Чацаргана жимсний тухай:
МЭӨ 12-р зууны үед эртний Грекчүүд томоохон тулааны дараа нэгэн ойн төгөлд морьдоо амрааж тухалжээ. Энэ үеэр морьдоо тавьж идээшлүүлэх үед морьд нь илт сэргэж, хүч тамир, өнгө зүс орж эхэлсэн гэдэг. Үүнээс үүдэн уг ойг чацарганын төгөл гэж нэрийдсэн бөгөөд жимсийг нь Hippophae Rhamnoides буюу “хүч тамир оруулагч” гэж нэрлэжээ.
Чацаргана жимс нь Монгол, Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, Орос, Их Британи, Франц, Дани, Нидерланд, Герман, Польш, Финланд, Швед, Норвеги зэрэг улсуудад ургадаг. Дэлхий дээрх чацарганын нөөц бүхий 1.5 сая гектар газрын 90 орчим хувь нь Хятад улсад ногддог байна. Чацарганын бут нь ихэнхдээ 0.5–6 м өндөртэй байх боловч хааяа Төв Азийн хуурай, элсэрхэг нутагт 10 м хүртэл ургах нь бий.

Чацарганы хүний биед үзүүлэх нөлөө
Чацарганад маш их хэмжээний уураг, хүчил, витамин, кальци, фосфор, магни, натри зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай элементүүд агуулагддаг. Ходоодыг эрүүлжүүлжүүлж гэдэс цэвэрлэх, уушгийг зөөллөж, цус төлжүүлэх, өтгөн шингэнийг тохируулж, дэлүүг эрүүлжүүлэх зэрэг олон чадалтай.
Чацарганын жимсний үндсэн бүтээгдэхүүн нь тос, шүүс юм. Түүний тос нь А, Е витамин, фосфомепид, холин бетаин, тосны хүчил агуулах бөгөөд жимсний зөөлөн эдийн 2.8-8 хувь нь тос байдаг. Зөөлөн эдийн тосонд каротинойд 225-378 мг, каротин (А витамин) 4-6.3 мг, текоферод (Е витамин) 170-330 мг агуулагдана.
Судлаачид судалсны үндсэн дээр 8 ш чацаргана жимс нь гэмтсэн эд эсийг эдгээдэг чадалтай болохыг тогтоожээ. Уг жимс нь маш бага хэмжээний нягтралтай уураг агуулдаг бөгөөд энэ нь артерийн судасны хана гэмтэхээс хамгаалдаг. Мөн ханиадыг зогсоох, цусыг шингэрүүлэх зүрх судасны системийн эргэлтийг сайжруулахад нэн ач тустай.
Чацаргана арьс арчилгаанд:

Танд санал болгох бүтээгдэхүүн:
Be Plain: Vitamin Brightening Ampoule
Be Plain брэндийн цайруулах үйлчилгээтэй энэхүү ампул нь чацарганы хандыг маш өндөр хувиар буюу 78% агуулагдсан байдаг. Мөн түүнээс гадна Витамин В-5 /Пантенол/, Витамин Е /Токоферол/, Витамин С- Аскорбийн хүчил, болон Витамин С-н 3 төрөл орсон. Мөн түүнээс гадна Ниацинамид 5%, Аденосин хэмээх хөгшрөлтийн эсрэг найрлагыг агуулж өгсөн байдаг.
*Бүх төрлийн арьсанд тохиромжтой.
Эх сурвалж:
www.mnb.mn, “Чацаргана жимсний ач тус‘
www.nourished life.com, “Benefits of Seabuckthorn for Skin’
www.apotera.com, “The Incredible Benefits of Seabuckthorn for your Skin‘
www.shape.com, “What is Seabuckthorn Oil?‘
-
Multi Vitamin Ampoule52,900₮