Арьсанд тустай хүнс - 9k=
Зөвлөгөө

Арьсанд тустай хүнс

Хамгийн сайнаараа хичээгээд арьсаа арчлавч арьс арчилгаа авахгүй байх үед….

Та бүхэндээ эрүүл цэвэрхэн арьстай болоход туслах хүнснүүдийг танилцуулж байна.

Арьсанд тустай хүнс - 2Q==

Oмега 3-р баялаг хүнс

Омега 3-аар баялаг хүнс хэрэглэх нь үрэвсэлтэй, дааврын өөрчлөлтөөс болж гарч буй батгыг арилгахад тустай болох нь олон судалгаагаар батлагдсан билээ. Омега 3 ихтэй хүнсэнд чиа үр, салмон загас, хушга, авокадо, маалингийн, наранцэцгийн, гүнждийн ба хулууны үр гэх мэт ордог юм. Хэрвээ эдгээр хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх боломж багатай бол Омега 3 витаминуудыг уухыг зөвлөж байна. Гэхдээ Омега 3 витамин-ээ авахдаа EPA болон DHA тосон хүчил өндөртэйгээс нь сонгохыг зөвлөж байна.

Арьсанд тустай хүнс - Z

Цайраар баялаг хүнс

Удаан олон жил үрэвсэлтэй батга гарсан хүмүүсийн дунд судалгаа хийхэд цайрын дутагдалтай байх тохиолдол өндөр байдаг нь илэрчээ. Цайр нь биеийн дархлааг сэргээдэг, вирус, бактерийг устгах шинж чанартай учраас үрэвсэлтэй батга эмчлэхэд тустай. Цайраар баялаг хүнс нь бууцай, хулууны үр, овьёос, алмонд, кашю гэх мэт самарнууд байдаг. Сайн мэдээ нь цэвэр хар шоколад ч бас цайраар баялаг учир батгатай хүмүүс хэрэглэж болно. Гол нь 80% аас дээш кокоатай нэмэлт чихэргүй цэвэр хар шоколад байх хэрэгтэй.

Арьсанд тустай хүнс - Z

Антиоксидант хүнс

Антиоксидантаар баялаг хүнс, антиоксидант крем гээд л та бүхэн их сонссон байх л даа. Витамин С гэх мэт антиохидантууд нь хүний биед байгалаасиа явагддаг исэлдлийн процессийг саатуулж чөлөөт радикалыг саармагжуулж хоргүй болгох бодисуудыг ялгаруулж байдаг. Антиоксидант хүнсэнд нэрс, гүзээлзгэнэ жимснүүд, хүрэн манжин ногоон цай гэх мэт маш олон хүнснүүд орно. Ялангуяа сайн чанарын ногоон цайг өдөр 1,500мг орчим тунтайгаар хэрэглэхэд үрэвсэлтэй батга гарах нь огцом багасдаг.

Арьсанд тустай хүнс - Z

Үрэвсэл дардаг амтлагчууд

Арьсны гоо сайханд тустайгаараа алдартай олон төрлийн амтлагчууд байдгаас хамгийн олон баталгаатай судалгаагаар үр дүн нь тогтоогдсон нь турмерик, синнамон, цагаан гаа болон хар перец зэрэг юм. Ялангуяа турмерик болон синнамон нь үрэвсэлт батганы эсрэг үйлчилгээтэйгээс гадна арьсан дээрх толбо, сэвхийг цайруулахад тустай нь нотлогдсон юм. Цагаан гаа турмериктай цайг гэрийн нөхцөлд бэлдэн уух юмуу кофе цайн дээрээ бага зэргийн синнамон цацаад хэрэглэхийг зөвлөж байна.

Арьсанд тустай хүнс - 9k=

Витамин А, Е -р баялаг хүнс

Хүний биед витамин А болон Е дутагдахад биенд гардаг өөрчлөлтийн нэг нь үрэвсэлтэй, улаан батга байдаг гэнэ. Тийм учраас хоол хүнснээсээ хангалттай хэмжээний витамин А болон Е-г авч чадаж буй эсэхээ шалгаарай. Витамин А-гаар баялаг хүнсэнд лууван, амтат чинжүү, цэцэгт байцай, харин витамин Е-гээр баялаг хүнс нь брокколи, бууцай, өргөст хэмх болон улаан лооль зэрэг ордог.

Арьсанд тустай хүнс - 9k=