Expecting Tomorrow

COSRX нь 2013 онд хүний биед аюулгүй, байгалийн гаралтай орц найрлагатай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр зах зээлд хүргэнэ гэсэн үндсэн зорилготойгоор үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд хэдхэн жилийн дотор дэлхий даяар хамгийн алдаршсан K-Beauty брэнд болж чадсан юм.Одоогоор дэлхийн 50 гаруй улсад бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа бөгөөд бүтээгдэхүүнүүд нь парабен, минерал тос, амьтны гаралтай тос, будагч бодисууд болон химийн гаралтай үнэр оруулагч, сульфат зэргийг агуулаагүй эрүүл найрлагатай гэдгээрээ ч мөн алдартай. Өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой өндөр үр дүнтэй шинэлэг бүтээгдэхүүн олонтой брэндийн шилдгийн шилдгүүдийг танд хүргэж байна. COSRX брэндийн талаарх илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.