ROUND LAB брэндийн танилцуулга
2017 онд байгуулагдсан K-Beauty брэнд ROUNDLAB нь ядарсан, стрессдсэн арьсыг хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнээр амрааж, эмчлэн, арчлах зорилготойгоор байгуулагдан өдийг хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Бүх насныхан төдийгүй хүйс харгалзахгүйгээр өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой арьс арчилгааны брэнд юм.
SEORIN COMPANY Co., Ltd нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээг ямагт нэгдүгээрт тавьдаг. Манай хамт олон Солонгос төдийгүй хилийн чанад дахь шилдэг судлаачидтай хамтран бүхий л төрлийн арьсанд зориулж хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүнийг бүтээж хэрэглэчдийнхээ гоо сайхан болон эрүүл арьсыг цогцлоохын төлөө ажилладаг билээ. Ийм ч учраас бид бусад зах зээлд буй зөвхөн худалдан авалт болон барааны нийлүүлэлтэд анхаардаг түгээмэл үйлдвэрлэгчдээс ялгаатай юм. Бид олон байгууллагатай хамтран ажиллаж дэлхий дахинд тархсан олон хэрэглэчиддээ хамгийн сайн, шилдэг арьс арчилгааны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг чармайж ажилладаг билээ.
Урт өдрийн төгсгөлд бид таны арьсанд хэрэгцээтэй байгаа “амралтыг” эрүүл орц найрлагаар баялаг бүтээгдэхүүнээрээ дамжуулан таныг алжаалыг тайлж, таны нүүрэнд инээмсэглэл тодруулахыг хичээж ажилладаг билээ.
ROUND LAB, цэвэр байгалийн гаралтай түүхий эдийг ялгаж авах нь
Хүний гар үл хүрэх цэнгэг Ulleungdo далайн усны ёроолоос; алслагдсэн тэртээх уулсын Инже хэмээх газрын хус модны шүүснээс; сэтгэл сэргэм далайн давалгаан шуугисан Geomundo газрын мугворт (Mugwort)-оос; наран мандах алтан өнгөтэй Jeongseon газрын black soybean-ооc ROUNDLAB цэвэр байгалийн дахин давташгүй орц найрлагаас бүтээгдэхүүнээ бий бологодог.
ROUND LAB, таны арьсанд үргэлж санаа тавих нь,
Бүтээгдэхүүнд шингэсэн орц найрлага бүр нь таны арьсанд үр дүнгээ үзүүлэхүйц хэмжээтэй байхаар маш нарийн төлөвлөж гаргадаг билээ.
ROUND LAB, байгаль орчноо хамгаалах нь,
Байгаль орчноо хамгаалахад хүн бүрийн оролцоо нэн чухал байдаг гэдэгт бид итгэдэг. Тийм ч учраас бид бүтээгдэхүүний сав савалгаагаа дахин боловсруулагдсан цаасаар хийж, байгальд ээлтэй шар буурцагны бэхээр хэвлэж гаргадаг. ROUND LAB нь зөвхөн гоо сайханд анхаарах бус, байгаль дэлхийгээ хамгаалахад ч боломжтой бүх аргыг хэрэглэхийг эрмэлзэж ажилладаг.
ROUND LAB брэндийн философи
- Байгальд ээлтэй өндөр үр дүнтэй түүхий эдийг бүтээгдэхүүндээ ашигладаг.
- EWG-р баталгаажсан бөгөөд 100% ургамлын гаралтай, байгалийн орц найрлагыг агуулсан.
- Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй
- Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
- Бүтээгдэхүүнд орсон орц найрлагуудаа зөвхөн дотооддоо ургуулж, хураан авч ашигладаг.
ROUND LAB брэндийн 3 төсөл
- Dokdo Line
Дукду арлын талаарх асуудлаас үүдэн энэхүү 1025 Dokdo төсөл эхлэх болсон юм. Олон жилийн турш Япон болон БНСУ-ын хооронд Дукду арлын маргаан үргэлжилсэн юм. 1900 оны 10 сарын 25-нд Солонгосын эзэн хаан Гожонг Дукду арлыг Солонгос орны газар нутаг хэмээн тунхаглаж, энэ өдрийг “Дукду өдөр” хэмээн зарласан юм. Тиймд өөрсдийн бүтээгдэхүүнээр дамжуулж ард иргэддээ энэхүү түүхэн явдлыг танулж, мэдүүлэх зорилготой юм.
