Find True healthy Beauty with ITFER today!
Хэрэглэгчдийн гарт хүрээд удаагүй байгаа ч Солонгостоо алдартай их дэлгүүрүүд, татваргүй барааны дэлгүүрүүдээр л зарагддаг K-Beauty арьс арчилгааны шинэхэн брэнд.
Бүх бүтээгдэхүүн нь EWG (Environmental Working Group) буюу байгаль орчны ажлын хэсэг хэмээх олон улсын ашгийн бус байгууллагын гаргасан Skin Deep гэдэг гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдлыг эрэмбэлдэг үнэлгээний 1-2 зэрэг буюу онцгой аюулгүй зэрэглэлийн орцуудыг агуулсан. Түүнээс гадна савлагаагаа ч бас дахин боловсруулж болохуйцаар хийсэн байгальд ээлтэйг сонгосон веган брэнд юм. Ямар ч нэмэлт өнгө, үнэр оруулагч агуулаагүй эрүүл найрлагатай учраас арьс арчилгааны бүтээгдэхүүн анхлан хэрэглэж байгаа өсвөр насныханд ч тохиромжтой.
Clean like you
Rovectin брэндийн нэр нь reverti гэсэн латин үгнээс гаралтай, энэ нь анх байсандаа буцаж очих гэсэн утгатай бөгөөд бүтээгдэхүүн нь ч гэсэн орчны нөлөө гаднын цочроогчдоос болж гэмтсэн арьсыг эмчилж яг л хүүхдийнх шиг эрүүл, өөрийгөө хамгаалах чадвартай болгоход зориулагдсан аж. Анх хорт хавдрын химийн эмчилгээнээс болж арьсны хоригийн үйл ажиллагаа нь гэмтсэн өвчтөнүүдэд зориулагдан хийгдэж Солонгосын томоохон эмнэлгүүдээр тараагддаг байсан бөгөөд энгийн хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүнүүдээ гаргасан цагаасаа дэлхий даяар маш алдартай болоод байгаа билээ.
Солонгосын анхдагч Clean Beauty брэндийн нэг учраас савлагаа, хүргэлтийн хайрцаг гээд л бүх л зүйлсээ байгальд ээлтэй хийдгээс гадна бүх бүтээгдэхүүн нь EWG (Environmental Working Group) буюу байгаль орчны ажлын хэсэг хэмээх олон улсын ашгийн бус байгууллагын гаргасан Skin Deep гэдэг гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдлын үнэлгээний 1-2 зэрэгтэй орцуудаар хийгдсэн юм.
Everyday strength that changes the skin and the world!
2017 онд байгуулагдсан K-Beauty брэнд ROUNDLAB нь ядарсан, стрессдсэн арьсыг хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнээр амрааж, эмчлэн, арчлах зорилготойгоор байгуулагдан өдийг хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой өндөр үр дүнтэй шинэлэг бүтээгдэхүүн олонтой брэндийн шилдгийн шилдгүүдийг танд хүргэж байна.
Bringing Joseon Dynasty back!
Beauty of Joseon брэнд нь Жусон гүрний язгууртан эмэгтэйчүүдийн ур ухаан, мэдлэг чадвар шингэсэн 200 жилийн түүхтэй үндэсний гоо сайхны арга ухааныг орчин үеийн хэв маягт урлаж, Жусон гүрнээс уламжлагдан ирсэн Hanbang (Солонгосын үндэсний ургамлын гаралтай эм)-ийн орц найрлагаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг K-beauty брэнд юм.
Stress-free, Gender neutral, Clean Cosmetics!
2018 онд байгуулагдсан K-beauty брэнд болох BE PLAIN брэнд нь сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгос төдийгүй дэлхийн олон орон (АНУ, Канад, Япон)-д маш эрчтэйгээр гоо сайхан, арьс арчилгааны салбарт түрэн гарч ирж байгаа билээ. ‘Стресс үгүй, хүйс хамаарахгүй, аюулгүй орц найрлага’-ыг уриагаа болгосон BE PLAIN брэнд нь олон сая хэрэглэгчдийн мэдээллийн бааз дээр суурилж бүтээгдэхүүнээ шинэчилж, сонгож, үйлдвэрлэдэг учир хэрэглэгч та бүхэндээ хамгийн сүүлийн үеийн арьс арчилгааны ололт, дэвшлийг санал болгож чаддаг юм.
All natural!
Байгалийн гаралтай арьс арчилгаа болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон хэрэглэгчдийн таашаалд нийцсэн All Natural брэнд нь эдүгээ 23 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд арвин туршлагатай уг брэндийн хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүнүүдийг та бүхэндээ хүргэж байгаа билээ. “All Natural” брэнд нь Nature’s Friend компанийн бүрэлдэхүүн бөгөөд хэрэглэгчиддээ 100% байгалийн гаралтай цэвэр орц найрлагыг агуулсан, уламжлалт арга барилаа хамгийн сүүлийн үеийн техник технологитой хослуулан илүү дэвшилттэйгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг юм. Уг брэнд нь бүх төрлийн химийн орц найрлагыг халж, зөвхөн байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ санал болгодог.
Minimalist Skincare With iUNIK
Энгийн, минималист хэв маягийг урдаа тавин ажилладаг iUNIK брэндийн гол зорилго нь хэрэглэгчиддээ үр дүнтэй, чанартай, байгалийн орц найрлагаар хийгдсэн бүтээгдэхүүнийг боломжийн үнээр худалдаалахыг зорьж ажилладаг. iUNIK брэнд цаг үргэлж хэрэглэгчдийнхээ хүслийг сонсож, түүн дээр суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж ажилладаг. iUNIK брэнд нь дэлхий дахинаа арьс арчилгааны ертөнцөд аль хэдийн нэрээ олж, байр сууриа эзэлсэн бөгөөд бүх бүтээгдэхүүн нь EWG (Environmental Working Group) байгууллагын гаргасан Skin Deep гэдэг гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдлыг эрэмбэлдэг үнэлгээний 1-2 зэрэг буюу онцгой аюулгүй зэрэглэлийн орцуудыг агуулсан байдаг.
Regain your confidence with BeauuGreen
BEAUUGREEN брэнд нь CGMP олон улсын стандартын гэрчилгээтэй, Солонгостоо Hydrogel (наалдамтгай байгальд уусдаг) хэмээх төрлийн маскыг үйлдвэрлэж чаддаг хоёрхон үйлдвэрийн нэг Beauty Cosmetics үйлдвэрийн өөрийнх нь брэнд юм. Hydrogel eyepatches буюу бидний мэдэх зовхины наалт нь барууны орнуудад үйлдвэрлэгддэггүй, Солонгост л хийгддэг бөгөөд Америк, Европ мөн Солонгосын алдартай брэндийн нүдний маскуудыг гэрээгээр хийдэг үйлдвэр бөгөөд BEAUUGREEN хэмээх өөрийнхөө онцгой брэндийг маш сайн чанартайгаар үйлдвэрлэж дэлхийн 20 гаруй улсуудад боломжийн үнээр түгээдэг бөгөөд манай компани Монголдоо албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдээ хүргэж буй билээ.