4-р сар: “Rosacea” арьсны өвчинг таниулах сар - ;base64,
Зөвлөгөө

4-р сар: “Rosacea” арьсны өвчинг таниулах сар

Rosacea :[рөү-зэй-шиа] 

Зөвхөн АНУ-д л гэхэд 16 сая хүн Rosacea арьсны өвчтэй гэсэн оноштой байдаг бөгөөд эдгээр хүмүүсийн 47% нь энэхүү арьсны өвчлөлийн талаар оношлогдохоосоо өмнө огт мэддэггүй байсан бол 95% нь энэхүү өвчний шинж тэмдгийн талаар бага зэрэг мэдээлэлтэйгээс огт мэдээлэлгүй байсан гэсэн судалгаа гарсан байна.1 Тэгвэл хүмүүсийн дунд ийнхүү түгээмэл тохиолддог Rosacea арьсны өвчин нь чухам юу вэ гэдгийг дэлгэрэнгүй авч үзье.

  1. Rosacea гэж юу вэ?

Rosacea гэдэг нь товчоор арьсны епидермис давхаргын (нимгэн, гаднах давхарга) цусны судсууд гэмтэх өвчнийг хэлдэг. Улмаар, арьсан дээр улаан тууралтууд гарах, халуу түгэх, судаснууд ил үзэгдэх, жижиг товгор батга гарах зэрэг хурц шинж тэмдэг илэрдэг арьсны өвчин юм. Эдгээр шинж тэмдгүүд нь хэдэн долоо хоногоос хэдэн сар үргэлжлээд хэсэг хугацаанд арилж болдог. Rosacea-г арьсны батгатай андуурах тохиолдол олонтаа тохиолддог, аль эсвэл бусад арьсны өвчинтэй андуурах, өөрийн арьсны байгалийн онцлог ч гэж буруу ойлгох тохиолдол бий.

Rosacea | Grosse Pointe, MI | Ferrara Dermatology

☆ Rosacea арьсны өвчин нь хэнд ч илрэх боломжтой. Гэхдээ судалгаанаас үзэхэд, ихэнхидээ цайвар арьстай, дундаж насны эмэгтэйчүүдэд илүү түгээмэл илэрдэг байна. Энэхүү арьсны өвчний эмчилгээ одоогоор байхгүй хэдий ч тодорхой эмчилгээний алхмуудыг тууштай хийснээр шинж тэмдгийг нь бууруулах боломжтой байдаг.

2. Rosacea өвчний шинж тэмдгүүд:

Хамгийн эхэн үедээ “Rosacea” өвчний шинж тэмдгүүд хөнгөн хэлбэртэй байдаг болохоор хүмүүс тэр бүр анзаарахгүй өнгөрөөх тохиолдол байдаг. Энэхүү өвчны ерөнхий шинж тэмдгүүдэд:

  • Нүүр улайх. Rosacea өвчин нь нүүрний төв орчимд байнгын улайлт үүсгэдэг. Хамар, хацар хэсгийн цусны жижиг судсууд хавагнаж, ил харагддаг байна. Улаалт үүсгэхээс гадна халуун оргих, чимчигнэх мэдрэмжийг төрүүлдэг.
  • Хавагнасан, улаан товгор зүйлс арьсан дээр гарах. Rosacea-тай ихэнх хүмүүсийн нүүрэн дээр батгатай андуурагдахуйц товгор зүйлс гардаг. Зарим тохиолдолд дотроо идээтэй гардаг бөгөөд арьс халуун, хөндүүртэй болдог.
  • Нүд зовиурлах. Rosacea-тай хүмүүсийн нүд нь хуурай, эмзэг, хавагнасан, зовхи нь улайж мөн хавагнасан байдаг. Үүнийг ‘ocular rosacea’ буюу нүдний rosacea өвчин гэж нэрлэдэг. Зарим хүмүүст ийм төрлийн нүдний зовиур нь арьсан дээрх шинж тэмдгийн өмнө илэрдэг байна.
  • Хамарны хэжээ томрох. Цаг хугацааны явцад rosacea өвчин хамарны арьсыг зузаатгаснаар хамарны хэмжээг том харагдуулдаг. Үүнийгээ дагаад нүхжилт нь маш их томордог. Энэ нь эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог.Rosacea өвчин нь яваандаа тос ялгаруулах уутанцаруудыг томосгож, тэлснээр хамар, болон зарим тохиолдолд хацар томорч таны хамран дээрх, мөн эргэн тойрны арьс илүү зузаарах аюултай. Энэ шинж тэмдгийг шинжлэх ухааны хэллэгээр “rhinophyma” хэмээн нэрлэдэг.