Хамгийн анхны бүтээгдэхүүн болох 1025 DOKDO Тонер нь цэнгэг устайгаараа алдартай Ulleung-do арлын ойролцоох магнез, кальц, цайр гэх мэт 72 төрлийн минералаар баялаг 1500 метрийн гүн дэх далайн гүний усыг nano-filtration film хэмээх патенттай (Patent No. 10-0992428) технологиор цэвэршүүлэн найрлагадаа багтааснаараа алдартай.
Энэхүү найрлага нь эмзэг арьстай хэн бүхэнд тохирох хамгийн төгс найрлага болно. Тус багцад багтсан бүтээгдэхүүнүүдэд Пантенол, Аллантойн, Бетайн зэрэг орсон бөгөөд эдгээр найрлагууд нь арьсыг тайвшруулах, гадаргыг бэхжүүлэх, гадаад орчны нөлөөгөөс хамгаалах үйлчилгээтэй юм.
Dokdo Line нь ROUND LAB брэндийн хамгийн алдартай цуврал бөгөөд дотроо судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн үр дүнд бий болсон 6 бүтээгдэхүүнтэй.
Жич: 1025 Dokdo тонер нь 2017, 2018, 2019 онд 3 жил дараалаад Солонгосын алдарт Hwahae платформоос шилдэг тонероор шалгарсан бөгөөд нийт 63700 хүн сэтгэгдлээ үлдээсэн энэхүү платформын хамгийн их зарагдсан бүтээгдэхүүн юм.
- Local Line– зөвхөн дотооддоо ургуулж, хураасан эрүүл орцуудаас бүтсэн.
БНСУ-ын нутаг дэвсгэрт ургадаг олон төрлийн түүхий эдийг ROUND LAB брэнд судлан шинжилж, бүтээгдэхүүндээ ашигладаг давуу талтай билээ. Энэхүү цуврал нь хамгийн чанартай Хус модны шүүс, Шар буурцаг болон Мугвортыг ашигладаг тул хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсыг зөөлөн булбарай болгож, чийгшүүлж, цайруулдаг давуу талтай.
- The Local Line- Birch Juice буюу хус модны шүүс орсон багцын тухай
Энэхүү цуврал бүтээгдэхүүн нь арьсыг чийгээр маш сайн хангах үйлчилгээтэй. Хус модны шүүс нь олон төрлийн ашигтай эрдэс бодис, 17 төрлийн амин хүчил, витамин, тэжээл болон уураг зэргийг өөртөө агуулдаг. Мөн молекулын хэмжээ нь жижиг байдаг учраас арьсанд илүү хурдан шингэх чадвартай байдаг. Хус модны шүүсэнд B3, B5 амин дэм, ниацинамид, Витамин С зэрэг таны арьсанд нэн чухал найрлагыг агуулсан байдаг. Хус модны шүүсийн давуу тал нь үүгээр ч зогсохгүй- Амин хүчил, энзим, уураг болон антиоксидант зэрэг таны арьсны гадна давхаргыг бэхжүүлэх, гадаад орчны бохирдлоос хамгаалах зэрэгт шаардлагатай ‘функцуудыг’ нэммэгдүүлж өгдөг байна. Эдгээр ашигтай бодисууд нь маш эмзэг, мэдрэг арьсанд ч хүртэл тохирох ид шидтэй.
Хус модны шүүсийн давуу талууд:
- Амин хүчлээр баялаг;
- Антиоксидант агуулсан тул таны арьсыг гадны орчны бохирдлоос хамгаална ;
- Эрдэс бодисоор арвин тул чийгээр маш сайн хангана;
- Арьсны гадаргыг бэхжүүлж, хамгаална;
- Маш хөнгөн бүтэцтэй тул давхарлаж хэрэглэх, будаг түрхэхийн өмнө хэрэглэхэд тохиромжтой;
- Арьсыг цэвэршүүлнэ;
- Арьсны өнгийг жигд болгоно;
- Бүх төрлийн арьсанд тохиромжтой.
Энэ цуврал нь арьс нь шим тэжээлээр дутагдасан хүмүүст зориулагдсан бөгөөд Жеонгсонт ургуулсан Rhynchosia volubilis хэмээх найрлагыг агуулсан. Мөн керамид орсон учраас эдгээр найрлагууд нийлээд цогцоороо таны арьсанд шаардлагатай шим тэжээлийг өгч чадна.
2. Local Line: Mugwort Calming Line
Mugwort нь арьсны үрэвслийг намжаах, арьсыг тайвшруулах, антиоксидантаар баялаг учраас арьсны хамгаалах ханыг бэхжүүлэх, хамгийн гол нь арьсыг гүнээс нь чийгшүүлж эрүүлжүүлдэг. Энэ мэтчилэн ROUND LAB брэнд нь бүтээгдэхүүнүүдийн орц найрлагаа онцгой анхаарч, таны арьсанд хамгийн үр ашигтай байхуйц байгалийн цэвэр найрлагуудыг сонгодог билээ.
