Олон талын ач холбогдолтой хэдий ч төдийлөн их яригддаггүй керамид хэмээх нэгдлийн тухай дэлгэрэнгүй тайлбарлая.
Керамид гэж юу вэ?
Арьс нь өнгөн давхарга (epidermis), жинхэнэ арьсан давхарга (dermis), өөхөн давхарга (subcutaneous tissue) гэсэн үндсэн 3 давхаргаас бүрддэг. Арьсны өнгөн давхарга нь дотроо мөн 5 хуваагддаг бөгөөд хамгийн гаднах давхаргыг ‘stratum corneum’ хэмээн нэрэлэдэг бөгөөд арьсны эсүүд болон өөхөн липидүүдээс бүрддэг. Энэ нь яг л тоосгон хана шиг буюу эсүүдийг нь тоосго гэж бодвол зуурмаг нь эдгээр липидүүд болох юм. Зуурмагийн дийлэнх хувь нь буюу 40% нь керамид, 25% нь хлостерол, 25% нь өөхөн хүчил, 10% нь хлостерийн сульфатаас бүрддэг. Ийм учраас керамид нь өнгөн давхаргын хамгийн чухал нэгдэлд тооцогддог. Маш энгийнээр тайлбарлавал керамид нь арьсны хамгийн гадаад давхаргад байгалиасаа их хэмжээгээр агуулагддаг өөхөн гинжин хэлхээс юм.

Керамид нь яг ямар ач холбогдолтой вэ?
Энгийн үгээр тайлбарлавал керамид нь эсүүдийг хооронд нь барьцалдуулж, чийгийг түгжих, хуурайшилт болон эмзэгшилт зэргээс сэргийлэх, гадаад орчны нөлөөнөөс хамгаалах ханыг бий болгодог. Үүгээр ч зогсохгүй, керамид нь ретинол, ниацинамид, пептидээс ч илүү арьсыг хөгширхөөс сэргийлж чаддаг. Арьсанд одоогоор нийт 9 төрлийн керамид агуулагддагийг илрүүлсэн байгаа бөгөөд ‘Sphingosine’ ба ‘Phytosphingosine’ гэсэн 2 өдөөгч байдаг гэж үздэг.
Бидний арьсанд байгалиасаа керамид агуулагддаг юм бол яагаад бүтээгдэхүүнээр дамжуулж нэмэлтээр керамид авах шаардлагатай вэ?
Наслалт болон цаг агаар, нарны хэт ягаан туяа зэрэг хүчин зүйлсээс хамаарч керамидын хэмжээ буурч, арьсны хамгаалах давхарга сулардаг. Үүний үр дүнд арьс хуурайшиж, улайх, эмзэгших, ширүүн болох, үрчлээс суух зэрэг сөрөг шинэ тэмдгүүд илэрдэг. Ийм үед л арьс арчилгааны мэдлэг чухал үүрэгтэй оролцдог учир нь энэ дутагдсан зүйлийг нөхөж мөн урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг.

Керамидын давуу талууд юу вэ?
Керамид агуулсан найрлагатай мөн зохих ‘сав савлагаатай’ арьс арчилгааны бүтээгдэхүүн нь арьсны өнгөн давхаргыг бэхжүүлж, чийгшлийг нэмэгдүүлж арьсыг илүү зөөлөн, чанга, эрүүл болгодог.
‘Зохих сав савлагаатай’ бүтээгдэхүүн гэж юу гэсэн үг юу вэ?
Ихэнх хөгшрөлтийн эсрэг найрлагатай бүтээгдэхүүн ‘тогтворгүй’ байдаг. Өөрөөр хэлбэл, гэрэл болон агаарт исэлдэх үедээ үйлчилгээ үзүүлэх чадвараа алддаг. Тийм учраас керамид агуулсан бүтээгдэхүүн сонгохдоо гэрэл нэвтэрдэггүй шилтэй, агаар ордоггүй чанга таглагддаг савтай зэрэг бүтээгдэхүүнийг шилж авах хэрэгтэй. Ингэж байж л өөрийн үзүүлэх ёстой үйлчилгээгээ бүрэн үзүүлж чадна.
Керамид ямар төрлийн арьсанд тохирох вэ?
Керамид нь арьсыг нөхөн төлжүүлэх (skin-replenishing) буюу арьстай ижил бүтэцтэй (skin-identical) орц найрлагуудын ангилалд багтдаг. Керамид нь байгалиасаа арьсанд үйлдвэрлэгддэг учраас эмзэг, батга гарамтгай, тослог гээд бүхий л төрлийн арьсанд зохимжтой. Мөн нүдний ойр орчимд хэрэглэхэд аюулгүй.

