Find True healthy Beauty with ITFER today!
Хэрэглэгчдийн гарт хүрээд удаагүй байгаа ч Солонгостоо алдартай их дэлгүүрүүд, татваргүй барааны дэлгүүрүүдээр л зарагддаг K-Beauty арьс арчилгааны шинэхэн брэнд.
Бүх бүтээгдэхүүн нь EWG (Environmental Working Group) буюу байгаль орчны ажлын хэсэг хэмээх олон улсын ашгийн бус байгууллагын гаргасан Skin Deep гэдэг гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдлыг эрэмбэлдэг үнэлгээний 1-2 зэрэг буюу онцгой аюулгүй зэрэглэлийн орцуудыг агуулсан. Түүнээс гадна савлагаагаа ч бас дахин боловсруулж болохуйцаар хийсэн байгальд ээлтэйг сонгосон веган брэнд юм. Ямар ч нэмэлт өнгө, үнэр оруулагч агуулаагүй эрүүл найрлагатай учраас арьс арчилгааны бүтээгдэхүүн анхлан хэрэглэж байгаа өсвөр насныханд ч тохиромжтой. ITFER брэндийн талаарх илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.