Орон нутгийн гэрээт харилцагч

Cloud Nine компани нь албан ёсны эрхтэйгээр худалдаалж буй сайн чанарын бүтээгдэхүүнүүдээ Монгол улсын өнцөг булан бүрд буй хэрэглэгч та бүхэндээ хүргэхийг зорьж байгаа бөгөөд 2021 оны 6 сарын байдлаар 19 аймгийн, 27 гэрээт байгууллагатай хамтран ажиллаж байна.

Гэрээт харилцагчид - road final 1

Гэрээт харилцагч байгууллагаар бүртгүүлэх:

Манай компанитай хамтран ажиллахаар шийдсэн танд болон танай хамт олонд юуны өмнө талархал илэрхийлье. Бид орон нутагт шинэ харилцагчтай болоход үргэлж нээлттэй, баяртай байх болно.

Орон нутагт шинээр гэрээт борлуулагч болох гэж байгаа бол дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Худалдаа үйлчилгээ эрхлэх өөрийн байртай байх

(Гоо сайхны барааг стандартын дагуу хадгалах байртай байх)

  1. Бүтээгдэхүүний тодорхой тайлбар / зөвлөгөөнүүдийг өгдөг байх 

Зах зээлд танилцуулж буй бүтээгдэхүүнийхээ тайлбар, үйлчилгээ гэх мэт мэдээллийг хэрэглэгч бүрт үнэн зөв хүргэдэг байх.

  1. Гоо сайхан, арьс арчилгааны талаар нэмж суралцах сонирхолтой байх

Бидний зүгээс бүтээгдэхүүний талаарх сургалт (зарим тохиолдолд мэргэжлийн арьсны эмчтэй хамтрах гэх мэт)-ыг тогтмол явуулах бөгөөд гэрээт борлуулагч та арьс арчилгааны талаар сонирхож, суралцах эрмэлзэлтэй байх.

  1. Бараа татан авалтыг 100% урьдчилсан төлбөрийн нөхцөлөөр хийх боломжтой байх.
  2. Хямдралтай, бөөний үнээр авч болох доод тоо хэмжээг баримтлан захиалгаа хийх.
  3. Улаанбаатар төв салбартай ижилхэн үнээр борлуулах.

Манай албан ёсны гэрээт болохыг хүсвэл [email protected] цахим хаяг уруу мэйл илгээнэ үү!

Баярлалаа.