Керамид агуулсан бүтээгдэхүүн сонгохдоо юуг анхаарах вэ?
Зах зээл дээр хэд хэдэн төрлийн керамид агуулсан бүтээгдэхүүн худалдаалагддаг. Хэрвээ та хуурай, эмзэгшсэн арьстай бол керамид 1, 3, 6-II агуулсан тохиромжтой байдаг бол, керамид 2 болон 3 нь нүүрний арьс, хүзүүний бүтээгдэхүүнүүдэд түгээмэл хэрэглэгддэг.
Керамид төрлүүдээс арьсанд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг нь Ceramide EOP, Ceramide NP, Ceramide NS, Ceramide AP, Ceramide EOS, Ceramide EOH гэсэн төрлүүд байдаг. Эдгээрээс EO нь нэн хуурайшилт, эмзэгшилтэд сайн байдаг хэдий ч уусах чадвар муутай учраас төдийлөн их ашиглагддаггүй. Харин Cermaide NP, Ceramide AP төрлүүд нь түгээмэл ашиглагддаг бөгөөд нэг дор олон төрөл байх тусмаа л сайн гэж хэлж болно.
Керамид нь өөр ямар орц найрлагатай зохицох вэ?
Керамид нь бусад өөхөн хүчил, глицерин, хлостерол зэрэг найрлагуудтай гайхалтай сайн зохицдог. Эдгээр өөхөн нэгдлүүд нь арьсыг сэргээх, нөхөн төлжүүлэх, эмзэгшсэн арьсыг тайвшруулах зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Нэг орц дангаараа ид шидийг үзүүлж чадахгүй нь ойлгомжтой тиймээс керамидаар баялаг бүтээгдэхүүнээ антиоксидантаар баялаг ретинол, ниацинамид, пептид зэрэг найрлагуудтай хамт хэрэглэх нь илүү үр дүнтэй.
Керамид агуулсан хоол хүнс
Керамид нь олон төрлийн хоол хүнсэнд агуулагддаг бөгөөд ихэнхидээ ногоонд түгээмэл байдаг. Энийг ‘phytoceramides’ хэмээн нэрлэдэг. Буудай, хүрэн манжин, чихэрлэг төмс болон бидний түгээмэл иддэг будаанд агуулагддаг. Судалгаагаар та хоол боловсруулалтандаа керамид агуулсан хоол хүнс хэрэглэхэд арьсны чийгшил нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна.
Харин сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, хар шош нь ‘sphingolipids’ хэмээх өмнөх дурьдсан ангилалд багтдаг бөгөөд эдгээр хоол хүнс нь керамид үйлдвэрлэлтийг дэмждэг хоол хүнсний бүтээгдэхүүн болно. Хэдийгээр керамидыг хоол хүнсээр дамжуулан авч болох хэдий ч энэ нь арьсыг сэргээж, хөгшрөлөлттэй тэмцэхэд хангалттай биш гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу.

-
Chamomile pH-Balanced Lotion49,900₮
-
Dynasty Cream55,900₮
-
Soybean Nourishing Cream54,900₮
-
365 DERMA RELIEF SUN CREAM (SPF 50+ PA++++)49,900₮
-
Beauty booster blooming essence42,900₮
Эх сурвалж:
BMC Complementary Medicines and Therapies, January 2020, ePublication
Dermatologic Therapy, October 2019, ePublication
Pharmaceutical Research, February 2018, ePublication
International Journal of Cosmetic Science, June 2017, pages 284-291
Journal of Drugs in Dermatology, March 2017, pages 243-247
Journal of Cosmetic Dermatology, December 2016, pages 549-558
Skin Pharmacology and Physiology, March 2016, pages 135-147