Гуаша хэрэглэж эхлэх эсэхдээ та эргэлзэж байна уу? - O87uR9SPCyRGqkcRGfgETA7fl5jvqNAAAAABJRU5ErkJggg==
Зөвлөгөө

Гуаша хэрэглэж эхлэх эсэхдээ та эргэлзэж байна уу?

Сүүлийн үед тренд болж байгаа гэж хэлж болохуйц Гуаша-г та хэрэглэж эхлэх эсэхдээ эргэлзэж байна уу? Эсвэл аль хэдийнээ хэрэглэж байгаа юу? Аль нь ч бай гуаша хэмээх эмчилгээний тухай энэ удаагийн мэдээллийн булангаараа илүү дэлгэрэнгүй авч үзье.

Gua Sha Tutorial: The Benefits Of The Latest Viral TikTok Trend & How To Do It - News AKMI

Гуаша нь (Gwah-shah хэмээн дуудагддаг) Хятад хэлнээс гаралтай үг бөгөөд арьсанд даралт, үрэлт өгч зарим өвдөлтийг намдаах Хятадын уламжлалт эмчилгээний нэгэн арга юм. Энэхүү эмчилгээний аргыг 2000 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн байдаг. Хятадууд хүний биед qi хэмээх энерги гүйдэг гэж үзэн, үүнийг тэнцвэртэй, чөлөөтэй байлгаснаар хүний бие эрүүл байдаг тайлбарладаг. Гуаша эмчилгээг (ихэвчлэн нуруу, хүзүү, өгзөг, гар, хөлөнд) хийснээр qi хэмээх энергийн урсгалыг чөлөөтэй хүний биеэр гүйлгэх боломжтой хэмээн үздэг. Гуаша эмчилгээг ихэвчлэн зүү тариур, бумба, үнэртэн (aromatherapy), эмийн ургамлын эмчилгээ болон дасгал хөдөлгөөн, массаж зэрэг бусад уламжлалт эмчилгээний аргуудтай хавсарч хэрэглэсээр ирсэн бөгөөд ингэснээр үр дүн илүү үзүүлдэг байна.

Gua sha Treatment (刮痧) in Chengdu - Pagoda Projects - Beyond Work Experience

Хүн бүрийн тэр бүрчлэн мэдээд байдаггүй бас нэгэн баримт бол гуаша эмчилгээ нь биеийн үрэвслийг намдаах, цаашлаад дархлааны тогтолцоонд ч эерэг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн, халуун буулгах, ханиад эдгээх, бронхит болон астма зэрэг өвчлөлийг хүртэл намдаадаг болох нь тогтоогджээ.


Зарим судалгаанаас сонирхуулахад:

Гуаша эмчилгээ нь хэдэн мянган жилийн түүхтэй хэдий ч сүүлийн жилүүдэд улам их судлагдах болжээ. Сүүлийн үед хийсэн зарим судалгаанаас сонордуулахад гуаша эмчилгээ нь дараах эерэг үр нөлөөг үзүүлсэн байна:

  • Элэгний Б Гепатит сайжруулах. Дундаж настай элэгний Б Гепатиттай эрэгтэй хүний элэгний энзим түвшин нь гуаша эмчилгээг биедээ хийхэд 48 цагийн дараа энзим түвшин нь мэдэгдэхүйц буурсан байна.
  • 72 настай эмэгтэйд 14 хоногийн турш гуаша эмчилгээ хийхэд толгойны архаг өвдөлт нь буурсан байна.
  • Гуаша массажийг дөнгөж төрсөн эмэгтэйчүүдэд хийхэд хөх чинэрэлт нь буурч төрсний дараах 7 хоногуудад биед таагүй мэдрэмж харьцангуй бага байжээ.
  • Суугаа ажил хийдэг хүмүүсийг 2 бүлэгт хуваан нэг хэсэгт нь халдаг наалт, нөгөө хэсэгт нь гуаша массаж хийхэд 7 хоногийн дараа гуаша массаж хийлгэсэн бүлгийн хүмүүсийн хүзүү хөшилт нь эрс багасчээ.
  • Tourette Syndrome хэмээх өөрийгөө удирдан жолоодох эмгэгээр 9 настайгаас хойш өвчилсэн 33 настай эрэгтэйд гуаша эмчилгээг 35 долоо хоногийн турш хийхэд өвчлөлийн шинж тэмдэг нь 70% буурсан байна.
  • Эмэгтэйчүүдийн цэвэршилт явагдах үед гуаша эмчилгээг 7 хоногт 1 удаа, 8 долоо хоногийн турш хийхэд цэвэршилтийн явцад илэрдэг шинж тэмдгүүр эрс буурсан үзүүлэлт гарчээ.
  • Хүндийг өргөгч тамирчид болон компъютерийн ард тогтмол суудаг хүмүүст мөн гуаша эмчилгээ хийхэд хүзүүний өвчин болон биеийн зангирсан булчин суларсан гэх судалгаа ч мөн хийгдсэн байна.

