Clean like you
Rovectin брэндийн нэр нь reverti гэсэн латин үгнээс гаралтай, энэ нь анх байсандаа буцаж очих гэсэн утгатай бөгөөд бүтээгдэхүүн нь ч гэсэн орчны нөлөө гаднын цочроогчдоос болж гэмтсэн арьсыг эмчилж яг л хүүхдийнх шиг эрүүл, өөрийгөө хамгаалах чадвартай болгоход зориулагдсан аж. Анх хорт хавдрын химийн эмчилгээнээс болж арьсны хоригийн үйл ажиллагаа нь гэмтсэн өвчтөнүүдэд зориулагдан хийгдэж Солонгосын томоохон эмнэлгүүдээр тараагддаг байсан бөгөөд энгийн хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүнүүдээ гаргасан цагаасаа дэлхий даяар маш алдартай болоод байгаа билээ.
Солонгосын анхдагч Clean Beauty брэндийн нэг учраас савлагаа, хүргэлтийн хайрцаг гээд л бүх л зүйлсээ байгальд ээлтэй хийдгээс гадна бүх бүтээгдэхүүн нь EWG (Environmental Working Group) буюу байгаль орчны ажлын хэсэг хэмээх олон улсын ашгийн бус байгууллагын гаргасан Skin Deep гэдэг гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдлын үнэлгээний 1-2 зэрэгтэй орцуудаар хийгдсэн юм. Rovectin брэндийн талаарх илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.