4-р сар: “Rosacea” арьсны өвчинг таниулах сар - Untitled design 3

3. Rosacea өвчин үүсэх шалтгаан2

Rosacea өвчин үүсэх тодорхой шалтгаанууд нь одоог хүртэл тогтоогдоогүй байдаг хэдий ч мэргэжилтнүүд үүнийг удамшлын болон гадаад орчны нөлөөтэй гэж үздэг. Гадаад орчны нөлөө гэдэгт нь нарны туяанаас үүдэлтэй арьсны гэмтэл, бидний арьсанд дээр түгээмэл оршдог ‘mites’ хэмээх шавьжнаас эмзэгших, аль эсвэл хэтэрхий их үржих, мөн зарим төрлийн бактериас үүдэлтэйгээр энэхүү өвчин бий болдог байж болзошгүй хэмээн үздэг байна.

Харин энэхүү арьсны өвчнийг улам их өдөөгч хэд хэдэн хүчин зүйлс бий. Үүнд:

  • Халуун ногоотой хоол хүнс болон халуун уух төрлийн зүйлс,
  • Улаан вино болон бусад төрлийн спиртийн агууламжтай уух төрлийн зүйлс,
  • Хэтэрхий хүйтэн, аль эсвэл хэтэрхий халуун хэм,
  • Нарны гэрэл болон салхи,
  • Сэтгэл хөдлөл,
  • Дасгал хөдөлгөөн,
  • Судсыг тэлэх элдэв хорт бодис/ даралтны хэмийн эм бэлдмэл
  • Удаан хугацаанд тодорхой эм бэлдмэл хэрэглэх (антибиотик г.м),
  • Гоо сайхны янз бүрин бүтээгдэхүүн хэрэглэх,
  • Гормоны огцом өөрлчлөт явагдах үед (цэвэршилтийн үед г.м),
  • Арьсны эмзэгших “dermatitis” өвчин,
  • Дархлааны систесмд огцом өөрчлөлт орх гэх мэт хүчин зүйлс нь энэхүү өвчнийг улам өдөөж өгдөг байна.

4. Rosacea өвчинд өртөх илүү өндөр магадлалтай хүмүүс:

  • Эмэгтэй,
  • Цайвар царайтай, ялангуяа нарны гэрэлд гэмтсэн арьстай бол,
  • 30+ дээш настай,
  • Тамхи татдаг,
  • Гэр бүлийн гишүүн Rosacea өвтэй байсан түүх бий бол энэ өвчнөөр оношлогдох магадлал илүү өндөр ажээ.

5. Rosacea өвчний төрлүүд:

  1. Erythematous (telangiectatic) rosacea.

Энэ төрөл нь нүүрээр улаан тууралт гарч, цусны судаснууд тод харагддаг бөгөөд Rosacea өвчний хамгийн энгийн хэлбэр нь юм. Доорх зурган дээр харагдаж байгаа шиг, үл ялиг л харагдах хэдий ч хараад мэдэгдэх боломжтой.

Rosacea causes an erythematous form

2. Ягаан батга/Pink Acne (Papules-pustular form) Энэ төрөл нь арьсны гадуур хайрсан бүрхүүл үүсч, нилэнхүүдээ тарч харагддаг.

Rosacea-shaped papules

3. Phimatosis (interactive productive rosacea) Энэ төрөл нь гэмтсэн арьсан бүрхүүлийн оронд холбогч эд эсүүд нийлж, арьсыг хэвийн бус, зузаан бүрхүүлтэй болгодог.

Forms of rosacea fimatose

4. Black eye shape. Энэ хэлбрийн үрэвсэл нь нүд рүүгээ орж, нүдний хараах муутгах, бүр цаашлаад хараагүй болгоход хүргэх ч аюултай байдаг тул хамгийн хурц хэлбэрт тооцогддог.