  • Тэгвэл нүүрний арьсанд гуаша массаж нь ямар эерэг нөлөөтэй вэ?

Биеийн гуаша эмчилгээ болон нүүрний гуаша эмчилгээ 2 тун ялгаатай. Мэдээж нүүрний гуаша массаж маш зөөлхөн хийгддэг бөгөөд тогтмол хэрэглэхэд үр дүн тэр даруй харагддаг. Гуаша массаж нь:

  • Нүүрний хавагналтыг бууруулах,
  • Цусны эргэлтийг сайжруулах: ингэснээр төлжилтийг хурдасгаж, коллаген үйлдвэрлэлтийг дэмждэг,
  • Чангарсан булчинг суллаж, эргэлтийг чөлөөлж өгдөг,
  • Унжсан арьсыг, чангалж, өргөж өгдөг,
  • Нүүрний хэлбэрийг засах гэх мэт олон ач холбогдолтой.

8 Things To Know About Gua Sha, An Ancient Chinese Healing Technique | Tatler Hong Kong


Гуаша төрлүүд:

China Gua Sha, China Gua Sha Manufacturers and Suppliers on Alibaba.com


Гуаша массаж хэрэглэхийн сөрөг талууд:

Гуаша массаж хийлгэх үед их хэмжээний даралтыг биед өгдөг учраас арьс хариу үйлдэл үзүүлж улайх, хөхрөх зэрэг шинж тэмдгийг PETECHIAE хэмээн нэрлэдэг. Энэ нь 1-2 хоногтоо бүрэн бүдгэрч арилдаг хэдий ч цус багатай, цус шингэлэх эм ууж байгаа, сарын тэмдэг ирсэн болон ойрын хугацаанд хагалгаанд орсон хүмүүст зөвлөдөггүй. Зарим тохиолдолд гуаша эмчилгээ хийх үед их хэмжээний даралт өгснөөс болж цус шүүрч гарах хүртэл үе бий. Тиймээс л зайлшгүй мэргэжлийн хүнд хандаж хийлгэх аль эсвэл мэргэжлийн зөвлөгөө авах нь гуаша эмчилгээ хийхэд туйлын чухал байдаг. Хэрвээ гуаша массаж та биедээ хийлгэх тохиолдолд багажийг ариутгасан эсэхийг сайтар шалгах, хэрвээ өөрөө хийх тохиолдолд ч мөн адил спиртээр тогтмол ариутгаарай.

Gua Sha for Chronic Neck Pain

Health lost is equivalent to wealth lost...: Testimonials

Гуаша эмчилгээ хийлгэсний дараа шингэн зүйл уух, шууд халуун температуртай усанд орохоос зайлсхийх, мөн эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийх шаардлагатай.


Дүгнэлт:

Гуаша эмчилгээ нь Хятадын уламжлалт анагаах ухааны нэгд тооцогддог бөгөөд дэлхий дахинаа танигдсан биеийг эмчлэх арга юм. Түүнчлэн, сүүлийн үед арьс арчилгааны ертөнцөд эрчийг авсан гуаша нүүрний массаж нь эерэг үр дагавартай хэдий ч зааврын дагуу зөв хэрэглээгүй тохиолдолд арьсыг гэмтээх, шархлуулах, цаашлаад халдвар хүртэл тараах эрсдэлтэй байдгийг анхаарна уу?

Та гуаша хэрэглэдэг үү? Таны туршлагаас гуаша хэрэглэн нь хэр үр дүнтэй байдаг вэ?

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн