Батганаас үлдсэн толбыг хэрхэн бүдгэрүүлэх вэ? - Z
Зөвлөгөө

Батганаас үлдсэн толбыг хэрхэн бүдгэрүүлэх вэ?

Сайн байцгаана уу.

Батганаас үлдсэн толбыг хэрхэн бүдгэрүүлэх вэ? - Z
Батганаас үлдсэн толбыг хэрхэн бүдгэрүүлэх вэ? - Z

Үрэвслийн дараах улайлт:

Post-inflammatory Erythema ( PIE) буюу үрэвслийн дараах улайлт нь арьсны хялгасан судлууд үрэвсэлт батганаас болж гэмтэж хагарснаас болж үүсдэг. Үрэвсэлт батга нь арьсан дээр шархлалтыг бий болгодог бөгөөд шархыг хурдан төлжүүлж эдгээхийн тулд бидний бие мах байгалиасаа энэхүү хэсэгрүү илүү их цусыг хуралдуулж эхэлдэг. Ингээд цус хуралдсан байхад нь гэрийн нөхцөлд буруу ( хэт даралттайгаар) батгыг шахах, бохир оруулах болон наранд түлэх зэрэг нь хялгасан судлуудыг гэмтээн улайлтыг бий болгодог.

Батганаас үлдсэн толбыг хэрхэн бүдгэрүүлэх вэ? - 2Q==

Post-inflammatory Hyperpigmentation ( PIH) буюу үрэвслийн дараах нөсөө нь үрэвсэлт батга гарсны дараа меланины үйлдвэрлэл нэмэгдэж бөөгнөрснөөс үүсдэг. Меланин нь бидний арьсны өнгө ямар байхыг тодорхойлдог арьсны уураг бөгөөд үрэвсэлтэй батга гарахад энэ хэсгийг нөхөн төлжүүлэх гэж арьс меланинийг ихээр үйлдвэрлэснээр батга гарсны дараа тухайн хэсэг борлож харагддаг. Арьсны ерөнхий өнгө илүү бараан талдаа байхад энэхүү нөсөөжилт илүү үүсдэг. Ихэвчлэн бор хүрэн байдаг ч заримдаа хүрэн, цайвар шар, мөн өнгөт арьстнуудыг хувьд хар өнгөөр тогтох нь ч байдаг.

Батганаас үлдсэн толбыг хэрхэн бүдгэрүүлэх вэ? - 9k=

Эмчлэх арга:

Үрэвсэлт батганы дараа улайлт, нөсөө мөн өмнөх постонд тайлбарласан олон төрлийн сорвинууд үүсэх магадлалтай бөгөөд яг аль нь таны арьсны асуудал болж байгааг судалж мэдэх нь зөв бүтээгдэхүүн, дэглэмээ сонгож арчлахад хамгийн чухал.

Батганаас үлдсэн толбыг хэрхэн бүдгэрүүлэх вэ? - 9k=