддог.
Хамгийн хурдан хугацаанд зовхины харлалт, ядарсан байдал, хавагнах зэрэгтэй тэмцэх арга бол зовхины маскыг тавих юм.
Зах зээл дээр байгаа зовхины маскны 90% нь Hydrogel буюу байгалийн гаралтай ургамлын полимерээс бүрдсэн гелэн материалтай байдаг. Шалтгаан нь маш энгийн.
- Арьсанд өөрт агуулсан идэвхтэй найрлагыг маш сайн шингээж өгдөг.
- Энэхүү материал нь арьсан маш сайн наалдаж сууж өгдөг учраас хамгийн их хөдөлдөг нүдний орчмоор тавьсанд ч нүүрнээс гулгаж унах гэх асуудалгүй.
Усанд уусдаг энэхүү гелийг 60 градусаас дээш хэмд халааж шууд шингэн эссенс болгож ашиглаж ч болно.
- Hydrogel материалыг гарган авсан нь К-Beauty үйлдвэрлэгчдийн бас нэгэн том амжилт бөгөөд энэ материалаар хийгдсэн маскнууд нь барууны орнуудад үйлдвэрлэгддэггүй, Peter Thomas Roth, Pixi гэх мэт брэндийн дэлхий даяар алдаршсан зовхины маскнууд бүгд л Солонгост захиалгаар хийгддэг.
- Гадаадын маш олон брэндийн зовхины маскыг үйлдвэрлэдэг Hydrogel mask-ны төрөлжсөн үйлдвэрлэгчийн өөрийн нэрийн брэнд нь BEAUUGREEN бөгөөд шууд дотроо үйлдвэрлэдэг брэнд учраас ижил найрлагатай бусад бүтээгдэхүүнээс илүү хямдаар зах зээлд гаргадаг.
- 4 төрлийн патенттай найрлагаар 4 төрлийн зовхины маскыг гаргасан нь үрчлээтэх, зовхи харлах, хавагнах, ядарч чийгшлээ алдах гэсэн зовхи орчимд түгээмэл тохиолддог асуудлуудад чиглэсэн юм.
Beauty Cosmetics ХХК-ийн давуу тал
Орчин үеийн автоматжуулалт, чанарын хатуу тогтолцоогоор дамжуулан бүтээгдэхүүний үнэ цэнэ хамгийн дээд хэмжээнд хүрдэг. Тиймдээ ч Beauty Cosmetics ХХК нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи хийгээд боловсон хүчнийг бүрдүүлж, чанарын өндөр үзүүлэлтийг үзүүлсээр байгаа билээ.
Beauty Cosmetic ХХК нь CGMP (Cosmetic Good Manufacturing Practice-Гоо сайхны бүтээгдэхүүний сайн дадал) тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гоо сайхны компани бөгөөд өндөр чанартай байгалийн гаралтай арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна чанарын өндөр түвшинд OEM & ODM-ээр баталгаажсан Hydrogel Mask, Hydrogel Eye patch-ийг боловсруулж, үйлдвэрлэдэг.

Түүхий эд жинлэх систем гэж юу вэ?
Автомат жинлэх систем гэдэг нь үйлдвэрлэлийн үеэр түүхий эдийн буруу жинг оруулахаас урьдчилан сэргийлсэн систем юм. Үүнийг хэрхэн хийдэг вэ гэхээр үйлдвэрлэлийн хэмжээ, жингийн хэмжээ болон түүхий эдийн нарийн менежмент, төлөвлөгөөг компьютерт суурилуулж түүхий эдийн жингийн хэмжээг бүртгүүлдэг.

Агуулахын менежментийн систем гэж юу вэ?
Уг систем нь бараа материалын менежмент, хуваарилалтын менежмент, ложистикийн тоног төхөөрөмжийн менежмент болон нягтлан бодох бүртгэлийн менежментээс бүрдэнэ. ERP-тай холбогдсоноор, бид агуулахын ложистикийн мэдээллийг автоматаар боловсруулдаг бөгөөд эхлэлээс төгсгөл хүртэл автоматжуулсан байдлаар ажилладаг.

Косметик бараа үйлдвэрлэх үйл ажиллагаа гэж юу вэ?
Косметик бараа үйлдвэрлэх үйл ажиллагаа нь “Food and Drug Administration (FDA)” буюу Хоол хүнс, эмийн бүтээгдэхүүний бодлого зохицуулах байгууллагын тодорхойлсон косметик үйлдвэрлэх, чанарын стандартад нийцүүлэн хэрэглэгчиддээ зориулан илүү баталгаатай, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хэлнэ.

Бэлтгэн нийлүүлэгчдийн баталгаат хөтөлбөр гэж юу вэ?
Бид энэхүү хөтөлбөрийнхөө сертификатыг дотоодын дүрэм журамдаа нийцүүлэн, чанарын баталгаа, аюулгүй байдал, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг үнэлж дүгнэснээр, хамтрагч компаниуддаа баталгаат чанарыг амладаг.

Ажлын байрны нөхцөл байдлын дүн шинжилгээ гэж юу вэ?
Бид хамтрагч компаниуддаа итгэл даахуйц бараа бүтээгдэхүүнээр хангадаг бөгөөд ажлын байранд хяналт шинжилгээ явуулж, ажилчиддаа найрсаг хандаж, компанийн зорилго, стратеги төлөвлөгөө, үйл ажиллагаа, болон нийгмийн хариуцлагаа ухамсарлаж үйлдвэрлэлийн үе шатлалаа зохион байгуулснаар, тогтмол ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлдэг.
Судалгааны ажил

Шагнал, урамшуулал

ISO гэрчилгээ

Патент
