iUNIK-тай минималист арьс арчилгаанд нэгдэцгээе!
Өнөө цаг үед хэрэгцээгүй бүтээгдэхүүнүүд ихээр бий болж, хэрээс хэтэрсэн үнээр, хээнцэр дэгжин савлагаатай лон төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдах болжээ. Тэгвэл энэ шинэ ‘норм’-ыг iUNIK брэнд эвдэж, үр дүнтэй, чанартай, байгалийн орц найрлагаар хийгдсэн бүтээгдэхүүнийг боломжийн үнээр худалдаалахыг зорьж ажлаа эхлүүлжээ.
“Таны арьс эрүүл орц найралгыг хамгийн түрүүнд таньдаг.”


I– Ideal ••••• Арьсанд төгс зохицох
U- Unique ••••• Өвөрмөц бүтээгдэхүүний шийдэл
N- Natural ••••• Зөвхөн байгалийн гаралтай найрлага
I- Ingredients ••••• Сайн орцуудыг нэмж, муу орцуудыг халсан
K- Knowhow ••••• Амжилтаа ахиулах know-how



IUNIK брэндийн онцлох орц найрлагуудтай танилцъя!

Tea Tree/ Цайны Мод: Цайны мод нь батга болон түүний үүсгэгч бактериудтай тэмцэх нянгийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг, үрэвслийг намдаах үйлчилгээтэй. Зөвхөн үрэвсэлтэй батганаас гадна хар, цагаан батганд ч сайнаар нөлөөлдөг.

Propolis/Зөгийн Жили: Энэ найрлага нь үрэвслийг дарах, тайвшруулах, бактерийн эсрэг өндөр үр дүнтэй байдаг. Түүнчлэн, чөлөөт радикалтай тэмцэх, чийгшүүлэх үйлчилгээтэй учир ямар ч төрлийн арьсанд тохирдог төгс найрлага юм. Зөвхөн үрэвсэлтэй батганаас гадна хар, цагаан батганы ч эсрэг үр дүнг үзүүлдэг.

Rose/Сарнай: Витамин С болон Е-р баялаг сарнай нь арьс арчилгаанд үрэвслийн эсрэг, бактерийн эсрэг болон хоргүйжүүлэх үйлчилгээг үзүүлдэг байна.
Galactomyces: Япон, Солонгосын арьс арчилгааны ертөнцийн энэхүү “од” найрлага нь амин хүчил, амин дэм, эрдэс бодисуудаар баялаг бөгөөд арьсны өнгийг жигдлэх, хөгшрөлтийн эсрэг, цайруулах, батга үүсгэгч бактерийг устгах, өргөссөн нүхийг багасгах, арьсны ерөнхий гадаргууг сайжруулах үйлчилгээтэй.

Centella: Энэхүү найрлага нь Ази, Өмнөд Африкт ургадаг “бар өвс” хэмээх хочтой ургамлын төрөл зүйл юм. Амин хүчил, амин дэм, антиоксидантаар баялаг центелла нь үрэвсэл, улайлтыг намжааж, гэмтсэн арьсыг эдгээж нөхөн сэргээдэг.

Calendula/Бяцхан хумс: Энэхүү ургамал нь маш түргэн хугацаанд таны арьсыг гадаргууг бэхжүүлдэг бол урт хугацаанд арьсны коллаген үйлдвэрлэлтийг дэмжиж, арьсны уян хатан чадварыг нэмэгдүүлдэг.

Beta-Glucan: Энэ найрлага нь үндсэндээ таны арьсыг эн тэргүүнд тайвшруулж, зөөлрүүлэх үйлчилгээтэй бол мөн давхар хөгшрөлтийн эсрэг идэвхитэй нөлөө үзүүлдэг найрлага юм. Улайлттай болон эмзэг арьсанд нэн тохиромжтой.

Black Snail/ Хар эмгэн хумс: Арьсны байгалийн уян хатан чанарыг нэмэгдүүлж, арьсыг гүн чийгшүүлэх үйлчилгээтэй. Эмгэн хумс нь гэмтэж, эмзэгшсэн арьсыг тайвруулж эдгээх онцгой шинж чанартай учраас батга, насжилтын толбо, rosacea, түлэгдэлт зэргийг хүртэл илааршуулахад онцгой ач тустай байдаг.

Lime/Лайм: Батганы эсрэг бактерийн эсрэг онцгой үр дүнг үзүүлдэг энэхүү найрлага нь Витамин С-ээр баялаг тул арьсны эсийг дотор болон гаднаас нь төлжүүлж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг билээ.

iUNIK брэнд нь таны итгэлийг даах, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ амлаж байна. Бид найрлагаа ил тодоор, хүртээмжээ тэгш байдлаар, үнэлгээг хамгийн бодитоор байлгахыг цаг ямагт хичээн ажиллах болно.