
Allure from basic.
D’alba брэндийн танилцуулга:
Италийн Piedmont мужийн Alba хэмээх бүс нутаг нь дэлхийн хамгийн үнэтэй 3 хүнсний нэг болох цагаан малтуу мөөг буюу цагаан трюфель ( White Truffle) ургадаг цорын ганц газар гэдгээрээ ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдэж чадсан аж.
Газар доорх алмаз ч гэж нэрлэгддэг малтуу мөөг нь модны үндэсний маш гүнд, нуугдмал байдалтай ургадаг аж. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн энэхүү мөөгийг хэн ч тарьж ургуулж чадаагүй, зөвхөн зэрлэг байгальд л ургадаг бөгөөд түүнийг олборлох тун бэрх учир зөвхөн сайн бэлтгэгдсэн үнэрч нохой болон туршлагатай мөөгний “анчид” л олж чадна.
Дэлхийн хамгийн үнэтэй 3 хүнсний нэгэд тооцогддог дээд зэрэглэлийн малтуу мөөг
– Дэлхийд хамгийн шилдэгт Италийн Пьемонт хотын цагаан малтуу мөөг болон Францын өмнөд хэсгийн Перигордын хар малтуу мөөг нар тооцогддог. Эдгээрийн дотроос Италийн Piedmont муж Альба бүс нутгаас гаралтай цагаан малтуу мөөг нь дэлхийн хамгийн шилдэгт тооцогддог.
-Малтуу мөөг нь модны үндэсний ойролцоо 5-20 см гүнд нуугдмал байдалтай ургадаг
– Cүүлийн жилүүдэд Италийн цаг уурын өөрчлөлтийн улмаас шалтгаалан малтуу мөөгний олборлолт огцом буурч байгаа. Үүнээс шалтгаалан үнэ нь ч жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна.
– Тансаг үнэр амттай цагаан Truffle нь тэгвэл арьс арчилгаанд ч гэсэн гайхалтай үр дүнтэй болох нь судалгааны ажил, клиникийн тестүүдээр олонтоо батлагдсан аж.
– Витамин C, Витамин B12, эрдэс бодисууд, витаминаар баялаг цагаан малтуу мөөгний охь хүчирхэг антиоксидант ( чөлөөт радикалуудаас үүссэн гэмтлийг эмчлэх) шинж чанартай тул арьсны уян хатан чанарыг дэмжиж үрчлээнээс сэргийлээд зогсохгүй үрэвслийг намдаах, бактерийн эсрэг нөлөөтэй байдаг нь батлагдсан аж.
– D’alba брэндийн хувьд Италийн албан ёсны цагаан трюфель нийлүүлэгч Alba Tartufi s.r.l компанитай хамтран 3CMTE хэмээх аргаар түүхий эдийн антиоксидант идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүдийг нь гаргаж авдаг юм.
5 жилийн өмнө 1 паунд буюу 450 орчим грамм нь 1100-1200 US$ байсан энэ мөөг нь цаг уурын өөрчлөлтөөс болж жил ирэх тусам ховордсоор байгаа бөгөөд 2021 онд 4500 US$ /13,000,000₮/ болж өссөнөөр GREAT WHITE TRUFFLE CRISIS буюу цагаан мөөгний үнийн хямрал хэмээх нэр томьёо хүртэл гарсан аж.
Зөвхөн 11 болон 12 сард л хураадаг энэхүү мөөгний 2022 оны ханш улам өсөх магадлал тун ч өндөр байгаа аж. 2017 онд Mакаогийн казиногийн тэрбумтан STANLEY HO, 1.5 кг жинтэй бүтэн цагаан малтуу мөөгийг 330,000 US$-оор /1,039,500,000₮/ авч үнийн рекордийг тогтоож байсан түүхтэй.
D’alba брэндийн хувьд Италийн албан ёсны цагаан трюфель нийлүүлэгч Alba Tartufi s.r.l компанитай хамтран 3CMTE хэмээх аргаар түүхий эдийн антиоксидант идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүдийг нь гаргаж авдаг юм.
3 цагийн турш арьсны байгалийн дундаж температуртай ойролцоо буюу 33-37 хэмтэй усанд цагаан малтуу мөөгөө дэвтээнэ.
10-15 хэмд цагаан малтуу мөөгөө хөргөнө. Энэ нь ямар нэгэн байдлаар идэвхит нэгдлүүд нь гэмтэж, уурших зэргээс сэргийлдэг аж.
Үүний дараа зөвхөн идэвхит нэгдлүүдээр баялаг охийг хий сорох шүүлтүүрийн аргаар гаргаж авдаг.
Тruffle+ Tocopherol= Trufferol
3CMTE технологийн аргаар гаргаж авсан цагаан малтуу мөөгний охь дээр нэмээд Витамин Е (Tocopherol) орцыг оруулж арьсыг гайхалтай чийгшүүлж, арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлж, үрчлээний эсрэг гайхалтай үйлчлэх “Trufferol”гэх нийлмэл орцоо нээсэн аж.
– D’Alba брэндийн олон олон бүтээгдэхүүнүүд нь Солонгостоо болон дэлхийн зах зээлд маш өндөр үнэлгээтэй байж бүхий л алдартай их дэлгүүрүүд, болон гоо сайхны сүлжээнүүдээр худалдаалагддаг.
– Арьс арчилгаандаа төдийлөн цаг зав зарцуулж чадахгүй ч хамгийн чанартай орц найрлагатай цөөхөн бүтээгдэхүүн хэрэглэхийг эрэлхийлдэг орчин цагийн завгүй хэрэглэгчиддээ зориулж SPRAY SERUM гэсэн цацаж болдог серумүүдийг гаргасан нь Солонгосын алдартай одод хийгээд олон сая хэрэглэгчдийн хамгийн таашааж хэрэглэдэг бүтээгдэхүүн болоод байгаа юм.