Нарны тосыг хэрхэн сонгох вэ? - 9k=
Зөвлөгөө

Нарны тосыг хэрхэн сонгох вэ?

Non-Comedogenic:

Гоо сайхны барааг авахдаа шалгах естой нэгэн тэмдэглэгээ. Non-Comedogenic гэдэг нь нүхийг бөглөдөг орцыг агуулаагүй гэсэн утгатай бөгөөд ялангуяа батга гарамтгай арьстай хүмүүс гоо сайхны бүтээгдэхүүнээ Non-Comedogenic эсэхийг заавал шалгах нь зүйтэй. Нарны тос болон суурь крем зэрэг нь нүх бөглөдөг найрлагатай байх магадлал өндөртэй байдаг бөгөөд таны нүүрэн дээр батга гараад байгаа нь эдгээр бүтээгдэхүүнүүдээ буруу сонгосноос болох тохиолдол их байдаг.

 

Broadspectrum хамгаалалттай юу?

Нарнаас ялгардаг 2 төрлийн арьсыг гэмтээгч туяаг нарны хэт ягаан туяаны альфа (UVA) болон бета (UVB) гэж тэмдэглэдэг. broadspectrum гэсэн тэмдэглэгээтэй байвал энэ 2 туяанаас зэрэг хамгаалах чадвартай гэсэн үг.

 

💥 UVB нь бидний арьсыг түлдэг зуны улиралд өдөр идэвхтэй байдаг арьсыг харлуулж, улайлгаж хорсгодог туяа юм. Арьсыг түлснээрээ эластин буюу уян хатан чанарыг алдагдуулж, өнгөн давхар­гыг хордуулж, хар сэвх, толбо үүсгэдэг.

 

PA үнэлгээ UVA төрлийн хэт ягаан туяанаас хамгаалах чадварыг нь заадаг.

PA+ =UVА туяанаас багахан

PA++ = UVА туяанаас тодорхой хэмжээнд  PA+++ = UVА туяанаас өндөр

PA++++ = UVА туяанаас дээд зэргээр хамгаална.

 

SPF нь зөвхөн UVB төрлийн хэт ягаан туяанаас хамгаалах чадварыг нь заадаг.

SPF15- UVB туяанаас 93 %

SPF20/30- UVB туяанаас 97 %,

SPF50 – UVB туяанаас 98-99 % хамгаална.

 

💥 UVA нь халуун хүйтэн ямар улирал гэдгээс шалтгаалахгүйгээр нарнаас байнга ялгарч байдаг туяа бөгөөд нөлөө тэр дороо гардаггүй ч арьсанд гүн нэвчиж нарийн үрчлээ, сэвх толбо үүсэх гол шалтгаан болдог байна.

Нарны тосыг хэрхэн сонгох вэ? - 2Q==