3. Local Line: Soybean Nourishing Line
“Rhynchosia Volubilis” ургамал нь Солонгосын Жеонгсеон мужид ургадаг жижиг хар шош юм. Энэхүү ургамал нь эмийн ургамалд тооцогддог бөгөөд цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг байна. Харин арьс арчилгаанд арьсыг тайвшруулах, гадаад орчны нөлөөнөөс үүдэн гэмтсэн арьсыг сэргээн төлжүүлэх үйлчилгээ үзүүлдэг учир сүүлийн жилүүдэд өргөнөөр хэрэглэх болжээ.
Soybean буюу жижиг хар шошийн арьс арчилгаанд үзүүлэх нөлөө нь:
– isoflavones хэмээх антиоксидант агуулагддаг тул арьс хөгшрөлтийн эсрэг үр дүнтэй нөлөө үзүүлдэг,
-арьсыг илүү гэрэлтүүлж, цайруулах үйлчилгээтэй,
– арьсны өнгийн жигдрүүлж, улаалтыг багасгадаг,
-нарнаас үүдэлтэй гэмтлийг нөхөн төлжүүлэх, бэхжүүлэх гэх мэт олон давуу талуудыг бий болгодог.
- 365 Line– жилийн 365 хоногийн турш таны арьсыг найдвартай хамгаална.
Энэхүү цувралд бидний өдөр тутамдаа хэрэглэх хэрэгтэй нарны тос орсон. Үүнд: 1) TONE-Up нарны тос (50ml) болон DERMA RELIEF (50ml) нарны тос юм.
Бид бүгдээрээ нарнаас 365 өдрийн 365-т нь арьсаа хамгаалах хэрэгтэйг мэднэ. Хэрвээ та нарны тос хэрэглэхгүй бол арьсан дээрх судаснууд цочирч улмаар улайлт, түлэгдэлт болон хаван үүсгэдэг. Мөн нарны хэт ягаан туяа нь арьсны эсийг гэмтээснээр цаашдаа нөхөн сэргээгдэх чадварыг бууруулж, цаашлаад melanoma гэх мэт арьсны хавдарын эх үүсвэр хүртэл болдог аюултай байдаг. Цаашлаад, арьсанд дахь коллаген болон уян хатан чадварыг бууруулж арьсны хөгшрилтийг хурдасгадаг, толбо үүсгэдэг болох нь шинжлэх ухаанаар нотлогджээ.Мөн ROUND LAB брэнд нь эх дэлхийгээ хамгаалах зорилгоор нарны тосоо далайд ямар нэг хор хөнөөлгүйгээр үйлдвэрлэдгийг дуулгахад таатай байна.
ROUNDLAB брэндийн хүртсэн томоохон шагналууд
БНСУ-ын гоо сайхны салбарт домог болсон Round Lab брэнд нь сүүлийн жилүүдэд бүхий л гоо сайхны тэмцээнүүдэд тогтмол тэргүүлсээр байна. Зарим шагналуудаас доор зургаар оруулав.
2019 Hwahae Beauty Awards
Хамгийн шилдэг тонер 1025 Dokdo Toner |
2017 Hwahae Beauty Awards
Хамгийн шилдэг тонер 1025 Dokdo Toner |
2018 Hwahae Beauty Awards
Хамгийн шилдэг тонер 1025 Dokdo Toner |
2019 Memebox Beauty Award
Хамгийн шилдэг тонер 1025 Dokdo Toner |
2019 Hwahae Beauty Awards
Хамгийн шилдэг тос/эмульс 1025 Dokdo Lotion |
2019 Hwahae Beauty Awards
Хамгийн шилдэг нарны тос/ Тос 365 Derma Relief Sunscream |
2020 Directorpi Top of Top
Шилдгийн шилдэг нарны тос Birch Juice Moisturizing Suncream |
2020 UNPA Winner
Хамгийн өндөр хэрэглэгчдийн сэтгэгдэл 1025 Dokdo Cleansing Oil |
ROUND LAB дэлхий дахинаа
ROUND LAB брэнд нь дэлхийн өнцөг булан бүрт олон мянган хэрэглэгчидтэй бөгөөд Монгол улс ч мөн энэ газрын зурагт нэмэгдэж, тус брэндийн нэг хэсэг нь болж байгаа юм.