ROVECTIN брэнд - 9k=

Rovectin брэнд эхэлсэн түүх

Бид бүгд хорт хавдар туссан хэн нэгнийг мэднэ, бидний амьдралд ямар их нөлөөлдгийг ч мэднэ. Хорт хавдартай тэмцэж буй эгчээ харсан Ли, химийн эмчилгээнээс үүддэг арьс хуурайшилт болон арьсны хамгаалах хана гэмтэх асуудлыг шийдэхээр сэтгэл шулуудан арьсыг гүн чийгшүүлж, арьсыг гүнээс нь нөхөн сэргээж, тайвшруулдаг тос болох Anti-irritant Barrier Repair Ultra Cream (арьс цочроодоггүй, арьсны хамгаалах ханыг нөхөн сэргээгч тос)-ийг гаргасан нь Rovectin брэндийн эхлэл байв. Уг тос нь Rovectin Repair Complex ™ хэмээх Rovectin брэндийн патенталсан онцгой найрлагыг агуулдаг бөгөөд БНСУ-ын эмнэлэг (хорт хавдрын төв, түлэгдэлтийн төв) төдийгүй арьсны эмч нарын өвчтөнүүддээ зөвлөдөг хамгийн найдвартай арьс арчилгааны брэнд болж чадсан юм.

ROVECTIN брэнд - 2Q==

Rovectin брэнд хүн бүрийн арьсанд тохирох арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хамгийн сайн чанарын найрлагаар үйлдвэрлэдэг бөгөөд хэрэглэгчиддээ эрүүл арьстай болж, өөртөө итгэлтэй байж, сэтгэл хангалуун байх боломжийг бүрдүүлж өгдөгөөрөө давуу талтай юм.

Rovectin брэндийн лого

Capture

Rovectin брэндийн дөрвөлжин лого нь эрүүл арьсанд шаардлагатай арьсыг хамгаалах бат бөх ханыг, мөн хэрэглэгчийн харилцааны ил тод байдлыг тус тус бэлгэддэг.

Rovectin брэндийн онцлог

ROVECTIN брэнд - Z
ROVECTIN брэнд - Z
ROVECTIN брэнд - Z

100% байгалийн найрлагатай

Байгалд ээлтэй

Амьтан дээр туршилт хийгээгүй

ROVECTIN брэнд - 9k=

Арьсыг цочроодоггүй нь шинжилгээгээр батлагдсан.

ROVECTIN брэнд - 2Q==

EWG (Байгал орчны ажлыг хэсэг)-ийн ногоон зэрэгтэй

Rovectin брэндийн философи

Та өөрийн арьсандаа тав тухыг мэдрэх хэрэгтэй.

Та өдөр бүр арьсаараа дамжуулан нийгэмтэй нүүр тулдаг. Таны арьс тунгалаг, мөн танд тав тухыг мэдрүүлж чадвал та стресс багатай байж, өөртөө итгэлтэйгээр өдөр бүрийг эхлүүлнэ.

Тиймээс Rovectin брэнд бүтээгдэхүүнээрээ дамжуулж арьс арчилгааны тань хэв маягийг шинэчилж, таны оюун санаа, бие махбодь, сэтгэл санааг сэргээх цэвэр, аюулгүй найрлагатай бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэж байна.

Арьс арчилгаа бол аялал

Rovectin гэдэг үг нь reverti буюу “өмнө байсан байдалдаа буцах” гэсэн Латин үгнээс гаралтай. Тиймд Rovectin брэндийн бүх бүтээгдэхүүн (угаагч, чийгшүүлэгч, тос) арьсыг тайвшруулж, арьсыг гүнээс нь нөхөн сэргээх үйлчилгээтэй онцгой найрлагыг агуулсан байдаг.

Эрүүл арьс бол хамгийн үзэсгэлэнтэй арьс юм. Гэвч эрүүл арьс нэг шөнийн дотор бий болдог зүйл биш. Арьсны асуудлаа нууж, дарахаас илүү арьсаа эмчлэх нь арьсаа жинхэнэ арчилж буй хэрэг гэж бид итгэдэг. Арьсны асуудлыг хурдан шийдэх гэсэн арьс цочроож, эмзэгшүүлэх найрлагаас татгалзаж, таны арьсыг аажмаар эрүүл болгох хувьсгалд бидэнтэй нэгдэнэ үү.

Найрлага хамгийн чухал

Эрүүл, аюулгүй найрлага нь арьсны хамгаалах ханыг бэхжүүлдэг. Бид хэт эмзэг арьстай хүмүүстэй ажилладаг тул арьсыг цочроохгүй найрлагыг чухалчилдаг. Тиймд хортой найрлага хийгээд арьсыг эмзэгшүүлж, цочроох бүхий л найрлагаас татгалзсан.

Rovectin брэнд бүтээгдэхүүнээ Цэвэр гэж нэрлэдэг шалтгаан нь

Сүүлийн жилүүдэд гоо сайхны салбарт “Clean” буюу цэвэр гэх ойлголт өргөн тархсан. Энэ нь мэдээж гоо сайхны бүтээгдэхүүний орц, найрлагын хувьд яригдаж байгаа. Гэхдээ яг цэвэр гэх ойлголтыг бүгд тодорхой тайлбарлаж чадах болов уу? Брэнд тус бүрийн харах өнцгөөс шалтгаалах байх гэж бодож байна. Гэхдээ Rovectin брэнд бүх орц, найрлагаа шинжилж, хор хөнөөлтэй найрлагад хатуу хориг тавьж, шинжлэх ухааны үндэслэлтэй стандартыг баримталдаг.

Тав тухтай арьс таны амьдралыг өөрчилнө.

Арьсаа арчилна гэдэг нь эрүүл амьдралын хэв маягийн нэгээхэн чухал хэсэг юм. Таны арьс эрүүл, тав тухтай байхад та стресс багатай, өөртөө итгэлтэйгээр өдрөө эхлүүлэх болно. Тиймд арьс арчилгааны дэглэмээ өөрчилж, Rovectin брэндтэй хамт арьсаа шинэчилцгээе.

Таны арьсыг гүнээс нь эрүүлжүүлэх зөөлөн, арьсыг цочроодоггүй дэвшилтэт шинжлэх ухаантай танилцана уу.

Barrier Repair Complex™

Энэхүү нэгдэл нь линолын хүчил, бета-ситостерол хийгээд 97%-ийн цэвэр фосфолипидээс бүрдсэн тул арьсанд байгалиасаа байдаг чийгшлийн нөөц болох өөх буюу lipid-ийн үүргийг гүйцэтгэснээр арьсыг нөхөн сэргээж, бат бөх болгодог [1,4,5]. Уг ургамлын гаралтай нэгдэл нь арьсны байгалийн хамгаалах чадварыг дээшлүүлснээр чийгшлийг маш сайн хадгалж, арьсанд муугаар нөлөөлж буй хорт бодисыг гадагшлуулдаг.

Хуурай, хагарсан, цочромтгой арьс ихэвчлэн арьсны хамгаалах чадвар буурснаар үүсдэг. Хэдий эрүүл арьс байлаа ч гэсэн хүрээлэн буй орчны нөлөөлөл, гормоны өөрчлөлт, шим тэжээлийн дутагдал, цэвэрлэгч, өвчин болон хөгшрөлтөөс шалтгаалж арьсны хамгаалах чадвар буурч байдаг [1,2]. Арьсны хамгаалах чадвар буурах үед арьс цочроогчид арьс уруу хялбар нэвтэрч, атопик дерматит (экзем) зэрэг арьсны асуудлуудыг үүсгэдэг [1,3]. Улмаар арьс хэт хуурайшиж, хагарч, улайж, цочирч, үрэвсдэг.

Нэгдүгээрт:

Уг зөөлөн нэгдэл нь гэмтсэн, хуурай, загатнасан арьсны гүн уруу нэвчдэг.

Хоёрдугаарт:

Арьс гүнээсээ тайвширч, бат бөх болж, арьсны байгалийн чийгшлээ хадгалах чадвар сэргэдэг.

Гуравдугаарт:

Арьсны хамгаалах хана бэхжиж, чийгшлийг удаан хадгалж, арьсыг гадны бохирдуулагчаас хамгаалдаг.

Barrier Repair Complex™-ийн эмнэлзүйн судалгааны үр дүн

2 сар уг найрлагыг агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа гарсан үр дүнг доорх графикаар үзүүлэв.

