Арьсаа эмзэгшүүлэхгүйгээр хэрхэн сахлаа зөв авах вэ? - o7OruAQBVLCe2YCQm1QAAAABJRU5ErkJggg==
Зөвлөгөө

Арьсаа эмзэгшүүлэхгүйгээр хэрхэн сахлаа зөв авах вэ?

Сахлаа авах нь эрэгтэй хүн бүрийн өдөр тутмын нэгэн чухал хэсэг байдаг. Гэсэн ч сахлаа авахдаа болгоомжтой байхгүй бол арьс эмзэгших, улаан товруу үүсэх цаашлаад арьс шархлах ч хүртэл аюултай байдаг. Мэдээж, сахлаа авсан цэвэрхэн нүүрээ хэн эмзэглүүлэхийг хүсэх билээ дээ. Ийнхүү бид танд арьсаа хэрхэн эмзэгшүүлэхгүйгээр сахлаа зөв авах тухай мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Shaving Routine Done Right - AskMen
  1. Хамгийн эхлээд арьсаа бэлтгэх
    Сахлаа хусахын өмнө арьсаа цэвэрлэж, бэлтгэх хэрэгтэй. Нэн ялангуяа, усанд орсны дараа, арьсаа бүлээн усаар угаасны дараа арьсаа тодорхой хэмжээгээр чийгшүүлж, нүх сүвээ нээсний дараа сахлаа авах нь хамгийн тохиромжтой юм.
    Сахлаа авахдаа хув хуурай арьстай байж болохгүй. Таны арьс чийглэг байснаар сахлын хутга илүү бага даралттай очих юм. Сахлаа авахад нэг алтан дүрэм бол бага даралттай байх тусам эмзэгшүүлэх магадлал бага.
  2. Сахлын хутгаа цэвэрхэн байлгаж, үе үе сольж байх.
    Хуучин, ир нь муудсан, сахлын хутга арьсыг шархлуулах магадлалтай. Учир нь ус болон даралтын нийлэмжээр ир нь муудсан сахлын хутга таны арьсанд жигд даралттайгаар хүрч чаддаггүй байна
  3. Спиртэн суурьтай бүтээгдэхүүнээс зайлсхийх.
    Сахлаа авах нь өөрөө арьсыг гуужуулж байдаг учраас зайлшгүй араас нь чийгшүүлэх хэрэгтэй. Харин спирт агуулсан бүтээгдэхүүн арьсан дээрээ хэрэглэх юм бол эсрэгээрээ таны арьсны чийгийг алдагдуулж хуурайшуулдаг.
  4. Сахлаа зөв техникээр авах.
    Арьс эмзэгшлийг бууруулах хамгийн энгийн бөгөөд шалгарсан арга бол сахлын үсээ ургалтын чигийн дагуу авах явдал юм. Хялбар нэгэн дүрэм бол нүүрний хэсгээ дээрээс доош чиглэлд, харин хүзүүний хэсгээ доороос дээш авах байдаг.
  5. Арьс арчилгаагаа гүйцэд хийх.
    Сахлын хутгаа хэрэглэж дууссанаар та сахлаа гүйцэд авлаа гэж үзэж болохгүй. Сахлаа авсны дараагаар та арьсаа чийгшүүлэх болон тайвшруулах бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай байдаг. Гагцхүү ингэснээр та гүйцэд сахлаа ч аваад, арьсаа ч хамгааллаа гэж үзэж болно.
Stryx | The Best Men's Skincare Routine | How to Build Yours Today

Эх сурвалж:

“How to shave everyday when you have sensitive skin”, www.dollarshaveclub.com

“How to avoid getting spots after shaving”, www.gillette.co.in

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн