Арьсанд муу нөлөөтэй хоол хүнс - 2Q==
Зөвлөгөө

Арьсанд муу нөлөөтэй хоол хүнс

Арьсанд муу нөлөөтэй хоол хүнс - Z

Сүү, Цагаан идээ:

Цагаан идээ ялангуяа цэвэр сүү нь батга гарах нэгэн шалтгаан болдог нь олон судалгаагаар нотлогдсон. Сүүнд байдаг whey уураг нь цусны инсулины түвшинг, харин casein гэдэг уураг нь бидний цусанд байдаг IGF-1 гэдэг гормоныг нэмэгдүүлдэг. Эдгээр нь андроген төрлийн гормонуудыг өөрчлөлтөд оруулж себум үйлдвэрлэлтийг ихэсдэг. Себум буюу нүүрний тос хэт их ялгарахад батга үүсдэг. Ялангуяа 25-аас дээш насны эмэгтэйчүүдэд их байдаг эрүү хүзүүгээр голчлон гардаг хөндүүр улаан толгойгүй батгыг цагаан идээгээ багасгахгүйгээр эмчлэх маш хэцүү байдаг.

Түргэн хоол:

Бургер, хотдог, шарсан төмс, хийжүүлсэн ундаа зэрэг нүүрс усаар баялаг хоолнууд нь батга гарах бас нэг шалтгаан болдог. Түргэн хоол нь их хэмжээний ханасан өөх тостой бас хэт их боловсруулсан байдаг нь цусан дахь инсулины хэмжээг нэмж батга гарах гол шалтгаан болдог. Мөн түргэн хоол нь ГМО буюу генетикийн өөрчлөлттэй байх нь элбэг бөгөөд энэ нь бидний генд нөлөөлж, дааврыг өөрчлөх замаар батга гаргадаг.

Цагаан гурил болон Чихэр:

Цагаан гурилаар хийсэн талх, жигнэмэг, амттан, цагаан гурилаар хийсэн гоймон, торт, бүх л төрлийн чихэрнүүд, icecream, чихэрлэг ундаа  зэрэг хэт боловсруулсан нүүрс ус нь цусны урсгалд хурдан шингэдэг бөгөөд энэ нь цусан дахь сахар, инсулиний хэмжээг хурдан нэмэгдүүлэхэд нөлөөлдөг.  Инсулин нь андроген  даавруудыг идэвхтэй болгосноор арьсны тослог (sebum)  ялгаралт ихэсч, арьсны эсийн үйл ажиллагаа хэвийн бус болж, үрэвсэл нэмэгдсэнээр батга гардаг.

Алкохол:

Архи, вино, пиво зэрэг согтууруулах ундаа нь бас л батга гарах нэг шалтгаан болдог. Нэгт эдгээр нь эстроген болон тестостеронь (андрогены нэг төрөл) гормонуудыг өөрчлөлтөд оруулдаг бөгөөд энэ нь батга гарах үндэс болдог. Мөн удаан хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэх нь хүний дархлааг муутгаснаар батганы бактеритай тэмцэх чадварыг бууруулж батга нэмэгддэг. Улаан вино нь биеийг үрэвсүүлдэг хөндүүртэй том том батгыг улам үрэвсүүлэх нэг шалтгаан болдог.

Омега-6 тос ихтэй хүнс:

Эрдэнэ шиш, шар буурцагны тос, дофү, наран цэцгийн тос, попкорн зэрэг Омега-6 тос ихтэй хүнс юм. Эдгээрийн хэрэглэхэд омега-6 ба омега-3 тосны хүчлүүдийн тэнцвэргүй байдал үүссэнээр бие махбодийг үрэвсэхэд хүргэж, батганы хөндүүр болон үрэвслийг улам дордуулах магадлалтай байдаг. Попкорн, эрдэнэ шишийн чипс зэрэг нь батга гарахад хамгийн их нөлөөлдөг.