Хүйс, нас харгалзахгүй бид бүгдээрээ л нүүрээ угааж, цэвэрлэдэг. Тэгвэл яг хэзээнээс арьс арчилгаа нь ийм ‘эмэгтэйлэг’ сэдэв болчихов оо? Cloud 9-ий зүгээс бид бүтээгдэхүүнээ сурталчилж, танилцуулахдаа үргэлж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нийтэд нь хамруулж ‘охид, залуусдаа’ хэмээн хэлдгийг нэгэн үйлчлүүлэгч маань ихэд сайшааж, талархаж байсан нь одоог хүртэл сэтгэлд хоногшиж үлдсэн байдаг. Тухайн үедээ ‘Угаасаа л тэгэх ёстой биш билүү?’ хэмээн бодож билээ. Үүнээс хойш бид GENDER-NEUTRAL брэндийг идэвхтэй эрэлхийлсээр ийнхүү та бүхэндээ шинэхэн хүч түрэн гарч ирж буй ‘Be Plain’ брэндээ танилцуулах гэж байгаадаа туйлын их баяртай байна! Нэрнээсээ ч ‘энгийн’ энэхүү брэнд нь амьтан дээр туршилт хийдэггүй, маш цөөн тооны орц найрлагаас бүрсдсэн, минимал үзэл баримтлалтай брэнд юм.
Stress-free, Gender neutral, Clean Cosmetics
Брэнд философи: Таны арьсыг тайвшруулж, санааг тань амраана.
Брэндийн түлхүүр үгс: Cтресс үгүй, цэвэр байгалийн гоо сайхан, BePlain
Брэндийн уриа үг: Та бүү санаа зов, Beplain! (Plain гэсэн Англи үг нь “энгийн байх”, “хээгүй байх” гэсэн утгатай)
Таны санаа зовнил, тавгүй байдал болон стрессийн оронд амар тайван, тав тух болон халуун дулаан байдлыг бий болгоно.
Энэхүү брэнд нь хамгийн энгийн аргаар таны арьсыг хамгаалж, сэтгэл санааг хүртэл тайвшруулахыг зорьж ажилладаг.
Мөн үүнээс гадна Beplain брэнд нь ан амьтан, ургамал, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, тэдэнд харшлах зүйлийг хийдэггүй билээ. Бид бүтээгдэхүүний орц найрлагадаа онцгой ач холбогдол өгч, таны бие болон байгаль дэлхийд аль алинд нь хор хөнөөлгүй ээлтэй бүтээгдэхүүн гаргахыг хичэээдэг. Үүгээр дамжуулан ганц таны гарт “бүтээгдэхүүн” өгөөд зогсохгүй ‘Stress-free therapy’-г таны сэтгэл санаанд өгөхийг зорьдог.
Be Plain брэндийн түүхэн замналаас:
Quick Facts:
2018.05 | Үүсгэн байгуулагдсан. |
2018.10 | Солонгост Beplain брэндийг танилцуулсан. |
2019.03 | Японы Qoo10- хил дамнан тэлсэн. |
2019.06 | АНУ-ын Амазон болон Shopee SG тэлсэн. |
2019.10 | Olive Young-д худалдаагдаж эхэлсэн бөгөөд Хятад руу худалдаагаа тэлсэн. |
2020.02 | Olive Young онлайн худалдаагаар Greenful pH Balanced Cleansing Foam No.1-т шалгарсан. |
2020.07 | “Clean Beauty” кампанит ажлыг эхлүүлсэн. |
2020.12 | Watson VN брэндээ оруулж жилийн 300% YoY орлогын өсөлтийг үзүүлсэн. |
Тун удахгүй Gender-Neutral, Stress-Free, Clean-Cosmetics брэнд болох Be Plain-тэйгээ уулзъя 😉
Be on Cloud 9 & Be Plain!