Artemisia (Mugwort) гэж юу вэ?
Сүүлийн жилүүдэд К-Beauty-д дорнын анагаах ухаанд олон жил хэрэглэгдэж ирсэн эмийн ургамлуудыг ашиглаж эхэлсэн бөгөөд 2020 оны од болсон орц бол Монголоор Агь ургамлын үндсэн аймаг болох Artemesia хэмээх ургамлын овог юм. Дотроо 200-400 төрөлтэй энэхүү ургамлыг Мugwort эсвэл Wormwood гэж нэрлэх нь ч бий. Та хэрвээ Солонгост амьдарч байсан энэ ургамал орсон цагаан будааны боовыг (쑥떡) идэж, энэ ургамалтай халуун ванн-д сууж л байсан байх.
Mугворт ургамлыг уламжлалт эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Эмэгтэйчүүд тус ургамлын хандтай цай нь сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулж, өвчинг намдаадаг хэмээн итгэлтэйгээр хэлдэг. Энэ ч утгаараа Artemesia ургамлын овгийг Грекийн зэрлэг амьтад, ургац болон хүүхэд төрүүлэхийн бурхан “Artemis”-тэй холбож ойлгодог.
✨Мugwort олон зуун төрөл дундаас:
- Artemisia absinthium,
- Artemisia annua,
- Artemisia princeps,
- Artemisia vulgaris 4 төрлийг арьс арчилгаанд түгээмэл хэрэглэдэг.
✨Mugwort ( Artemisia) голлох үйлчилгээ:
- Үрэвслийг намжааж, арьсыг тайвшруулах;
- Бактери болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй;
- Витамин Е болон бусад антиоксидантыг ихээр агуулсан учраас арьсны хамгаалах хана бэхжүүлж эрүүлжүүлнэ;
- Арьсыг чийгшүүлж, тэжээлээр хангана;
- Улайлт, хайрст үлд буюу псориазыг намдаана;
- Витамин А болон С-гээр ч бас баялаг учраас хялгасан үрчлээг багасгаж, үрчлээтэх явцыг удаашруулна.
✨Mugwort ( Artemisia) төрлүүд:
Artemisia absinthium: Евро Ази болон хойд Африкт ургадаг энэхүү төрөл нь эрт дээр үеэс анагаах ухаан, хоол хүнсэнд хэрэглэдэг бөгөөд Марокко улсын алдартай Sheeba гаатай цайны голлох орц юм. Арьс арчилгаанд Dr.Jart, Mizon, ITFER гэх мэт брэндүүд хэрэглэдэг.
Artemisia annua: Зөвхөн Азид ургадаг энэхүү төрөл нь судалгааны ажлууд цөөхөн хийгдсэн учраас арьс арчилгааны бүтээгдэхүүнд тийм ч их өргөн хэрэглэгдэж эхлээгүй байна. Missha брэндийн Artemisia цувралын бүтээгдэхүүнүүд энэ төрлийг нь ашигладаг аж.
Artemisia capillaris: Хятад Солонгосын уламжлалт анагаах ухаанд элэг цэвэршүүлэх, үрэвсэл дарах, эрт нярайн шарлалт ( jaundice) зэргийг эмчлэхэд хэрэглэгддэг бөгөөд арьс арчилгааны бүтээгдэхүүнд ч бас маш өргөнөөр хэрэглэгддэг. Isntree, Bringreen, ITFER брэндийн бүтээгдэхүүнүүдэд ордог.
Artemisia princeps: Солонгосын Mugwort гэж нэрлэгддэг энэхүү төрөл нь ч бас гоо сайхны бүтээгдэхүүнд түгээмэл хэрэглэгддэг бөгөөд Isntree, Skinfood болон I’m from брэндийн бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг.
Sharing is Caring! 💟
-
Mugwort Calming Mask6,900₮
-
Mugwort Calming Cream54,900₮
-
Mugwort Calming Toner51,900₮