Прополис бидний арьсанд - Z
Найрлага

Прополис бидний арьсанд

Fungal acne-д маш сайн үр дүнтэй:

Fungal acne нь энгийн батганы бактериас биш арьсанд байдаг мөөгөнцрөөс болж гардаг учраас батганы эсрэг бүтээгдэхүүнүүд тохирохгүй улам ихэсгэх тохиолдол байдаг. Прополис нь мөөгөнцрийн эсрэг шинж чанартай учир fungal acne эмчлэх шилдэг найрлагад ордог юм. Мөөгөнцөр болон батганы бактери нь тослог ихтэй орчинд зэрэг үрждэг учраас жижиг цагаан батга болон fungal acne нь арьсан дээр зэрэг гарах тохиолдол элбэг байдаг. Тиймээс энгийн батга уу, fungal acne юу гэдэг нь мэдэгдэхгүй байгаа арьсанд хэрэглэхэд аль алинийг нь эмчлэх боломжтой юм.

 

Батгыг эмчилдэг:

Үрэвслийн эсрэг бас бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас батгыг арилгахад үр дүнтэйгээс гадна дөнгөж үүсч буй шинэ батгыг үрэвсэж томрохоос сэргийлдэг.

 

Антиоксидантаар баялаг:

Арьсыг гэмтээгч чөлөөт радикалуудтай тэмцэх антиоксидант шинж чанартай учраас нарны туяа, агаарын бохирдол, тамхи, буруу хооллолт гэх мэт шалтгаанаас болж гэмтэж, өнгөө алдаж, хөгшрөлт явагдаж эхэлсэн арьсыг эмчлэх гайхалтай чадвартай.

 

Улайлт & Батганы толбо:

Арьсыг тайвшруулах үйлчилгээтэй учраас эмзэгшиж улайсан арьсыг эмчилж, үрэвсэлтэй батгыг тайвшруулж, толбо болон үлдхээс урдьчилан сэргийлдэг.

 

Витамин С-тэй гайхалтай хосолдог:

Витамин С болон антиоксидант шинж чанартай орцууд хоорондоо маш сайн зохицдог. Витамин E нь витамин С-гийн үйлчилгээг улам сайжруулдагтай нэгэн адилаар прополис-г витамин С –тэй хамтад нь хэрэглэвэл арьсаа цайруулж, нөсөө толбо арилгах үйл явцыг улам хурдасгадаг.