Rosacea of ​​the eye


6. Rosacea-г эмчлэх нь:

Rosacea-г 100% эмчлэх боломжгүй хэдий ч мэргэжлийн эмч нарын түгээмэл зөвлөдөг эмчилгээнд3 дараах зүйлс багтдаг: (та ямар ч тохиолдолд арьсны нэн чухал асуудал тулгарсан үедээ мэргэжлийн эмчийн заавар, зөвлөмжийг дагана уу!)

  • Brimonidine: улаалтыг багасгах зорилгоор зөвлөдөг судас агшаагч гелен хэлбэрийн тос,
  • Azelaic acid,
  • Metronidazole/Doxycycline гэх мэт антибиотик нь бактерийг устгаж арьсны улаалт болон хаванг буулгадаг,
  • Isotretinoin гэх мэт батганы эсрэг эмийг зөвлөдөг хэдийн ч жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөдөггүй.

Арьс арчилгааны аргаар болон гэрийн аргаар хэрхэн Rosacea өвчинг намдаах вэ?

Нарны тос тогтмол хэрэглэх. Гадаа гарах үедээ SPF 30+ болон түүнээс дээш нарны хамгаалалтын тосыг хэрэглэх.

Зөөлөн угаагч хэрэглэх. Спирт, үнэртүүлэгч болон бусад хүчтэй идэвхит орц найрлагын агууламжгүй, арьсны 5.5-6.0 pH түвшинд тохирсон зөөлөн угаагч сонгож хэрэглэх.

Чийгшүүлэгч тос хэрэглэх.

Арьсаа массажлах.

Үргэлж нүдээ хамгаалах, хүүхдийн шампунь хэрэглэх, нүд орчмын хэсгээ тогтмол зөөлхөн цэвэрлэх гэх мэт онцгой арчилгаа шаардлагатай байдаг.

I Have Chronic Rosacea – This Is The Only Skincare Routine That Helps | Rosacea skin care routine, Rosacea skin care, Rosacea

Rosacea өвчин нь хэнд ч тохиолдож болох учраас хэрвээ та, аль эсвэл таны мэдэх хэн нэгэн ийм төрлийн арьсны өвчтэй болох нь оношлогдсон тохиолдолд сэтгэл санааг нь үргэлж дэмжиж байх нь хамгаас чухал шүү!

Энэ мэдээллийн булангаар та Rosacea хэмээх арьсны өвчний талаар тодорхой мэдээлэлтэй болсон байх гэж найдаж байна.

4-р сар: Rosacea арьсны  өвчинг таниулах сар!

Sharing is Caring!


  1. skincareresearch.com, “April is Rosacea Awareness Month”
  2. mayoclinic.org, “Rosacea”
  3. webmd.com, “Understanding Rosacea Basics”

3 сэтгэгдэл “4-р сар: “Rosacea” арьсны өвчинг таниулах сар

  1. Гэрэлчимэг хэлдэг:

    Манай аавын хамар болон нүүр яг энэ 3 дахь төрөлд нь багтсан арьстай хамар нь яг энэ зураг шиг.
    Одоо миний хамар нүхжилт ихтэй саяхнаас хацарлуугаа нүхжилт нь орсон харагдаад байгаа тэгэхээр би арьсаа үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй юу?
    Ийм болох магадлалтай юу?

  2. Чимгээ хэлдэг:

    Миний арьс яг эхний зураг дээрх шиг 2 хацар халуу оргиж улайдаг маш зовиуртай судас нь харагддаг их удаан ийм байдалтай зүгээр болдоггүй их хэцүү их санаа зовмоор их улайх юм зүгээр болох боловуу яах вэ

  3. Би хэлдэг:

    Жоохон халуун юм шиг мэдрэгдвэл шууд халуу дүүгэж нүүр улайдаг. Нэг хэсэгтээ л зүгээр болдоггүй энгийн үед тийм ч улаан бишээс гадна ягаан туяатай судаснууд нь харагддаг ийм үед их ичмээр санагддаг энийг арилгаж болох болов уу?баярлалаа

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн