Жинхэнэ байгалийн жорыг эрэлхийлэх арьсны аялал- Papa Recipe брэнд
2012 онд үүсгэн байгуулагдсан Papa Recipe брэнд нь байгалийн нууц жорыг эрэлхийлж түүгээр дамжуулан таны арсыг илүү гоо сайхан болгохыг эрмэлздэг билээ.
Арьсны аялал
Papa Recipe сайн бүтээгдэхүүний гол нууц оффис, аль эсвэл лабораторид бус тариалангийн талбайд бий гэдэгт итгэдэг. Мөн Papa Recipe бүтээгдэхүүний голлох байгалийн орц найрлагуудаа нүдээрээ харж, гараараа мэдэрч хураан авахдаа тухайн газар нутгийн оргин суугчидтай харилцаж, тэдний амьдралын хэв маягаас суралцах нь илүү сайн бүтээгдэхүүн бий болоход тусалдаг гэдэгт итгэдэг.
Ийм л учраас бид “Үйл хөдлөл, харилцаан дээр суурилсан байгалийн гаралтай брэнд” гэдгээрээ танигдсан байдаг.

Хүн бүрт зориулагдсан
Papa Recipe брэндийн бүтээгдэхүүн нь эрүүл, байгалийн орц найрлагатай, химийн бодис, үнэртүүлэгч, өнгө оруулагч зэргийг агуулаагүй, аюулгүй бүтээгдэхүүн бий болгодог гэдэг утгаараа бага настай хүүхдээс буурай хөгшид хүртэл хэрэглэхэд тохиромжтой байдаг.
Арьсанд ээлтэй
Таны байгалийн гоо үзэсгэлэнг илүү тодруулж, арьсыг тань илүү гэрэлтсэн толигор болгох үйлчилгээтэй хамгийн сайн түүхий эд орцуудыг сонгож хэрэглэдэг.
Тариалангийн талбайгаас таны гарт
Papa Recipe байгалийн жинхэнэ орц найрлагаа эрэлхийлэхдээ судалгаа, туршлага дээрээ үндэслэн сонгож авдаг.


Papa Recipe брэндийн Eggplant Clearing цуврал бүтээгдэхүүнүүд болон алдарт сальфеткан маскуудыг бид та бүхэнд хүргэж байгааг та хүлээн авна уу. Eggplant Clearing цувралын голлох найрлага болох хаш ургамлын талаар:
- Хаш ногоо нь өөртөө ‘lupeol’ хэмээх бактерийн эсрэг болон үрэвслийн эсрэг нэгдлийг өөртөө агуулдаг. Тийм учраас эмзэг, батга гарамтгай, үрэвсэлтэй арьсанд эерэг үйлчилгээ үзүүлдэг.
- Хаш ногоо нь амин дэмээр баялаг учраас арьсанд шаардлагатай шим тэжээл өгч, давхар чийгшүүлэх үйлчилгээг үзүүлдэг.
- ‘Anthocyanins’ хэмээх антиоксидант шинж чанартай нэгдлийг өөртөө агуулсан байдаг тул хаш ногоо хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, чөлөөт радикалын эсрэг арьсыг хамгаалдаг.

Skin voyage to find a true recipe!