Батганы эсрэг авралын од: MUNG BEAN буюу Ногоон шоштой танилцъя - d0MyzVYfuWYdYWvRYTRaBGVDaKsieFYnF20oewgZOh0jplMAv4DqSvsdHhF6W8AAAAASUVORK5CYII=
Найрлага

Батганы эсрэг авралын од: MUNG BEAN буюу Ногоон шоштой танилцъя

Энэ удаагийн мэдээллийн буландаа олон зуун жилийн турш хэрэглэгдсэн, одоо ч хэрэглэгдсээр байгаа нэгэн гайхалтай орц найрлагын тухай дэлгэрэнгүй авч үзье. Гоо сайхны ертөнц ч шавхагдашгүй баялаг шүү, тийм ээ?

Хятадад олон зуун жилийн турш ногоон шошийг хоол хүнс, эмчилгээ, бүр цаашлаад арьс арчилгаандаа ч хэрэглэдэг байжээ. Энэ нь зүгээр ч нэг тохиолдол биш юм. Ногоон шош нь нүүрний арьсыг толигор болгон батгыг эмчилдэг ‘шидтэй’ тул энэ олон жил дамжин одоог хүртэл энэхүү ногоог арьс арчилгааны ертөнцөд ашигласаар байна.

Advances in Mungbean Breeding | FFTC Agricultural Policy Platform (FFTC-AP)

Ву хэмээх Хятадын хатан нь дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнгээрээ түүхэнд дуурсагдан үлджээ. Түүнийг 80 настайдаа ч харц булаам, үзэсгэлэнтэй байсныг түүхийн дурсгалт сударт тэмдэглэн үлдсэн байдаг. Түүний гоо сайхны нууц нь: ногоон шошийн маск байсан гэвэл та итгэх үү? Тэрбээр ногоон шош, ногоон цай болон Хятадын уугуул “Motherwort” хэмээх ургамлын хандыг хольж нүүрэндээ өдөр бүр хэрэглэдэг байснаар тийнхүү хосгүй үзэсгэлэнтэй байжээ хэмээн үздэг аж.

Empress Wu Zetian and Longmen Grottoes

Хэрвээ та энэ домогт нэг л итгэл төрж өгөхгүй бол магадгүй судалгаанд итгэх байх. Сүүлийн үеийн судалгаагаар ногоон шош нь антиоксидант, бактерийн болон үрэвслийн эсрэг маш баялаг шинж чанаруудтай болохыг батлаад байна. Эдгээр шинж чанарууд нь арьс арчилгаанд хэрэглэгдэхэд арьсны сорвийг бүдгэрүүлэх, батга арилгах үйлчилгээтэй. Судлаачид чухам энэхүү mung bean буюу ногоон шош нь юугаараа онцлог болохыг судлахад энэ ногоо нь уураг, амин хүчил, полифенол, oligosaccharides (эсүүдийг холбох үүрэгтэй полимер химийн нэгдэл)-р баялаг байдаг аж.

10 Impressive Health Benefits of Mung Beans

Ногоон шош нь Азид, тэр тусмаа Хятад болон Зүүн Өмнөд Азийн орнуудад сүүлийн хэдэн зуун жилийн туршид эмчилгээний ургамлаар хэрэглэгдсээр иржээ. Мөн ногоон шош нь шим тэжээлээр ч баялаг тул хоол хүнсэнд ч өргөн хэрэглэгддэг.


Арьсанд хэрэглэхэд ногоон шош нь:

  • Батга арилгах,
  • Үрэсвлийг намжаах,
  • Хавагналтыг бууруулах
  • Арьсыг чөлөөт радикалуудаас хамгаалах,
  • Нөсөө толбо бүдгэрүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой.

Vector Illustrations, Stock Images | Macrovector


Ногоон шош нь:

Витамин А- Арьсны дунд давхаргыг (dermis) бэхжүүлж, арьсыг чангалах, цусны эргэлтийг сайжруулж, үрчлээсийг багасгах үйлчилгээтэй.

Витамин С- Арьсыг нарны хэт ягаан туяа болон гадаад орчны бохирдлоос хамгаалах, чөлөөт радикалын эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Витамин Е- Арьсыг нөхөн төлжүүлж, чөлөөт радикалын эсрэг хамгаалах үүрэгтэйгээс гадна батгашилтаас сэргийлдэг.

Витамин К- Судасны уян хатан чанарыг сайжруулж, улмаар сорви болон rosacea өвчний шинж тэмдгийг бууруулдаг. Journal of Cosmetic Dermatology-д нийтлэгдсэн судалгаагаар Витамин К нь үрэвслийн эсрэг болон хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг дурьджээ.

 

Ийм олон ач холбогдолтой, олон зуун жилийн урт түүхтэй НОГООН ШОШИЙГ арьс арчилгаандаа нэмээд үзээрэй.

Sharing is Caring! 😉 Cloud 9 Team.


Эх сурвалж: 

skinandsoulco.com, “A Natural Remedy for Acne and Inflammation”

www.ncbi.nlm.nih.gov, “Evaluation of the Antioxidant and Melanogenesis Inhibitory Properties of Pracparatum Mungo (Lu-Do Huang)”

www.morpheremedies.com, “Benefits of Mung Bean”

www.dailymail.co.uk, “Use Mung Bean to Treat Acne and Cleanse with Rice Water for Brightness”

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн