Үрэвсэлгүй батга:
Comedone буюу арьсны нүхний бөглөрөл нь төрөлхийн арьсны онцлог, гормоны тэнцвэр алдагдал, ходоодны өвчин бактерууд болон буруу косметик бүтээгдэхүүнээр буруу арчилснаас шалтгаалан үүсдэг.
Хар цагаан батга арилгах аргууд:
- Арьсны гүн цэвэрлэгээ( давхар цэвэрлэгээ буюу тосон болон угаагч цэвэрлэгээ) болон гуужуулалт, найрлагадаа хүчил агуулсан тоник эсвэл серум хэрэглэх нь зүйтэй.
- Хэрэглэж буй бүтээгдэхүүн тоснуудаа комедон үүсгэдэггүй Non-Comedogenic эсэхийг сайтар шалгах нь чухал.
- Хамарны наалтнууд нүхийг тухайн үедээ цэвэрлэдэг ч арьсыг гэмтээж мөн нүхийг улам том болгох шалтгаан болдог учир хэрэглэхээс зайлсхийгээрэй.
- Галт уулын шавран маскнууд ( ghassoul, bentonite) гэх мэт нь нүх цэвэрлэхэд маш үр дүнтэй байдаг.
*** Нэмэлт өнгө үнэр оруулагч, гоо сайхны бүтээгдэхүүнийг удаан хадгалдаг бодисууд ихтэй бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэх, арьсны цэвэрлэгээгээ буруу эсвэл дутуу хийх, нүүрний будгаа арилгалгүй унтах нь энэ батгыг улам сэдрээдэг байгаа.

Яагаад цагаан өнгөтэй гэж?
Үхэжсэн арьс болон бидний арьс байгалиасаа ялгаруулдаг тос (Себум) нь нүхийг бөглөснөөр үүсдэг. Нүх нь бөглөгдсөн хэрнээ гадуураа арьсаар бүрхэгдэн хаалттай байгаа учир бөглөсөн себум болон үхэжсэн арьс нь байгалийн өнгөөрөө буюу цайвар цагаан байдаг.
Яагаад хар өнгөтэй гэж?
Хар өнгөтэй байна гэдэг нь арьсны нүх илүү бохирдсон байна гэсэн үг биш. Арьс болон бидний арьс байгалиасаа ялгаруулдаг тос (Себум) зэрэг нь нүхийг бөглөснөөр үүсдэг. Гадуураа арьсаар хучигдаагүй батга учраас нарны гэрэлд өртөж мөн хүчилтөрөгчтэй харилцан үйлчлэлд орох үед химийн урвал явагдаж(oxidation) исэлдэж бараан өнгөтэй болдог.