Та хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглээгүй биз! - Z
Зөвлөгөө

Та хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглээгүй биз!

Сайн байцгаана уу?

Сүүлийн үед хэрэглэгчидтэйгээ харилцаад бас нэгэн зүйл дээр хүмүүс буруу ойлголттой байдаг гэдгийг мэдээд та бүхэндээ мэдээлэл хүргэхээр шийдлээ.

Хүмүүс гоо сайхны барааг ихэвчлэн 3 жил хадгалж болно оо гэж боддог. Гэхдээ гоо сайхны бараанд 2 төрлийн анхаарах хугацаа байдаг.

Нэгдүгээрт shelf life буюу лангуун дээр хадгалах хугацаа нөгөөх нь PAO (Period after opening) буюу задласнаас хойш хэрэглэх хугацаа байдаг.

⭐️ Лангуун дээр хадгалах хугацаа

Ихэнх гоо сайхны бүтээгдэхүүний хувьд зөв нөхцөлд хадгалсан тохиолдолд 1-3 жил байдаг. Тhe Ordinary брэндийн хувьд зөвхөн үйлдвэрлэсэн он сараа хайрцагны доод хэсэгт цэнхэр өнгөөр тэмдэглэдэг бөгөөд дуусах хугацаа тэмдэглээгүй байдаг. Албан ёсны зөвлөгчөөс асуухад лангуун дээр 2-3 жил хадгалах боломжтой гэсэн хариу авсан.

“Хүмүүс гоо сайхны барааг ихэвчлэн 3 жил хадгалж болно оо гэж боддог. Гэхдээ гоо сайхны бараанд 2 төрлийн анхаарах хугацаа байдаг.”

⭐️ Задласнаас хойш хэрэглэх хугацаа

PAO (Period after opening) гэдэг нь та бүтээгдэхүүнээ задлаад хэрэглэж болох хугацаа байдаг.

Гоо сайхны барааны савлагаан дээр энэ хугацаа нь нээсэн тосны савны тэмдэгтэн дээр тоо болон М (month) гэж тэмдэглэгдсэн байдаг. Хэрвээ 12М гэж байвал задласнаас хойш 12 сар хэрэглэж болно. Тhe Ordinary брэндийн барааны хувьд нэмэлт хадгалагч бодисууд бага байдаг учраас retinoid гэж мэт зарим бүтээгдэхүүнүүд нээснээс хойш гурван сарын хугацаанд хэрэглэх ёстой байдаг.

Тэгэхээр хэдийгээр бүтээгдэхүүн маань 2020 онд шинэхэн үйлдвэрлэгдсэн байсан ч та 3-аас дээш сарын өмнө задласан бол энэ бүтээгдэхүүн нь аль хэдийнээ хугацаа дууссан гэсэн үг. Гэхдээ бусад ихэнх бараа нь 12 сартай байдаг учир тийм ч их санаа зовох шаардлагагүй.

Та задлаад хэрэглэж байгаа барааныхаа ард талын тэмдэгтийг сайн харж задлаад удсан бараа байгаа эсэхийг маш сайн шалгаарай. Арьс гэдэг бол бидний биеийн хамгийн том орган тэгээд хугацаа нь дууссан гоо сайхны бараа хэрэглэх нь хугацаа нь дуусаж муудсан хоол хүнс хэрэглэсэнтэй яг ижилхэн аюултай байдаг шүү.

Таньд манай мэдээлэл хэрэгтэй санагдвал найзууддаа share хийгээрэй!!

Sharing is Caring!!!

 

Та хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглээгүй биз! - buteegdehuunii hugatsaa