ROVECTIN брэнд - 2Q==

Графикт үзүүлснээр уг нэгдэл нь арьсны чийгээ хадгалах чадварыг нэмэгдүүлж, арьс чийгшлээ алдах хувийг багасгасан болох нь судалгаагаар батлагдав.

Asta Cell Fortifier™

Нарны хэт туяа, бохирдол, стресс гэх мэт хүчин зүйлс хортой исэлдүүлэх процессыг идэвхжүүлж, арьсны байгалийн хамгаалах чадварыг гэмтээж байдаг. Энэхүү Asta Cell Fortifier™ нэгдэл нь астаксантин (бичил замагт агуулагддаг байгалийн антиоксидант)-ыг агуулсан учир арьсанд муугаар нөлөөлдөг чөлөөт радикалуудыг саармагжуулж, арьсыг тэнцвэржүүлдэг.

Астаксантин нь:

  • E витаминаас 550 дахин
    Ногоон цайнаас 550 дахин
     Ко-энзим Q10-аас 850 дахин
     Витамин C-ээс 6,000 дахин хүчирхэг юм.

Арьс цочроодоггүй технологи буюу Asta Cell Fortifier™-ийн эмнэлзүйн судалгааны үр дүн 

* Ашигласан материал хуудасны доод хэсэгт бий.

ROVECTIN брэнд - 2Q==

Астаксантины эс хамгаалалт: Астаксантин нь дан молекулт хүчилтөрөгчөөс фибробласт (арьсны гүн давхарга (dermis)-ыг бүрдүүлж, коллаген болон гиалуроны хүчлийг үйлдвэрлэдэг биологийн эсийн нэг төрөл) эсүүдийг хамгаалдаг нь судалгаагаар нотлогдсон.

ROVECTIN брэнд - 2Q==

Хөгшрөлтийн толбоны эмчилгээ: 2 сарын хугацааны эмчилгээний үр дүнд хөгшрөлтийн толбо мэдэгдэхүйц багассан.

*Судалгааны үр дүн: Дээрх график нь Астаксантин агуулсан бүтээгдэхүүнийг 29 эмэгтэй 2 сарын турш хэрэглэсний үр дүн юм.

Астаксантин нь үрчлээг багасгадаг

ROVECTIN брэнд - Z

Харшил өгдөггүй, хорт найрлагагүй

Rovectin брэндийн идэвхт болон идэвхт бус найрлага агуулсан бүтээгдэхүүнүүд нь бүхий л насныхан (хүүхэд болон насанд хүрсэн) аюулгүй.

Цэвэр, аюулгүй, эрүүл найрлага

Rovectin брэндийн арьс цочроодоггүй бүтээгдэхүүнүүд хэт эмзэг арьсыг хүртэл тайвшруулж, нөхөн сэргээдэг. Бүтээгдэхүүн бүрийг цочроох, эсвэл харшил өгөх магадлалтай бүх найрлагаас ангид байлгахын тулд нарийн судалгаа, шинжилгээ хийдэг.

Rovectin брэндийн арьс цочроодоггүй бүтээгдэхүүнүүд дараах найрлагыг агуулаагүй болно. Үүнд:

  • Formaldehyde, Parabens, Chemical Dyes, Synthetic Fragrances, Drying Alcohols, Hormonal Endocrine Disruptors, Animal Derived Ingredients, Comedogenic Ingredients, Dioxane, Harsh Chemicals, Petrochemicals
ROVECTIN брэнд - Z

Чанартай үйлдвэрлэл ба нарийн судалгаа шинжилгээ  

Rovectin брэнд нь арьсны эмч нартай хамтран бие даасан эмнэлзүйн судалгаа хийдэг тул найрлага бүрийг үр дүн, аюулгүй байдал, гүйцэтгэл, хувийн сэтгэл ханамжийн талаас нарийн шинжилж, шалгадаг.

  • Манай найрлага зүйчид аюулгүй бөгөөд үр дүнтэй найрлагыг эрхэмлэн ажилладаг
  • Найрлага бүр цаг уурын эрс тэс байдал болох хэт халуун болон хэт хүйтэнд ч тогтвортой, үр дүнгээ хадгалдаг нь батлагдсан
  • Бүх бүтээгдэхүүн GMP (ДЭМБ-аас гаргасан олон улсын стандарт шаардлага)-ын дагуу үйлдвэрлэгддэг.
  • Чанарын хатуу хяналт (QC) болон чанарын баталгаа (QA)-ны удирдамжыг дагаж мөрддөг.
  • Бид амьтдад хайртай: Амьтан дээр туршилт хийдэггүй.

