Зовхины тос хэрэглэх нь үнэхээр шаардлагатай юу? - ;base64,
Зөвлөгөө

Зовхины тос хэрэглэх нь үнэхээр шаардлагатай юу?

Гоо сайхан, арьс арчилгааны мэргэжилтнүүдийн хооронд ч ‘зовхины тос хэрэглэх’ шаардлагатай эсэх нь маргаантай байдаг. Зарим мэргэжилтнүүд зовхины тос хэрэглэх нь хөгшрөлтийг удаашруулахад нэн ач холбогдолтой гэж үздэг бол зарим нь зовхины тосыг таны ердийн чийгшүүлэгч тосноос өөрцгүй бөгөөд зөвхөн “маркетинг” тоглоом юм гэж үздэг.

Тэгэхээр хэний зөв байж таарах уу? Үнэхээр зовхины тос хэрэглэх шаардлага танд бий юу?

Энэхүү нийтлэлээр бид та бүхэнд:

  1. Яагаад таны нүд, зовхи орчимд арьс арчилгаа шаардлагатай талаар
  2. Зовхины тос болон чийгшүүлэгч тосны ялгаа
  3. Зовхины тос хэрэглэж эхлэхэд зохистой үе
  4. Зовхины тос хэрэглэх тохиромжгүй үе (оронд нь ямар төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх)
  5. Эмзэг, үрчлээтсэн, хавагнасан нүдэнд тохиромжтой зовхины тосыг санал болгох нь гэсэн бүрдэл хэсгүүдийг бэлтгэн хүргэж байна.

16 Best Eye Creams for 2021 - New Anti-Aging Eye Creams For Dark Circles and Dry Skin

  1. Яагаад таны нүд, зовхи орчимд арьс арчилгаа шаардлагатай вэ?

Таны нүд орчмын арьс нь бусад хэсгийн арьснаас дараах шалтгаануудаас хамааран ялгаатай байдаг.

  • Илүү нимгэн. Зовхи болон нүдний доод хэсэг нь биеийн хамгийн нимгэн хэсэгт тооцогддог бөгөөд ердөө 0,5мм өргөнтэй байдаг.
  • Илүү хуурай. Таны дух, эрүү, хамар, хацар гэх мэт бусад хэсгүүдтэй адилгүй нүдний зовхинд тос ялгаруулах уутанцарууд (oil glands) байдаггүй.
  • Илүү эмзэг. Нимгэн бөгөөд илүү эмзэг арьс нь бусад хэсгийг бодвол мэдээж харшлах, хариу үйлдэл үзүүлэх магадлал нь өндөр байдаг. Таны нүүрний бусад хэсэг огт эмзэг биш байлаа ч нүд орчмын хэсэг тодорхой бүтээгдэхүүн, орц найрлага харшлах нь олонтаа тохиолддог.
  • Хөгшрөлтийн шинж тэмдэг анхлан илэрдэг хэсэг. Нүдний эргэн тойрон дахь арьс нь тогтмол ачаалалтай байдаг. Бид нүүрний хувирал гаргахад, нүдээ анивчих болгонд нүдэндээ тодорхой ачаалал өгч байдаг байх нь. (Бид өдөрт 28,000 удаа анивчдаг гэсэн тооцолол бий!) Мөн дээр дурьдсанаар тос ялгаруулалт бага газар хамгийн гүн үрчлээс сууна шүү дээ.
  • Илүү их хөөж, хавагнадаг. Нүд орчмын арьс нь илүү нимгэн байдаг учраас шингэн илүү их хуримтлагддаг.
  • Арьсны милиа өвчлөлд өртөх илүү өндөр магадлалтай. Милиа гэдэг нь биржгэр, цагаан толгойгүй батгыг хэлдэг бөгөөд хатуурсан кератинаас үүдэлтэй байдаг. Ихэнхидээ нүдний ойр орчмоор гардаг бөгөөд хүнд чийгшүүлэгч тос түрхсэнээс үүдэлтэй байх магадлал бий.

 

  1. Зовхины тос нь чийгшүүлэгч тосноос ялгаатай юу?

Асар том  ялгаа бол байхгүй.

  • Нүүрний чийгшүүлэгч тос: нь нэг л ерөнхий зорилготой: арьсанд чийгшлийг түгжиж, хуурайшхаас сэргийлэх. Мөн үүнээс гадна зарим чийгшүүлэгч тос нь хүчил/витамин С зэрэг идэвхит орц найрлагыг өөртөө агуулж арьсыг сэргээх, нөсөө толбо багасгах мөн хөгшрөлтийн шинж тэмдгийг бууруулах гэх мэт тодорхой асуудалд чиглэгдсэн байдаг. Бүтцийн хувьд маш хөнгөнөөс хүнд бүтэцтэй байдаг шүү дээ.
  • Зовхины тос: Харин зовхины тос нь зөвхөн нүдний ойр орчмын хэсэгт зориулагдсан байдаг бөгөөд найрлагандаа үнэртүүлэгч гэх мэт элдэв харшил өдөөгч найрлага ороогүй байдгаараа ялгаатай. Мэдээж арьсны доод хэсгийн харлалт, хаван зэргийг буулгахад зориулагдсан идэвхитэй орц найрлага орсон байдаг ч маш бага хувиар гэсэн үг. Бүтцийн хувьд өөр хоорондоо мөн л ялгаатай. Зарим төрөл нь маш хөнгөн, зууралдахгүй, хурдан арьсанд нэвчдэг байхад зарим нь маш өтгөн бөгөөд гүн чийгшэл өгөх зориулалттай байдаг.

 

  1. Ямар үед зовхины тос хэрэглэх нь зохимжтой вэ? 

✔️  Таны чийгшүүлэгч тос нүд орчмын арьсыг харшлуулж, эмзэгшүүлж байгаа тохиолдолд.

Таны хамгийн хайртай чийгшүүлэгч тос зовхинд тань харшлах тохиолдол гарч болзошгүй. Энэ нь юунаас улбаатай байж болох вэ гэвэл тус бүтээгдэхүүн нь найрлагандаа:

  • Үнэртүүлэгч болон амин тос агуулсан,
  • Альфа болон Бета Гидроксидийн хүчил агуулсан (AHA& BHA) агуулсан,
  • L-Ascorbic Acid, ascorbyl tetraisopalmitate буюу Витамин С агуулсан,
  • Ретинол агуулсан,
  • Авобензон, Оксибензон буюу нарны тосонд ордог найрлагуудыг агуулсан нь таны нүд болон зовхины арьсыг харшлуулж байх боломжтой.

 

✔️ Таны чийгшүүлэгч тос хэтэрхий хөнгөн эсвэл хэтэрхий хүнд бүтэцтэй байгаа тохиолдолд.

  • Магадгүй та тослог төрлийн арьстай бол зөвхөн хөнгөн төрлийн тос хэрэглэдэг гэж үзье. Гэхдээ таны нүд орчмын арьсанд тос ялгаруулах нүх сүв байхгүй учраас бусад хэсгийн арьсыг бодвол илүү их чийгшил хэрэгтэй байдаг. Тиймээс та зовхины авч хэрэглэх нь ухаалаг сонголт байж болно.
  • Нөгөөтэйгүүр, таны чийгшүүлэгч тос хэтэрхий хүнддэж байж ч магадгүй. Энэ нь танд нүдний хэсгээ будахад төвөгтэй байлгахаас гадна таны нүд рүү орж (ялангуяа шөнө унтаж байх үеэр) харшлах, хавагнах шалтгаан болж болно. Мөн энэ нь өмнө дурьдсан милиаг үүсгэх ч магадлал бий. Хэрвээ танд иймэрхүү шинж тэмдэг илэрч байгаа бол илүү хөнгөн бүтэцтэй зовхины тос хэрэглэх нь зүйтэй.

✔️Та нүд орчмын үрчлээс, болон хавагналтыг багасгахыг хүссэн үед яг үүнд зориулагдсан орц найрлагатай зовхины тос хэрэглэх нь энгийн чийгшүүлэх үйлчилгээтэй тосноос илүү сайн үр дүнг үзүүлнэ.

✔️  Хэрвээ та зовхины үрчлээсийг багасгахыг хүсч байгаа бол ретинойд нь хамгийн зөв ‘стандарт’ сонголт болно. Тиймээс та зовхины тос худалдан авахдаа ретинол, retinaldehyde, аль эсвэл retinoic acid ester- орсон бүтээгдэхүүн сонгох нь хамгийн тохиромжтой. Эдгээр найрлага нь урт хугацааны явцад арьсны коллагеныг дэмжиж, хялгасан үрчлээг тэнийлгэдэг байна.

✔️ Хэрвээ таны санаа зовнил хавагнаж, хөөсөн нүд бол танд каффейн эсвэл ногоон цайны ханд орсон зовхины тос санал болгох нь зүйтэй. Эдгээр орц нь чийгшүүлэгч тос гэхээс илүүтэй зовхины тосонд орсон байдаг.

THE ORDINARY Caffeine Solution 5% + EGCG 30ml – The Pastels Shop

  1. Танд ямар үед зовхины тос хэрэглэх нь тохиромжгүй байж магадгүй вэ?

Таны одоо хэрэглэж байгаа чийгшүүлэгч тос нүдний ойр орчимд харшлахгүй, эмзэгшүүлэхгүй, таны хүссэн үр дүнг үзүүлж байгаа л бол та ЗААВАЛ зовхины тос хэрэглэх шаардлагагүй.

✘ Таны хэрэглэдэг идэвхит орц найрлага орсон бүтээгдэхүүн ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй байвал. Хэрвээ та ретинойд, L-аскорбын хүчил зэргийг бүхий л нүүрний хэсэгтээ түрхээд зүв зүгээр байдаг бол та өөрийгөө азтай нэгэнд тооцоорой! Учир нь эдгээр бүтээгдэхүүн нь зовхины тосноос илүүтэй идэвхит найрлагуудын өндөр агууламжтай тул таны хамгийн нимгэн, эмзэг хэсгийн арьстай нүдний ойр орчимд илүү хурдан, илүү өндөр үр дүн үзүүлнэ гэсэн үг. Гэхдээ…хүчтэй найрлага нүд ойр орчимд хэрэглэхдээ анхаарал болгоомжтой байгаарай 😉

✘ Зүгээр л та нүдэндээ тос түрхэх хүсэлгүй бол энэ нь хангалттай хэрэглэхгүй байх шалтгаан болно. Арьс арчилгаа бол тэр чигтээ л таны өөртөө хөрөнгө оруулж, цаг гаргаж, нэг утгаараа “кайф” авдаг зүйл болохоор дуртай дуртай зүйлээ л хэрэглэх хэрэгтэй.


Тэгэхээр энэ мэдээллийн булангаар та хэд маань зовхины тосны мэдээллийг тодорхой хэмжээнд авч чадсан байх гэж найдаж байна. Та зовхины тос хэрэглэдэг үү? Зовхины тосыг арьс арчилгааны алхамд заавал байх шаардлагатай алхам гэж үздэг үү? Бидэнтэй санал, сэтгэгдлээ хуваалцаарай.

За тэгээд хэдүүлээ гэртээ байх хугацаандаа арьсаа арчлаад л, өөрийгөө хөгжүүлээд л , жаргалтайгаар Cloud 9 дээр уулзацгаая… <3

 

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн