COSRX брэнд - 9k=

COSRX брэндийн танилцуулга

Гоо сайхны салбарт 10 гаруй жил хийсэн судалгаан дээрээ тулгуурлан Жон Сан Хүн (전상훈) нь 2013 оны 12 сарын 16-нд COSRX брэндийг үүсгэн байгуулсан бөгөөд COSRX брэнд байгуулагдсан цагаасаа эхлэн Өмнөд Солонгос төдийгүй Зүүн Өмнөд Азид хүч түрэн гарч ирж, улмаар сүүлийн жилүүдэд АНУ-д олон сая хэрэглэгчдийн таашаалд нийцсэн гоо сайхны брэнд болж чадсан юм.

COSRX нэрийн утга

Cosmetics + rx (prescription) буюу орчуулбал Гоо сайхны бүтээгдэхүүн + rx (жор)

COSRX брэндийн уриа

Expecting tomorrow

  • Хэрэглэгчиддээ илүү сайн сайхан ирээдүйг бэлэглэхийн төлөө COSRX брэнд ажилладаг.

COSRX брэндийн философи

Байгалийн гаралтай цөөн төрлийн өндөр үр дүнтэй орц найрлагатай COSRX брэндийн бүтээгдэхүүнүүд нь хурдан хугацаанд маш сайн үр дүн өгч чаддаг байна. Түүнчлэн уг брэндийн элчин сайд болсон MR.Rx бүтээгдэхүүнээ амилуулж, хэрэглэгчдэд хүргэж чаддаг нь үнэхээр гайхалтай.

COSRX брэнд -

COSRX брэндийн үүсгэн байгуулагч Жон Сан Хүн нэгэн ярилцлагадаа “Маркетингийн материал дээр анхаарлаа төвлөрүүлэхээс илүүтэй боломжийн үнээр хэрэглэгчдэд өндөр түвшинд сэтгэл ханамж өгдөг бүтээгдэхүүнийг борлуулахад бид анхаардаг” гэж хэлснээс үзэхэд үнэхээр уг брэндийн гол зарчим илэрхий байна.

COSRX брэндийн 3 тулгуур багана

  • Арьсыг зөөлнөөр арчлах: эмзэг арьсанд хүртэл ээлтэй зөөлөн бүтээгдэхүүн
  • Гайхалтай мэдрэмж: арьсанд хор нөлөөгүй, зөөлөн, хөнгөн бүтэцтэй бүтээгдэхүүн
  • Гоц шийдэл: Хэрэглэгчдэд суурилсан бүтээгдэхүүний орц найрлага, амьдралын шинэ хэв маяг

COSRX брэндийн шагнал, урамшуулал

БНСУ-ын гоо сайхны салбарт домог болсон COSRX брэнд нь сүүлийн жилүүдэд бүхий л гоо сайхны тэмцээнүүдэд тогтмол тэргүүлсээр байна. Зарим шагналуудаас доор зургаар оруулав.

COSRX брэнд - 2Q==
COSRX брэнд - Z
COSRX брэнд -
COSRX брэнд - 9k=
COSRX брэнд -
COSRX брэнд - Z
COSRX брэнд - 9k=