Asta Cell Fortifier™-ний судалгаанд ашигласан материал:

  1. Tominaga et al., (2009). Cosmetic effects of astaxanthin for all layers of skin. Food Style 21, 13(10):25-29.
  2. Tominaga et al., (2009). Protective effects of astaxanthin against singlet oxygen induced damage in human dermal fibroblasts in-vitro. Food Style 21, 13(1):84-86.
  3. Cui Hang; Kong Yahui; Zhang Hong (2011). “Oxidative Stress, Mitochondrial Dysfunction, and Aging”
  4. Further Reading
  5. Camera et al., (2009). Astaxanthin, canthaxanthin and ß-carotene differently affect UVA-induced oxidative damage and expression of oxidative stress-responsive enzymes. Exp Dermatol., 18(3):222-231.
  6. Nishida et al., (2007). Quenching activities of common hydrophilic and lipophilic antioxidants against singlet oxygen using chemiluminescence detection system. Carotenoid Sci., 11:16-20.
  7. Yamashita (2006). The effects of a dietary supplement containing astaxanthin on skin condition. Carotenoid Sci., 10:91-95.
  8. Lee et al., (2003). Astaxanthin inhibits nitric oxide production and inflammatory gene expression by suppressing IκB Kinase-dependent NF-κB activation. Molecules and Cells, 16(1):97-105.
  9. Arakane (2002). Superior skin protection via astaxanthin. Carotenoid Sci., 5:21-24.
  10. Lyons & O’Brien (2002). Modulatory effects of an algal extract containing astaxanthin on UVA-irradiated cells in culture. J. Derma. Sci., 30(1):73-84.
  11. Yamashita (2002). Cosmetic benefit of the supplement health food combined astaxanthin and tocotrienol on human skin. Food Style 21, 6(6):112-117.
  12. Seki et al., (2001). Effects of astaxanthin from Haematococcus pluvialis on human skin. Fragrance J., 12:98-103.
  13. Black (1998). Radical Interception by carotenoids and effects on UV carcinogenesis. Nutrition Cancer., 31(3):212-217.
  14. O’Connor & O’Brien (1998). Modulation of UVA light induced oxidative stress by beta-carotene, lutein and astaxanthin in cultured fibroblasts. J. Derma. Sci., 16(3):226-230.
  15. Savoure et al., (1995). Vitamin A status and metabolism of cutaneous polyamines in the hairless mouse after UV irradiation: action of beta-carotene and astaxanthin. Int. J. Vit. and Nutr. Res., 65(2):79-86.
  16. Yamashita (1995). Suppression of post UVB hyperpigmentation by topical astaxanthin from krill. Fragrance J., 14:180-185.

Barrier Repair Complex™-ний судалгаанд ашигласан материал:

  1. Berra, B., Veggetti, E., The Role of Epidermal Ceramides in Barrier Function, J. Applied Cosmetol. 14, pp. 51-57 (a/j96)
  2. Ghadially, R., Brown, B. E., et al., The aged Epidermal Permeability Barrier: Structural, Functional, and Lipid Biochemical Abnormalities in Humans and a Senescent Murine Model, J Clin Invest., Volume 95(5), May 1995, pp. 2281-90.
  3. Imokawa, G., Yada, Y., et al., Pseudo-acylceramide with Linoleic Acid Produces Selective Recovery of Cutaneous Barrier Function in Essential Fatty Acid- deficient Rats and has an Inhibitory Effect on Epidermal Hyperplasia, J. Clin Invest., Volume 94(1). July 1994, pp. 89-96.
  4. Man, M., et al., Exogenous Lipids Influence Permeability Barrier Recovery in Acetone-treated Murine Skin, Arch, Dermatol. Vol 129(June 93), pp. 728-38.
  5. Thornfeldt, C., et al., Optimization of Physiological Lipid Mixtures for Barrier Repair, J. Invest. Dermatol., Vol 106, pp. 1096-101, 1996.