Илүү сайхан арьсны төлөө Каолин шавар хэрэглэе! -
Найрлага

Илүү сайхан арьсны төлөө Каолин шавар хэрэглэе!

Энэ удаагийн ээлжит мэдээллийн буландаа танд Каолин шаварны тухай танилцуулъя! Маскаа тавиад, хөгжмөө сонсоод, хөлөө дээш нь сойгоод хэсэг зуур алжаалаа тайлах үнэхээр сайхан мэдрэмж. Тэр тусмаа шавар маск  бол бүр ч зугаатай байдаг шүү дээ?

Каолин шавар гэж юу вэ?

Хэрвээ та өмнө нь шавар маск хэрэглэж байсан бол түүнд каолин орсон байх маш өндөр магадлалтай юм. Каолин буюу цагаан шавар (Хятад шавар ч гэгддэг) нь Хятадад олон зууны турш шаазан бүтээгдэхүүн хийхэд хэрэглэгддэг байсан бөгөөд цаашлаад арьс, үсний арчилгаанд хүртэл өргөнөөр хэрэглэгдсээр иржээ. Каолин агуулсан шавар маск нь батгашилтыг багасгах, илүүдэл тослог буюу себумыг арилган, түүнийг шингээх чадвартай аж. Каолин нь арьс арчилгаанд хэрэглэгдэж болохуйц хамгийн зөөлөн шаварт тооцогддог!

Өнгө болон бүтэц:

Каолин шавар нь ихэвчлэн цагаан өнгөтэй байдаг. Зарим тохиолдолд шаварт орсон бусад орц найрлагаас шалтгаалан ягаан, ногоон өнгөтэй ч байх тохиолдол бий. Бүтцийн хувьд каолин шавар нь маш зөөлхөн байдаг.

Илүү сайхан арьсны төлөө Каолин шавар хэрэглэе! - kao2

Каолин шаврын арьсанд үзүүлэх эерэг нөлөө

Каолиныг ихэвчлэн арьсны илүүдэл тосыг шингээх, арьсыг зөөллөх үйлилгээтэй тул арьс арчилгааны бүтээгдэхүүнд түлхүү хэрэглэдэг. Бусад төрлийн шавар маскнаас илүү зөөлөн байдаг учраас арьсаа гуужуулахад ч хэрэглэж болно. Арьс өнгөний судлаачдын үзэж буйгаар каолин нь арьсны үрэвслийг намдаах, бактерийн эсрэг, анагаах үйлчилгээг ч давхар үзүүлдэг болохыг тогтоосон байдаг.

Эмзэг болон хуурай арьсанд:

Каолин шавар нь маш зөөлхөн учраас бүх л төрлийн арьсанд тохиромжтой. Гагцхүү, аливаа бүтээгдэхүүнийг хэрэглэж үзэхийн өмнө хүзүүндээ аль эсвэл бугуйн дээрээ түрхэж харших эсэхээ туршсаны дараагаар хэрэглэхийг бид зөвлөж байна.

Тослог болон батгашилтай арьсанд:

Каолин маск нь тослог хийгээд батгашилтай арьсанд нилээд зохидог. Үүний учир юу вэ гэвэл каолин маск нь илүүдэл тослогийг арилгаж, арьсны нүх сүв бөглөрөхөөс урьдилан сэргийлдэг. Арьсны нүх сүвээс элдэв бохирдлыг хөөн гаргахдаа арьсанд ямар нэг улаалт, эмзэгшилт үүсгэдэггүй байна. Мөн, бактерийн эсрэг үйлчилгээтэй тул батгыг эмчилэхэд ч нэмэртэй байдаг. Каолин шаварт агуулагддаг эрдэс бодисууд нь тослогжилт болон бохирдлыг арилгадгаараа цэвэрлэгч болон дахин сэргээх үйлчилгээг үзүүлдэг хэмээн үздэг.

Илүү сайхан арьсны төлөө Каолин шавар хэрэглэе! - kao3

Эцэст нь Каолин шавар хэмээх гайхалтай нэгэн орц найрлагын давуу талуудыг авч үзье:

  • Нүүрний маш сайн цэвэрлэгч болж өгдөг. Савантай адилгүй, каолин шавар нь хөөсөрдөггүй. Арьсан дээрх үхэжсэн эсийг арилгаж, цэвэрлэсний дараагаар маш зөөлхөн булбарай болгосон байдаг.
  • Арьсны нүх сүвийг цэвэрлэж, бохирдлыг гадагшлуулдаг.
  • Илүүдэл тослогыг шингээж авахдаа мастер.
  • Батганы эсрэг үйлчилгээтэй.
  • Гуужуулах чадвартай.
  • Таны арьсны өнгийг жигдрүүлнэ.
  • Шүд цэвэрлэгч. Каолин шавар нь эрдэс бодисоор баялаг учраас сүүлийн үед шүд цайруулахад хэрэглэгдэх болсон.
  • Үсний өөрийн тослогийг арилгалгүй, гэмтэлтэй үсэнд хэрэглэдэг.
  • Байгалийн орц найрлагаар хийгдсэн үнэр дарагчийн гол найрлагад тооцогддог.

Ийнхүү та каолин шаврын тухай мэдэж авлаа. Гоо сайхны арчилгаандаа нэмэхэд маш “ашигтай” орц найрлага байгаа биз?


 

 

Эх сурвалж:

  1. teaadorebeauty.com “Kaolin Clay: Everything you need to know”, 2020
  2. pacificaurabotanicals.com “10 Benefits of Kaolin clay”, 2020
  3. healthline.com “Kaolin Clay mask benefits for clearer, brighter skin”, 2021
  4. skinkraft.com “7 Benefits of Kaolin Clay”, 2020

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн