Алтантовч Цэцэг: Үрэвсэлтэй Арьсыг Тайвшруулах Төгс Найрлага - ;base64,
Найрлага

Алтантовч Цэцэг: Үрэвсэлтэй Арьсыг Тайвшруулах Төгс Найрлага

Chamomile (ка-ма-майл хэмээн дуудагдах) энэхүү цэцэг нь арьс арчилгаанд хэдхээн бус, маш олон тооны давуу талтай. Тиймээс та бүгдийг энэхүү цэцэгний давуу талыг ойлгож, өдөр тутамдаа арьс арчилгаандаа хэрэглэхийг зөвлөн энэхүү мэдээллээ бэлтгэн хүргэж байна.

Алтантовч Цэцэг: Үрэвсэлтэй Арьсыг Тайвшруулах Төгс Найрлага - Chamomile Benefits Header

Chamomile flower (english)/Цветы ромашки аптечной (ру́сский)/ Matricaria recutita (latīna)

“Chamomile” хэмээх цэцэг нь чухам юу вэ?

Юуны түрүүнд “Chamomile” цэцгийг монгол хэлээр Алтантовч буюу нутгийн хэллэгээр Балжингарав хэмээн нэрлэгдэж заншсан. (Цаашид Алтантовч хэмээн дурьдаад явах болно.)

Алтантовч цэцгийн арьс арчилгаанд авчрах давуу талыг ярихын урьдаар энэхүү цэцгийн тухай бүрэн ойлгож, яагаад бидний элэнц өвөө эмээ ч бус, бүүр хэдэн үе дамжин ашиглаж ирсэн тухай ярилцья.

Алтантовч цэцэг нь хонин нүдэн цэцэг буюу ‘daisy’ цэцгийн бүлэгт хамаарагддаг бөгөөд олон жилийн турш эмчилгээний болон гоо сайхны зориулалтаар хэрэглэгдэж ирсэн. Алтантовч цэцгийг ариутгах, үрэвсэл дарах, дархлаа дэмжих, тайвшруулах, судас өргөсгөх, элэг цэвэршүүлэх гэх мэт олон тооны эмчилгээний зориулалтаар өргөн ашигладаг. Энэ нь нь “chamazulene” хэмээх химийн найрлагаасаа үүдэлтэй. Тус цэцэг нь Европ, Хойд Америк, Ази болон Австралийн газар нутгуудаар ургадаг бөгөөд зуны эхэнд дэлбээгээ дэлгэдэг. (Амт нь жимслэг амттай!) Ихэвчлэн хатааж, хандалж хэрэглэдэг бөгөөд зарим тохиолдолд тос хэлбэрээр аль эсвэл хүйтэн жин ч болгож хэрэглэдэг байна. Roman Chamomile: Benefits, Side Effects, Dosage

Магадгүй таны санаанд ч оромгүй нэг шинж чанар бол алтантовч цэцэг нь нойрыг дэмжиж өгдөг юм. Энэ нь эргээд арьс арчилгаанд маш том давуу тал юм. Нойр таны гоо сайхны дэглэмийн чухал нэг хэсэг мөн л биз дээ?  Алтантовч цэцэг нь сэтгэл зүйг тайвшруулах нөлөөтэй байдаг учраас нэг аяга алтантовчны хандтай цай уух нь хар цай ууснаас илүү үр дүнтэй.

What Is A Chamomile Tea Plant - How To Grow Chamomile Tea In The Garden


Алтантовч цэцгийн арьс арчилгаанд үзүүлэх эерэг нөлөө:

Хүний биеийн олон эрхтэнг эмчлэх зорилгоор ашиглагддаг алтантовч цэцгийн чанарууд нь арьс арчилгаанд ч мөн олон давуу талыг бий болгодог.

Why You Should Use Chamomile Extracts For Skin Inflammation and Healing - Era Organics

1.Улаалт болон эмзэгшилтыг багасгах: Улаалт, эмзэгшилт, эсвэл өнгөө алдсан арьс нь цаанаа ямар нэг үрэвсэл бий болохыг илтгэдэг. Алтантовч цэцгийн найрлага орсон бүтээгдэхүүн хэрэглэхэд арьсны үрэвслийг намдааж улаалтыг багасгадаг.

Helping Patients to Recognize Facial Redness | The Dermatologist

2. Батга арилгах: Алтантовч цэцэг нь батгашилтыг багасгаж, бактери устгах, арьсыг цэвэрлэж ариутгах, мөн батга гарахаас сэргийлэхэд тустай. Түүний бактерийн эсрэг шинж чанар нь байгалийн гаралтай батганы эсрэг найрлаганд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Батгашилтай арьстай хүмүүс арьс арчилгааны бүтээгдэхүүнээ сонгохдоо анхааралтай байж, үргэлж тайвшруулах үйлчилгээтэйг сонгох нь зүйтэй.

3. Экзем (eczema), псориасис (psoriasis), улаан батга (rosacea) эмчлэхэд тустай: Алтантовч цэцгийн химийн нэгдлүүд нь арьсны гүнд нэвчих чадвартай байдаг. *0.25%-тай гидрокортизон тосноос 60% илүү үр дүнтэй гэсэн судалгаа гарсан байна.

Rosacea or eczema? Treatment for redness on face - Friday MagazinePsoriasis | Psoriasis Treatment Options | Epiphany DermatologyRosacea: Treatments, types, causes, and symptoms

4. Түлэгдэлтийг эдгээх: Нарнаас болон халуунаас үүдэлтэй түлэгдэлтийг намжаах, хорсолтыг багасгаж тайвшруулах үйлчилгээг мөн үзүүлдэг. Алтантовч цэцэг=Тайвшруулах үйлчилгээ.

Richard Whelan ~ Medical Herbalist ~ Chamomile

5. Шарх эдгээх: Алтантовч цэцгийн бактерийн эсрэг, мөөгөнцөрийн эсрэг чанарууд нь арьсны шархыг эдгээхэд тустай. Хэрвээ та батганаас үлдсэн онгорхой шалбархайтай бол алтантовч цэцгийн найрлага нь үрэвсэл даамжирч үрэвсэхээс сэргийлдэг. Судалгаагаар, алтантовч цэцэг нь кортистеройдоос илүүтэй шарх эдгээх шинж чанартайг харуулсан байна.

6. Арьсны бусад үрэвслийг намжаах: Алтантовч цэцгийг урт хугацааны турш тууралт, салхин цэцэг зэрэг олон асуудлыг эмчлэхэд ашигласаар ирсэн. Аль эртний Грек, Ром болон Египетийн үеэс л хэрэглэж ирсэн гээд та бод доо.

Гэхдээ энэхүү цэцэг нь зөвхөн “эмчилгээний” зориулалтаас гадна цаашлаад гоо сайхны ч ач тусыг танд үзүүлнэ. Алтантовч цэцгийн найрлагыг хэрэглэснээр:

  • Нүдний доорхи харлалтандаа баяртай гээрэй!
  • Чөлөөт радикалуудын эсрэг тууштай тэмцдэг.
  • Мөн арьсыг цайруулдаг гэх мэт олон олон давхар үйлчилгээтэй байдаг байх нь ээ.
    Chamomile for Skin: The Complete GuideИйнхүү алтантовч цэцэг болон түүний арьс арчилгаанд үзүүлэх олон талын ач холбогдлын тухай мэдэж авснаар өдөр тутмын дэглэмдээ багтааж оруулах л үлдлээ. Таны тайвширсан, сэргэсэн арьс бидэнд талархах болно!

Sharing is Caring! 😉

 

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн