
БНСУ төдийгүй дэлхийн олон улс орнуудын хэрэглэгчдийн таашаалд нийцсэн уг брэнд нь өндөр үнэтэй орц найрлагыг хямд үнээр хэрэглэгчийн гарт хүргэж байгаагаараа бусад брэндүүдээс давуу талтай юм.

Түүнчлэн БНСУ-ын гоо сайхны эмнэлгийн эмч нарын аюулгүй хийгээд өндөр үр дүнтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэмээн өвчтөнүүддээ зөвлөдөг найдвартай гоо сайхны брэнд болж чадсан юм.

БНСУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ITFER брэндийн бүтээгдэхүүний чанар хийгээд үр дүнг хуваалцав.



ITFER брэндийн зорилго
ITFER брэндийн зорилго бол хэрэглэгчиддээ эрүүл арьсыг бэлэглэж, баяр хөөр, аз жаргалтай инээмсэглэлийг цацруулахад оршдог.
ITFER брэндийн үнэ цэнэ:



Байгальд ээлтэй: Савалгаа, боодол байгальд ээлтэй, байгальд задардаг материалаар хийгдсэн
Энгийн: Орчин үеийн хэрнээ энгийн, даруу дизайн
Аз жаргалтай инээмсэглэл: Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнээр аз жаргалтай инээмсэглэлийг бэлэглэх
ITFER брэндийн алсын хараа
Арьсны эрүүл мэндэд үр дүнтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, гоо сайхныг хадгалж үлдэх шинэ чиг хандлагыг бий болгоно.
Хэрэглэгчиддээ дараах 3 зүйлийг амладаг. Үүнд;
- Найдвартай: Химийн орц найрлагын оронд арьсыг цочроохгүй, аюулгүй байгалийн гаралтай найрлага ашигладаг.
- Шийдэлтэй: Олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнээр ч хүртэл шийдэж чаддаггүй арьсны олон асуудлуудыг хамгийн оновчтой аргаар шийддэг.
- Үзэсгэлэнтэй: Арьсыг эрүүл болгож, гоо сайхныг бэлэглэснээр ITFER брэнд таны цор ганц гоо сайхны брэнд болно.
ITFER нэрийн утга
Itfer гэдэг нь “Та инээмсэглэхдээ хамгийн үзэсгэлэнтэй” гэсэн утгатай.

ITFER брэндийн гол найрлагууд

Цагаан уул цэцэг (Leontopodium alpinum)
Цагаан уул цэцэг нь Asteraceae овгийн ургамалд багтдаг бөгөөд 3-20 см өндөр ба голдуу хад чулуурхаг ууланд 2000-2900 м өндөрлөг газар (Альпийн нуруу зэрэг Европын өндөрлөг газар)-ургах нь элбэг байдаг. Навч, цэцэг нь цагаан үсэрхэг бүрхүүлтэй байдаг нь хуурай, сэрүүн цаг уурт тэсвэртэй байхын тулд бөгөөд 7-9 сард 5-6 жижиг шар толгойтой од хэлбэрийн дэлбээтэй цагаан цэцэг гаргадаг. Уг цэцгийг хэвлийн ба амьсгалын замын өвчнийг анагаахад ардын эмчилгээнд хэрэглэдэг.
Давуу тал:
- Витамин С-ээс 2 дахин хүчирхэг антиоксидант шинж чанартай.
- Bisabolane, sitosterol, tannin, and chlorogenic acid агуулсан тул хөгшрөлтөөс сэргийлж, нарны хэт ягаан туяанаас хамгаалах чадвартай.

Гибискус сарнайн ханд (Hibiscus extract)
20-р зууны сүүлчээр Америк, Английн эрдэмтэд Хавай арлаас гаралтай уг сарнайн цэцэг (халуун орны Хатан Хаан ч гэж хүртэл нэрлэдэг)-ийг судалж, найрлагад нь С витаминаас гадна В-ийн төрлийн витаминууд, РР, флаваниод полифенолууд байгааг нээн илрүүлснээс хойш эмчилгээ төдийгүй хүнс (цай)-нд өргөнөөр хэрэглэж эхэлсэн байна. Энэхүү цэцэг нь олон давуу талтай, маш үр дүнтэй ургамал тул гоо сайхны салбарт ч мөн их ашиглагдах болжээ.
Давуу тал:
- Булчинг тайвшруулах
- Сарын тэмдгийн өвдөлт намжаах
- Халууныг бууруулах
- Өтгөн хаталтыг арилгах
- Арьс тайвшруулах
- Үрэвслийг намдаах

Шидэт фермент буюу Galactomyces
SK-II брэндийн домогт First Treatment Essence-н 90%-г эзэлдэг энэхүү орцыг Японы саке архи, будааны вино, мисо шөл зэрэгт агуулагддаг нэг төрлийн эсгэгч хөрөнгөнөөс гаргаж авдаг байна. Гоо сайхны бүтээгдэхүүнд ордог нэршил нь Galactomyces Ferment Filtrate бөгөөд энэ нь хөрөнгийг исгэж (нэрмэл хийх явцдаа) шүүж авдаг өнгөгүй тунгалаг шингэн юм. Galactomyces хөрөнгөний арьс арчилгаан дахь үр ашгийг 1970 онд Саке хийдэг Японы нэгэн үйлдвэрт санамсаргүй байдлаар олсон аж. Тухайн үйлдвэрт олон жил ажилласан 50 гаран настай эрчүүдийн гарны арьс нь маш цагаан, үрчлээгүй, булбарай яг л залуу охидынх шиг байсан бөгөөд юунаас болж ийм байгааг шалгасаар энэхүү исгэгч хөрөнгө арьсанд олон төрлийн ашиг тустайг олсон аж. Galactomyces Ferment Filtrate нь төрөл бүрийн пэптид, витамин, уураг, амин хүчлээр баялаг юм. 2014 онд “Asian Journal of Beauty and Cosmetology”-д нийтлэгдсэн Солонгосын эрдэмтдийн судалгааны ажил, 2015 онд Японы эрдэмтэн Такэй нарын гаргасан ажлуудаар тус найрлагын арьс арчилгаанд өгсөн үр дүнгүүд батлагдсанаар К-Beauty брэндүүд өргөнөөр хэрэглэж эхэлсэн. Эдгээр судалгаанаас хархад Galactomyces нь арьсыг цайруулж, арьсны байгалийн тос себум болон нүхжилтийг багасгаж, мөн үрчлээний эсрэг үйлчилдэг болох нь тогтоогдсон юм. 2014 онд хийгдсэн судалгааны туршилтад нийт 20 хүн оролцсон бөгөөд 97%-ийн Galactomyces-г өдөрт 3 удаа нүүрэндээ түрхэж 2-3 сар болсны дараа доорх үр дүн илэрсэн аж.
- Нүхжилт: 66% багассан (20 хүний дундаж)
- Хар батга: 84% багассан (20 хүний дундаж)
- Тослог тэнцвэр: Арьсанд хэт их себум (бидний арьсны байгалийн тос) үйлдвэрлэлт 64.17% багассан.
- Арьсны өнгө: Нийт хүмүүсийн арьсны өнгө 2.49% цайрсан. Туршилтад оролцсон ихэнх хүний арьсны өнгө цайж, тунгалаг гэрэлтсэн болсон нь энгийн нүдээр харахад маш тодорхой харагдаж байсан aж.
- Батгашилт: 59% багассан

Агь өвсний төрөлд ордог Mugwort (Artemisia capillaris extract)
Mugwort нь горхины ойролцоо элсэрхэг хөрсөнд ургадаг олон наст ургамал бөгөөд Ази (Солонгос, Япон, Тайван, Хятад, Филипин)-ийн орнуудаар ихэвчлэн ургадаг байна. Өвлийн улиралд хүртэл маш тэсвэртэй байдаг энэхүү ургамал нь Японы Хирошима хотод атомын бөмбөг дэлбэрсний дараа нахиалсан анхны ургамал байснаараа олны анхааралд өртсөн юм.
Давуу тал:
- Антиоксидант шинж чанартай тул арьсыг эрүүлжүүлж, дархлааг дэмжиж, бактерны эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна хордлого тайлах үйлчилгээтэй тул судас, элэгний өвчнийг анагаах ашиг тустай.

