Батганы сорвийг хэрхэн арилгах вэ? - Z
Зөвлөгөө

Батганы сорвийг хэрхэн арилгах вэ?

Сайн байцгаана уу beauties 🥰

Энэ удаагийн зөвлөгөөгөөр бид та бүхэндээ батганаас үүдэлтэй сорвины төрөл хийгээд  сорвио хэрхэн үр дүнтэй арилгах тухай мэдлэг, мэдээлэл хүргэж байна.

Батганы сорвийг ялгах нь

Батганы сорви нь батга үүссэний дараах арьс эдгэрэх явцад бий болсон гэмтлийн үр дүнд үүсдэг. Гэмтсэн эд эдгэрэх явцад бий болох коллагений өөрчлөлтөөс хамаарч ямар батганы сорви үүсэх нь шалтгаалдаг байна. Ерөнхийд нь хонхойж орсон (аtrophic) болон ургаж гарч ирсэн (hypertrophic) гэж хоёр ангилдаг.

Батганы сорвийг хэрхэн эмчлэх вэ?

Хонхойж эсвэл ургаж гарсан батганы сорвийг эмчлэх нь маш хэцүү бөгөөд урт удаан хугацааны тууштай арчилгаагаар багасгаж харагдуулах боломжтой. Ухаж хонхойсон, урган товойсон аль аль төрөлд лазер эмчилгээ үр дүнтэй байдаг.

Хонхойсон сорви / atrophic

  • Коллаген үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх ( AHA төрлийн гуужуулагчууд-glycolic acid, lactic acid гэх мэт, пептид орсон бүтээгдэхүүнүүд, Омега тосон хүчлүүд ( rosehip seed oil) гэх мэт нь арьсан дахь коллаген үйлдвэрлэлтийг дэмждэг.
  • Microneedling (Маш нарийн зүү ашиглан арьсанд цочроо өгч коллагений үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх)
  • Ретинойд хэрэглэх (адаплен гээд төрөл нь батганы сорвинд илүү үр нөлөөтэй)

Hypertrophic

  • Ийм төрлийн сорви нь маш ховор тохиолддог ба эмчлэх, арга нь ч гэсэн хэцүү. Өөртөө тохирсон лазер эмчилгээг хийлгэснээр харагдах байдлыг сайжруулж болох ч ор үндэсгүй алга болгох нь бараг боломжгүй зүйл юм.

Арьсан дахь коллагенийг устгадаг хамгийн том хүчин зүйл бол нарны туяа учраас батга гарч, эдгэж буй үед нарны тосыг маш сайн түрхэх

Батганы сорвиноос урьдчилан сэргийлэх нь

Батганы сорви нэгэнт л үүссэн бол арилгах нь маш хэцүү зарим тохиолдолд боломжгүй зүйл гэдгийг та ойлгосон байх. Батга хэр их үрэвсэлтэй байх, идэвхтэй гарч байх үед нь хэрхэн арчлах зэрэг нь сорви үүсэх эсэхэд маш их нөлөөлдөг. Тиймээс сорви үүсэхээс урьдчилан сэргийлэх нь маш чухал юм.

  • Батгыг хэзээ ч гэрийн нөхцөлд шахаж болохгүй. Гэртээ буруу хэт даралт өгч шахах нь бохир оруулж улам үрэвсүүлэх, сорви үлдэх гол шалтгаан болдог.
  • Гарсан батган дээрээ наалтуудыг хэрэглэх нь хурдан эдгэж сорви үлдэхээс сэргийлдэг.
  • Мөн гарсан батгыг хурдан эдгээдэг Spot treatment тос, серум зэргийг хэрэглэх
  • Батга үрэвсэл ихтэй байх тусам сорви үлдэх магадлал өндөр байдаг учраас үрэвсэл дарах бүтээгдэхүүнүүд centella asiatica, уд модны шүүс болон охь, ногоон цайтай хэрэглэх нь үрэвслийг дарахад тусалдаг.