Энэ удаагийн мэдээллийн буландаа та бүхэндээ гоо сайхны арьс арчилгааны бүтээгдэхүүний дуусах хугацааны талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэе! Бид тавиур дээрээ байгаа олон төрлийн гоо cайхны бүтээгдэхүүнүүдийн дуусах хугацааг тэр бүр анзаараад байдаггүй. Та энэ нийтлэлийг уншиж дуусаад өөрийн хэрэглэж буй бүтээгдэхүүнүүдийн дуусах хугацааг шалгаад нэг үзээрэй.
Хадгалалтын хугацааг 2 ангилдаг бөгөөд үүнд:
- SHELF LIFE (Лангуун дээр хадгалах хугацаа)
Ихэнх гоо сайхны бүтээгдэхүүний хувьд хадгалах хугацаа нь зөв нөхцөлд хадгалсан тохиолдолд 2-3 жил байдаг.Брэндүүд дуусах хугацааг савлагаан дээрээ тамгалсан байдаг бөгөөд EXP гээд ард нь байгаа он сар нь бүтээгдэхүүний дуусах хугацаа байдаг. Хэдий ч зарим тохиолдолд зөвхөн үйлдвэрлэсэн огноогоо тамгалдаг брэндүүд ч байдаг бөгөөд MFG ( manufacturing) гээд ард нь байгаа он сар нь үйлдвэрлэсэн огноо нь байдаг.
2. PAO (Period After Opening) буюу задласнаас хойш хэрэглэх хугацаа
PAO ( Period after opening) гэдэг нь хэрэглэгч бүтээгдэхүүнээ задласныхаа дараа хэрэглэж болох хугацаа байдаг. Гоо сайхны барааны савлагаан дээр энэ хугацаа нь нээсэн тосны савны тэмдэгтэн дээр тоо болон М (month) гэж тэмдэглэгдсэн байдаг. Хэрвээ 12М гэж байвал задласнаас хойш 12 сар хэрэглэж болно гэх мэт.
Доорх зурагнаас бүтээгдэхүүний лангуун дээр хадгалах хугацаа нь дуусаагүй байсан ч бүтээгдэхүүний задласнаас хойших хугацаа нь 12 сар учраас хэрэглэгч бүтээгдэхүүнээ задласнаас 1 жилийн дараа л бүтээгдэхүүний хугацаа дуусч байгааг харж болно.
Англи болон Солонгос хэл дээрх тэмдэглэгээг хэрхэн тайлж унших вэ?
Та арьс арчилгааны бүтээгдэхүүнийхээ хадгалах болон хэрэглэх хугацаагаа заавал шалгаж байгаарай! ретинол гэх мэт бүтээгдэхүүнүүд ихэнх тохиолдолд задласнаас хойш 3 сар л хэрэглэх ёстой байдаг шүү.
Мөн дашрамд хэлэхэд:
Мэдсэн зүйлээ цааш түгээгээрэй! SHARING IS CARING 🙂