MY REAL SKIN брэнд - Z

My Real Skin брэндийн танилцуулга

My Real Skin брэнд нь маск үйлдвэрлэлтээрээ алдартай бөгөөд ямар ч хорт найрлага агуулаагүй, зөвхөн байгалийн орц найрлагаар маш өндөр үр дүнтэй хэрнээ хэрэглэгчийн гарт хямд үнээр хүргэж байгаа нь уг брэндийн маскыг дэлхий дахинд алдартай болгож чадсан юм.

My Real Skin брэндийн философи

Гоо үзэсгэлэнгээр өөрийгөө цэнэглээрэй.

Эрүүл найрлага +Хямд үнэ + Өндөр үр дүн + Хэрэглэгчийн сэтгэл ханамж

My Real Skin маскны танилцуулга

Энэхүү 16 төрлийн жимс, байгалийн гаралтай найрлагатай маскнууд нь найрлагадаа амьтны гаралтай орц агуулаагүй буюу веган (өндөгний цагаантай маскнаас бусад нь) бөгөөд амьтан дээр туршилт хийгдээгүй. Маскны бүх найрлага нь EWG үнэлгээний 1-2 зэрэг буюу онцгой аюулгүй зэрэглэлтэй, мөн Солонгосын хортой 20 бодисын жагсаалд орсон орцуудаас алийг нь ч агуулаагүй юм. Нэмэлт өнгө оруулагч, химийн үнэр оруулагч байхгүй учраас бүх төрлийн арьсанд тохиромжтой.

MY REAL SKIN брэнд - 9k=

Маскны материал

MY REAL SKIN брэндийн маскнууд нь tencel-cupro хэмээх материалаар хийгдсэн бөгөөд энэ нь ургамлаас гаргаж авсан учраас арьсанд харшил үзүүлдэггүй. Энэхүү материал нь маш нимгэхэн бөгөөд арьсан дээр тавихад тунгалаг өнгөтэй харагддаг. Мөн эссенсийг жигдхэн тараадаг шинж чанартай материал бөгөөд маш нимгэн учраас арьсанд эссенсийг сайн дамжуулан бүрэн шингэхэд тусалдаг.

MY REAL SKIN брэнд - ELzTMCQz1cAAAAABJRU5ErkJggg==

EWG зэрэглэл гэж юу вэ?

EWG (Environmental Working Group) буюу байгаль орчны ажлын хэсэг нь Америкт төвтэй олон улсын ашгийн бус байгууллага бөгөөд арьс арчилгааны бүтээгдэхүүний аюулгүй байдлыг эрэмбэлдэг Skin Deep хэмээх зэрэглэлийг гаргасан бөгөөд 1-8 зэрэглэлтэй бөгөөд 1-3 н; хамгийн аюулгүй найрлагад тооцогддог байна.

MY REAL SKIN брэнд - 2Q==

20 хорт бодисын жагсаалт гэж юу вэ?

Солонгос улсын Hwahae хэмээх гоо сайхны бүтээгдэхүүний санал сэтгэгдэл солилцдог аппликешинаас 2015 онд гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад ихээр орвол хүний эрүүл мэндэд хортой гэж зарласан 20 хорт бодис ( зарим орц нь тийм хортой биш ч харшил үүсгэх магадлалтай).

My Real Skin маскны гол орц найрлага

MY REAL SKIN брэнд - 9k=

Houttuynia Cordata Extract:

Зүүн өмнөд Азид ургадаг энэхүү цэцэгт ургамлын навчыг шууд идэж хэрэглэхээс гадна Хятадын уламжлалт анагаах ухаанд эрт дээр үеэс хэрэглэж ирсэн. Уушгины хатгалгаа, өтгөн хаталт, биеийг хоргүйжүүлэх, халууныг бууруулах, шээс хөөх гэх мэтээр эмийн үйлчлэлээр хэрэглэдэг. Түүнчлэн сүүлийн жилүүдэд гоо сайхны салбарт өргөнөөр хэрэглэх болсон уг ургамлын найрлагад агуулагдаж буй flavonoids хэмээх гайхалтай бодис нь антиоксидант шинж чанартай тул үрэвсэл болон бактераас арьсыг хамгаалж, нарны хэт ягаан туяанаас мөн давхар хамгаалдаг нь судалгаагаар нотлогджээ.

MY REAL SKIN брэнд - 9k=

Licorice root extract:

Fabaceae шошны аймгийн цэцэглэдэг ургамалд багтдаг уг ургамлын үндэс нь олон төрлийн ашиг тустай тул олон мянган жилийн турш өвчин эмгэгийг анагаахад хэрэглэгдсээр ирсэн юм. Liquorice-ийн үндэснээс гаргаж авдаг ханд нь хүчтэй антиоксидант агуулдаг тул арьсыг орчны стрессээс хамгаалахад тусалдаг бөгөөд ингэснээр арьсыг эрт хөгшрөлтөөс сэргийлдэг байна.  Вирусын болон нянгийн эсрэг үйлчилгээтэй тул арьсыг тайвшруулдаг.

MY REAL SKIN брэнд - 2Q==

Sodium hyaluronate:

Натрийн гиалуронат нь гидрофилик буюу усанд амархан уусдаг чинж чанартай бөгөөд арьсны эсийг чийгээр хангадаг. Тиймээс хуурайшсан арьсны чийгшлийг нэмэгдүүлж, арьсыг булбарай зөөлөн болгодог. Өндөр молекултай гиалуроны хүчилтэй харьцуулахад натрийн гиалуронат нь илүү их чийгшүүлэх нөлөө үзүүлдэг байна.

MY REAL SKIN брэнд - 9k=

Trehalose:

Трехалоз бол арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагад чийгшүүлэгч төдийгүй антиоксидант хэлбэрээр ашиглагддаг элсэн чихрийн төрөл юм. Тиймд арьсыг чийгшүүлж, чийг татагчын үүргийг гүйцэтгэдэг байна.

MY REAL SKIN брэнд - wAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAACH5BAAAAAAALAAAAAAOAAoAAAUoICWOijKeYtNQJXoSQokM7qlSSD3eut2jiNyPJRiWCCadAoBoCFaiEAA7

Arginine:

Уургийн биосинтезэд ашиглагддаг нэгэн төрлийн α-амин хүчил бөгөөд бие махбод дахь өсөлтийн даавар, инсулин болон бусад бодисын ялгаралтыг идэвхжүүлдэг байгалийн гаралтай амин хүчил юм. Аргининыг зүрх судасны эмгэг, зүрхний дутагдал, цээжний өвдөлт, цусны даралт ихсэх, титэм артерийн өвчин зэрэгийг эмчлэхэд хэрэглэдэг байна. Харин гоо сайхны хувьд арьсыг чийгшүүлж, булбарай болгодог.