Нарны тосонд агуулагдах нано хэсгүүд - AVWoLmNN0zuIAAAAABJRU5ErkJggg==
Зөвлөгөө, Найрлага

Нарны тосонд агуулагдах нано хэсгүүд

Нарны тосоо бид худалдан авахдаа физик, химийн гэх мэт төрлөөр нь ялгаж, SPF болон PA түвшний хэмжээгээ ялган авахаа сайн мэддэг. Тэгвэл нарны тосны хаяг дээр бичээстэй байдаг nano болон non-nano particles гэсэн тэмдэглэгээ нь чухам ямар учиртай болохыг энэ удаагийн мэдээллийн булангаараа онцолж байна. Мэдээллээ бид бүтээгдэхүүний найрлагыг хүний биед үзүүлэх сөрөг нөлөөгүй болохыг өндөр шалгуураар шалгадаг EWG (Environmental Working Group)-н албан ёсны вебсайт болох www.ewg.org хаягаас орчуулан бэлтгэлээ.

Partners: Environmental Working Group (EWG) - GAHP | Global Alliance on  Health and Pollution

EWG нь 1993 оноос хойш байгаль дэлхийг хамгаалахад, хүн өдөр тутмын амьдралдаа эрүүл сонголт хийхэд шаардлагатай, баталгаатай мэдээлэл судалгааг бий болгох зорилгоор ажилладаг ашгийн төлөөх бус төрийн бус байгууллага билээ. Хэрвээ таны худалдаж авахыг зэхэж буй нарны тос EWG-р баталгаажсан л бол та эрүүл, найдвартай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа гэж ойлгож болно.

About EWG | Blissful Miss
EWG найрлага дүгнэхдээ 1-2 оноо аюул бага, 3-6 дунд зэрэг, 7-10 аюул их гэж үздэг.

Минерал төрлийн цайрт оксид (ZINC OXIDE), титанийн диоксид (TITANIUM DIOXIDE) гэх мэт идэвхитэй орц найрлага агуулсан нарны тос нь ихэнх тохиолдолд EWG-д сайн үнэлгээ авдаг. Эдгээр найрлага нь нарнаас идэвхитэй хамгаалдаг бөгөөд эрүүл мэндийн аливаа сөрөг нөлөө үзүүлдэггүй байна.

Titanium dioxide – Maadanchemicals

Минерал суурьтай нарны тос хийхдээ үйлдвэрлэгчид ихэнхидээ нано хэмжээтэй минералын хувилбарыг SPF хэмжээгээ нэмэх зорилгоор түлхүү хэрэглэдэг. (Нанометр нь метрийг тэрбум хуваасантай тэнцүү) Энэхүү нано хэсгүүд нь хүний биед нэвтэрсэн тохиолдолд хор хөнөөл учруулж болох эсэх талаар нэмэлт судалгаа шаардлагатай байгаа хэдий ч сүүлийн үед хийгдсэн нилээдгүй олон судалгаанд  цайрт оксид болон титанийн диоксид нь хүний арьсанд их хэмжээгээр нэвтрэх боломжгүй гэсэн судалгаанууд хийгдсэн байна.

Тухайлбал, 2012 онд цайрт оксид нь хүний биед хэрхэн нэвчдэг талаарх судалгааг хийжээ. (Gulson 2012) Энэхүү судалгаанд сайн дурын бүлэг хүмүүс өдөрт 2 удаа 5 хоногийн турш нарны тос хэрэглэхэд тэдгээр хүмүүсийн цусанд 0,01-с бага хувьд нь л цайрын ямар нэгэн төрөл илэрсэн байна. Европын Холбооны Хүнс болон Эмийн Хяналтын Албанаас (FDA- Food and Drug Administration) хэрэгжүүлсэн судалгааны дүгнэлтээр цайрт оксид болон титанийн диоксидийн нано хэсгүүд нь арьсанд нэвчдэггүй гэж тогтоожээ. (NanoDerm 2007, Sadrieh 2010). Харин Италийн судлаачид шархалсан арьсанд нано хэсгүүд нэвтрэх боломжийг судлаж үзэхэд мөн л нэвтэрдэг гэсэн баталгаа хангалттай илрээгүй байна. (Crosera 2015).

Seba Zinc Oxide Powder 400 Grams: Amazon.in: Industrial & Scientific

Нано хэсгүүд нь арьсанд нэвчих боломжгүй хэдий ч, уушиглах болон идэхэд аюултай байж болзошгүй гэж судлаачид таамаглан үздэг. Уушиг нь жижиг хэсгүүдийг гүйцэд цэвэрлэж гаргадаггүй учраас уушигнаасаа цусанд дамжих боломжтой. Жишээ нь нарны хамгаалалттай уруулын будгийг залгисан тохиолдолд ходоод гэдсийг гэмтээх магадлалтай байж болох хэдий ч хэр их хэмжээ нь ноцтой хор учруулахыг одоог хүртэл баталсан судалгаа гараагүй байна.  

Хүнс болон Эмийн Хяналтын Алба нь цацдаг болон нунтаг төрлийн нарны хамгаалалт уушгийг гэмтээдэг эсэхэд дахин судалгаа явуулж байгаа (FDA 2019). EWG байгуллага титанийн диоксид аль эсвэл цайрын оксид агуулсан нунтаг болон цацдаг төрлийн нарны хамгаалалт хэрэглэхийг зөвлөдөггүйг анхаарна уу.

Brush on Block - Mineral Powder Sunscreen - YouTube

Хуулийн зохицуулалт

Гоо сайхны үйлдвэрлэгчид орц найрлагынхаа чанарыг тайлагнах албатай гэсэн хуулийн зохицуулалт байдаггүй учраас, түүний талаар хангалттай мэдээллийг олж авахад төвөгтэй байдаг. Нано хэсгүүдийн хэмжээ, хэлбэр, гадаргуун талбай зэргээс хамааран маш их ялгаатай байдаг тул гоо сайхны бүтээгдэхүүний нано хэсэгт ижил шалгуур тавихад саад учирдаг байна.

Компаниуд бүтээгдэхүүнээ нано-бус титанийн диоксид болон цайрт оксид агуулсан хэмээн сүүлийн үед их сурталчилах болсон нь төөрөгдөл учруулахуйц юм. Үйлдвэрлэгдэж буй хэмжээгээрээ өөр хоорондоо ялгаатай хэдий ч нэр томъёоны хувьд (FDA 2011b) бүгд л нано материалд тооцогддог. Хоол хүнс болон эмийн албанаас (FDA) минерал төрлийн нарны тосны нөлөөний талаарх судалгааг нэмж хийх шаардлагатай байгаа хэмээн үздэг. FDA байгууллага нь нарны тосонд титанийн диоксид болон цайрт оксидын бүх төрлийг агуулахыг зөвшөөрдөг бөгөөд цаашдаа нарны хэт ягаан туяанаас хангалттай хамгаалах чадваргүй, арьсны эсийг гэмтээдэг төрлийн цайр, титанийг хориглох шаардлагатай байна гэж үздэг. Ийнхүү зарим үл ойлгомжтой байдлыг эс тооцвоос минерал төрлийн нарны тос нь одоогоор зах зээлд худалдаалагдаж байгаа хамгийн найдвартай нарны тос юм. Гэсэн хэдий ч EWG байгууллага нь FDA-г энэ тал дээр дахин судалгаа хийж, гоо сайхны үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж, хүний биед учруулж болохуйц хор хөнөөлийг хангаж ажиллахыг яаравчлуулсаар байгаа билээ.

Тиймээс, та нарны тос сонгохдоо савалгаан дээр тэмдэглэгдсэн NON-NANO гэсэн хаягт хэт их итгэж, nano төрлийг огт үгүйсгэх нь нэг талаасаа өрөөсгөл ойлголт юм. Учир нь үүнийг нэг стандартад оруулсан хуулийн зохицуулалт дутмаг байдаг төдийгүй nano хэсэг нь арьсанд нэвчсэн ч хүний биед онцын хор хөнөөл учруулдаг гэсэн судалгааны үндэслэлтэй нотолгоо одийг хүртэл дутмаг байсаар байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн