Сүүлийн үед хөгшрөлтөөс аврах авралын од мэт энд тэндгүй худалдаалагдаж, хэрэглэгдэх болсон нэмэлт коллагены үр нөлөөг шинжлэх ухаан талааас нь авч үзье.
- Коллаген гэж юу вэ?
- Яагаад бид байгалийн коллаген үйлдвэрлэлтээ дэмжих хэрэгтэй вэ?
- Коллаген ууснаар хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
- Коллаген үнэхээр үр дүнтэй юу?
- Коллагеныг орлуулж болох аргууд.
- Коллаген гэж юу вэ?
Коллаген нь арьсанд хамгийн ихээр агуулагддаг (75-80%) уураг бөгөөд бидний биеийн бусад хэсгүүд болох арьс, яс, булчин, шүрмэс гээд бүхий л холбогч эд эсүүдийг бүрдүүлдэг чухал ач холбогдолтой нэгдэл юм. Нэг үгээр хэлбэл коллаген нь бидний биеийг хооронд нь барьцалдуулдаг цавуу гэж хэлж болно.
Коллаген нь эластин хэмээх өөр бас нэгэн уурагтай хамтдаа ажиллаж бидний арьсыг уян хатан байлгадаг. Эдгээр уургууд нь арьсыг залуу харагдуулахад гол үүрэгтэй дунд давхарга болох дермист агуулагддаг. Коллаген хэр их хэмжээгээр үйлдвэрлэж байна төдий чинээ залуу харагдана. Хэрвээ арьсыг матрас байна гэж төсөөлөх юм бол коллаген нь матрасны хүрээ, эластин нь пүрш бол гиалуроны хүчил нь гаднах бүтээлэг байж болох юм.
Маш урт хугацааны туршид хүн төрөлхтөн коллагеныг уусаар ирсэн бөгөөд коллаген уух нь ердөөсөө шинэ ойлголт биш юм. Та өөрөө ч мэдээгүй байж болох ч та дараах аль нэг байдлаар коллагенийг ууж, боловсруулж байсан нь лавтай. Амьтны яс, арьс, мөгөөрс зэргийг буцалгаж гаргаж авсан коллагенийг ‘желатин’ гэж нэрлэдэг. Желатин нь ихэвчлэн өтгөрүүлэгч бодис болгон бялуу, тараг, зайрмаг, ясны шөл, витамин/эм бэлдмэлийн гаднах бүрхүүлд зэрэгт түгээмэл ашиглагддаг. Танд яагаад энэ бүгд хамаатай вэ гэж үү?
2. Яагаад бид байгалийн коллаген үйлдвэрлэлтээ дэмжих хэрэгтэй вэ?
Нас ахих тусам хүний коллаген үйлдвэрлэлт огцом буурч эхэлдэг. 20 нас гараад бид нэг жил тутамд ойролцоогоор 1% коллаген алдаж байдаг бөгөөд явцдаа бид алдаж байгаа хэмжээнээсээ давж коллаген үйлдвэрлэх чадамжгүй болдог. Энэ үед л чухам үрчлээс, хөгшрөлт, үе мөчний сулрал явагддаг. Хэрвээ та нарны тос түрхдэггүй, тамхи татдаг, агаарын бохирдол ихтэй газар амьдардаг бол бүр л хурдан коллагенаа алдаж, хөгшрөлт хурдан явагдана гэсэн үг.
Хүн 50 нас хүрэхэд арьсныхаа 50 орчим хувийн коллагенийг аллсан байдаг гэсэн судалгаа бий. Гэсэн хэдий ч хүн бүрийн хувьд энэ хэмжээ нь харилцан адилгүй бөгөөд тухайн хүний амьдралын хэв маяг, хооллолт, нарны хэт ягаан туяа, стрессийн хэмжээ, гормон, удамшил гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлдөг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нарнаас өөрийгөө хамгаалж, эрүүл хэв маягаар амьдрах нь эрт хөгшрөхөөс урьдчилан сэргийлж чадах хэдий ч бүрмөсөн зогсоож чадна гэсэн үг биш юм. Тэгвэл коллаген нэмэлтээр уух нь хөгшрөлтийн эсрэг үр нөлөөтэй юу?
3. Коллаген ууснаар хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
Коллагены хэмжээ цусны судсаар дамжин өнгөрөхөд том учраас коллагены шингэн болон бусад төрлүүдийг ихэвчлэн “hydrolyzed” буюу пептид хэмээх жижиг хэсгүүдэд хуваасан байдаг. Эдгээр пептидүүд нь бага молекулын хэмжээтэй учраас ходоодонд шингэхдээ хялбар байдаг.
Одоогоор судлагдсан коллагены нийт 28 төрөл байдаг хэдий ч I, II, III, IV, болон V төрлүүд л хүний биед хамгийн түгээмэл байдаг. Коллагены төрлүүд нь тус бүр өөрсдийн онцгой үүрэгтэй байдаг. Ж.нь: I, III эрхтэн болон арьсанд байдаг бол II төрөл нь яс, мөгөөрсөнд агуулагддаг байна. Одоогоор эдгээр коллагенуудыг нэмэлтээр хэрэглэхэд хүний биед ямар нөлөө үзүүлдгийг нотлох хангалттай судалгаа байхгүй байдаг. Ихэнх коллагены судалгаа нь брэндүүдийн өөрсдийн явуулсан судалгаа байдаг.
Хүний биед коллаген олон янзаар оршиж байдаг шиг, коллагены нэмэлтүүд ч мөн өөр өөр төрлүүдтэй байдаг. Үүнд:
- Collagen Hydrolysate/ Hydrolyzed Collagen: Энэ төрөл нь үхэр, далайн амьтан, шувуу, гахай болон бусад амьтдаас гаргаж авдаг. Ингэхдээ жижиг хэсгүүдэд хувааж, хүний биед шингэхэд илүү хялбар болгох үүднээс.
- Undenatured Collage: Энэ төрөл нь тахианы мөгөөрснөөс гаргаж авдаг түүхий уураг юм.
- Желатин: Энэ нь коллагены буцалж болгосон хувилбар бөгөөд амьтны гаралтай байдаг.
***Зах зээл дээр худалдаалагддаг олон төрлийн нэмэлт коллаген байдаг бөгөөд хэлбэр, хэрэглэх тун нь өөр хоорондоо ялгаатай байдаг.
АНХААРУУЛГА! АРЬС АРЧИЛГАА БОЛОН НЭМЭЛТ ЭМ БЭЛДМЭЛД АГУУЛАГДАХ БҮХ КОЛЛАГЕН АМЬТНЫ ГАРАЛТАЙ БАЙДАГ. Коллагеныг орлох бүтээгдэхүүн байхгүй бөгөөд хэрвээ та зөвхөн амьтны гаралгүй арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг бол энэ танд зориулагдсан биш болохыг анхаарна уу.
4. Коллаген уух нь үнэхээр үр дүнтэй юу?
Юуны өмнө коллаген нэмэлтээр хэрэглэхийн өмнө таны мэдэх шаардлагатай хэд хэдэн зүйлс бий:
- Коллаген уух нь шууд утгаараа арьсны дермис давхаргад шууд хүрч нөлөөлдөггүй. Харин түүнд агуулагдах коллаген пептидүүд нь хүний байгалийн коллаген үйлдвэрлэлтийг дэмжих өдөөгч хүчин зүйл байдаг төдий билээ.
- Коллагены хэсгүүд хүний биед орсноор коллаген багасч, гэмтсэн байна гэдэг хуурамч дохио өгөх үйлчилгээтэй.
- Коллагены нунтаг хэлбэр нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Учир нь шууд ус, смүүти, кофе зэрэг уух зүйл дээрээ нэмж хэрэглэхэд хамгийн тохиромжтой бөгөөд хялбар байдаг.
- Коллаген агуулсан тос нь коллаген үйлдвэрлэдэг дермис давхаргад хүрч үр нөлөөгөө үзүүлэхэд хэцүү гэж арьсны эмч нар үздэг.
- Коллаген уух нь нүүрэн дээр түрхдэг бүтээгдэхүүнээс урт хугацаандаа илүү үр дүнтэй байж болох хэдий ч үүнийг нотлох хангалттай шинжлэх ухааны судалгаанууд өдийг хүртэл дутмаг байсаар байна.
5. Коллагеныг орлуулж болох аргууд
- Сахарын хэмжээгээ багасгах,
- Тамхи болон алкохолийн төрлийн зүйлсээс зайлсхийх,
- Нарнаас үргэлж арьсаа хамгаалах,
- Эрүүл зөв хооллох,
Арьс арчилгааны бүтээгдэхүүний хувьд:
- Витамин А-с гаралтай ретинойд,
- Зэс пептид (copper peptide),
- Гликолийн хүчил,
- Витамин С хэрэглэх нь арьсны коллаген үйлдвэрлэлтийг дэмжихэд чухал нөлөөтэй.
Дүгнэхэд:
Коллаген уух нь үнэхээр хөгшрөлтийн эсрэг идэвхитэй үр нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс бусдаар хангалтгүй байдаг хэдий ч тодорхой хэмжээнд нөлөөлдгийг нь үгүйсгэх аргагүй юм. Энд нэг зүйлийг цохон тэмдэглэхэд коллаген нэмэлтээр уулаа гэхэд тэр чигтээ арьсанд очиж нөлөөлнө гэсэн үг биш бөгөөд хамгийн хэрэгцээтэй байгаа биеийн хэсэг рүү хамгмйн түрүүнд очно гэдгийг санах нь зүйтэй. Коллаген ууж эхлэх эсэх нь 100% хувь хүний сонголт хэдий ч коллагенаа алдахаас сэргийлж болох алхмуудаа өдөр тутамдаа хэвшүүлж сурах нь хамгийн чухал юм шүү.
Эх сурвалж:
‘Are There Benefits to Collagen Supplements?‘
‘Do Collagen Drinks Really Work?‘
‘The Truth About Collagen Drinks‘
‘Does Drinking Collagen Supplements Actually Do Anything for Your Skin?‘
-
Multi Vitamin Ampoule52,900₮
-
Blooming Lifting Set239,000₮
-
Birch Juice Sunscreen SPF 50+ PA ++++49,900₮
-
365 DERMA RELIEF SUN CREAM (SPF 50+ PA++++)49,900₮