Ашигтай бактер буюу Bifida Ferment Lysate
Бифидо бактери нь нэгэн төрлийн пробиотик буюу бие махбодын эрүүл мэндийг дэмждэг бичил биетэн юм. Tараг, кэфир, айраг, кумис гэх мэт эсгэж гаргаж авдаг цагаан идээнд агуулагддаг аж. Ууж хэрэглэхэд эрүүл мэндэд тустай энэ ашигт бактерийг арьсандаа мөн түрхэж хэрэглэх нь олон төрлийн ашиг тустай. Харин гоо сайхны бүтээгдэхүүнд амьд бактери оруулах боломжгүй учраас Bifida ferment lysate буюу эсийг нь задалж гаргаж авсан хувилбарыг нь хэрэглэдэг аж. Уг найрлага нь өндөр зэрэглэлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнд ялангуяа үрчлээний эсрэг бүтээгдэхүүнд ордог бөгөөд та магадгүй Estee Lauder брэндийн алдарт бор шилтэй Night Repair серумны голлох найрлага гэвэл шууд мэдэх биз. Эсгэж гаргаж авсан орц болох Galactomyces, Endomyces зэргийн нэгэн адилаар Bifida-г эсгэж бий болгох явцад төрөл бүрийн амин хүчлүүд, витаминууд, мөн антиоксидант шинж чанартай элементүүд бий болдог байна. Мөн эсгэж гаргаж авсан найрлагуудын молекулын хэмжээ нь маш жижиг байдаг учраас арьсанд гүн шингэж үйлчилдэг. Бифида нь арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, гадны цочирдуулагчдаас өөрийгөө хамгаалах чадвар буюу арьсны дархлааг сайжруулдаг. Үүний үр дүнд арьсны нөхөн төлжилт хурдсаж, хялгасан үрчлээ тэнийж, шинэ үрчлээ үүсэх процесс удааширдаг. Ялангуяа орчин цагт гадны цочирдуулагчид болох агаарын бохирдол, нян бактери зэрэг нь бидний арьс илүү хурдан хөгшрөх гол шалтгаан болж байгаа бөгөөд үүнээс үүдсэн хөгшрөлтийн шинж тэмдгүүд болон үрчлээ, арьс унжих, өнгөө алдах гэх мэт асуудлыг шийдэхэд тусалдаг.
Энэ найрлагын талаарх ихэнх судалгаа нь L’Oreal компанийн эзэмшдэг Lancome брэндийн Advanced Génifique багцын бүтээгдэхүүнийг бүтээхэд хийгдсэн бөгөөд L’Oreal-н хийсэн судалгаагаар бол нарны UV гэрлээс шалтгаалсан эсийн гэмтэл болон арьсны эсийн ДНК төвшний гэмтлийг хүртэл эмчилдэг нь батлагдсан. Тиймээс хөгшрөлтийн эсрэг гайхалтай үр дүнтэйгээс гадна арьсыг гүн чийгшүүлж, бусад фермент орцуудын нэгэн адил арьсыг цайруулж, гэрэлтсэн харагдахад тусалдаг аж.

Нэгэн төрлийн пробиотик буюу Endomyces
Endomyces ферментийг нэгэн төрлийн ашигтай бактери буюу пробиотикоос гаргаж авдаг. Уг ферментийг арьс арчилгаанд сүүлийн жилүүдэд маш эрчимтэйгээр ашиглаж эхэлсэн бөгөөд ядарч, гэмтсэн арьсны хамгаалах хана (skin barrier)-ыг бэхжүүлэх үйлчилгээтэйгээс гадна бүтээгдэхүүнээс харшилсан болон орц найрлага дахь цочроогчдоос болж эмзэгшиж, улайсан арьсыг тайвшруулдаг байна.
Эмнэлзүйн судалгааны үр дүн болон гэрчилгээ


