Fungal acne-г энгийн батгаас хэрхэн ялгах вэ? - Z
Зөвлөгөө

Fungal acne-г энгийн батгаас хэрхэн ялгах вэ?

Батганы эсрэг бүтээгдэхүүн хэрэглээд байхад улам л дордоод байна уу?

Fungal acne гэж юу вэ?

Fungal acne-г энгийн батгаас хэрхэн ялгах вэ? - 9k=

Fungal acne шинж тэмдгүүд 

  • Malassezia гэдэг мөөгөнцөр нь тослог байдалд өсч үрждэг учраас fungal acne нь нүүр биеийн арьсны тослог хэсэг буюу дух (Т-зон), эрүү, нурууны дээд хэсэг, цээж зэрэгт голчлон гарна.
  • Мөн fungal acne нь жижигхэн , толгойгүй, улаан тойрогтой цагаан өнгөтэй байх бөгөөд голчлон өргөн талбайг эзэлдэг. Мөн энгийн батга шиг том жижиг биш ойролцоо хэмжээ диаметртэй байдаг.
  • Fungal acne нь нилээн хүндрэхэд загатнах тохиолдол байдаг.
  • Батганы бактери болон fungal acne үүсгэдэг мөөгөнцөр нь хоюулаа тос ихсэхэд өсдөг учраас тослог арьстай хүмүүст зэрэг хоюулаа үржих тохиолдол их байдаг.

Fungal acne-г энгийн батгаас ялгах нь 

Fungal acne-г энгийн батгаас хэрхэн ялгах вэ? - Z

Fungal acne үүсэх шалтгаан

Уур амьсгал: Энэхүү арьсны yeast мөөгөнцөр нь чийглэг, халуун газар хөлс их гарахад үрждэг. Монголын цаг агаарт тийм ч их тохиолддоггүй.

Антибиотик хэрэглээ: Батганы эсрэг антибиотик эмнүүд хэт их хэрэглэхэд энэ нь хүний арьсны сайн муу бактерийг бүгдийг нь устгаснаар арьсны баланс алдагдаж yeast буюу мөөгөнцөр үржих нөхцөл бий болдог.

Хөлс хэт их гарах: Их хөлөрдөг хүмүүс fungal acne-тэй байх магадлал өндөр. Тамирчид, биеийн хүчний ажил хийдэг хүмүүс нуруугаараа, духаараа fungal acne ихтэй байдаг. Та дасгал хийхдээ агаар нэвтэрдэггүй хувцас өмсөх, дасгалын хувцсаа угаахгүй дахин дахин өмсөх нь биен дээр fungal acne үүсэх бас нэгэн том шалтгаан болдог.

Буруу арьс арчилгааны бүтээгдэхүүн: Fungal acne үүсгэдэг энэ yeast ( мөөгөнцөр) нь тосны нөлөөнд ихсэдэг учраас төрөл бүрийн хүнд, охь тоснууд хэт их хэрэглэснээр fungal acne гарах нөхцлийг бүрдүүлдэг.

Хоол хүнс: Хэдийгээр хоол хүнс нь fungal acne гарах шалтгаан болж чаддаггүй ч аль хэдийн гараад эхлэсэн fungal acne- тай хүмүүс чихэр хэрэглэхэд нөхцөл байдал доройтдог.

COVID маск: Хэрвээ таны fungal acne чинь нүүрний доод хэсэгт гардаг арьсанд маскыг урт хугацааны туршид зүүснээр хиймлээр чийглэг, битүү нөхцөл байдлыг бий болгосноор батга нэмэх нөхцөл болдог.

Fungal acne хэрхэн эмчлэх вэ?

Fungal acne-г зөв оношлоод тохирсон бүтээгдэхүүнээ сонгоод хэрэглэвэл хэдхэн хоногийн дотор арилгах боломжтой. Энгийн батгатай андуурч антибиотик хэрэглэх, хэт их чийгшүүлэх гэх мэтээр буруу арчлахад fungal acne улам дорддог. Дараах найрлагуудтай бүтээгдэхүүнүүд нь fungal acne эмчлэхэд үр дүнтэй байдаг.

  • Honey/Propolis extract – Зөгийн бал болон жилтэй бүтээгдэхүүнүүд
  • Эмгэн хумсны салсттай бүтээгдэхүүнүүд
  • BHА- салицилийн хүчил
  • Zinc pyrithione- цайр орсон бүтээгдэхүүн
  • Мөөгөнцрийн эсрэг үсний шампунийг арьсандаа хэрэглэхэд бас үр дүнтэй байдаг (хамгийн алдартай нь Nizoral хэмээх нэртэй)
  • Сулфур найрлагатай тоснууд (арьсны эмч нар бичиж өгнө)

Зайлсхийх хэрэгтэй найрлагууд

  • Цайруулах бүтээгдэхүүнүүд нь эсгэж (fermented) гаргаж авдаг орцууд ихтэй байдаг. энэхүү Malassezia хэмээх Мөөгөнцөр ( yeast) нь эсгэгч хэрэглэхэд улам ихэсдэг учраас bifida, Galactomyces гэх мэт алдартай орцууудаас зайлсхийх хэрэгтэй.
  • Энэхүү Мөөгөнцөр (yeast) нь тосонд үрждэг учраас хүнд бүтэцтэй тоснуудаас зайлсхийх хэрэгтэй. lauric Palmitic, stearic, oleic, linoleic acid гэх мэт тосон хүчлүүдээс зайлсхийх хэрэгтэй.

Бидний уншиж судалснаар энэ төрлийн асуудалтай арьсанд тохирсон бүтээгдэхүүн олох маш ярвигтай байдаг. Жишээ нь эмгэн хумсны салст сайн гээд Cosrx брэндийн 92%-ийн эмгэн хумстай тосыг авахад нөхцөл байдал улам дордож болно ягаад гэвэл энэ тосонд багахан хэмжээгээр орсон Cetearyl Olivate гэдэг орц нь тохирдоггүй байх жишээтэй. Тийм учраас та дараах мэдээллийн эх сурвалжуудаас мэдээлэл авахыг зөвлөж байна.

Fungal acne-г энгийн батгаас хэрхэн ялгах вэ? - Z