Гоо сайхныг эрэлхийлэх байгалийн нууц түлхүүр- Secret Key
Брэндийн зорилго
2006 онд үүсгэн байгуулагдсан Secret Key брэнд нь Азидаа арьс арчилгаа болон гоо сайхны салбарт тэргүүлэгчдийн нэг яахын аргагүй мөн билээ.
Байгалийн орц найрлагыг ашиглан гоо сайхны нууцыг эрэлхийлэх Secret Key брэндийн гол зорилго нь цэвэр байгалийн гаралтай арьс арчилгаа болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг дээд зэргийн чанартайгаар хэрэглэгчиддээ байх боломжтой хамгийн хямд үнээр санал болгоход оршино.

Байгалийн орц
Secret Key брэнд нь хүн бүрт тохиромжтой, аюулгүй гоо сайхны бүтээгдэхүүнийг зөвхөн байгалийн гаралтай цэвэр орц найрлагыг ашиглан үйлдвэрлэдэг.
Гоо сайхны эмчилгээ
Secret Key брэнд нь олон үе дамжин ирсэн гоо сайхны уламжлалыг бүтээгдэхүүнээрээ дамжуулан хэрэглэгчиддээ амар тайван байдлыг бэлэглэдэг.

Арьс арчилгаа
Secret Key брэнд нь Солонгос улсдаа гоо сайхны салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, шилдэг техник технологийг ашиглан арьсны эрүүл мэндийг хангахыг хичээж ажилладаг.
Secret Key брэнд нь бүтээгдэхүүнээ хөгжүүлж сайжруулахын тулд BioTech судалгаа болон хөгжүүлэлтийн төв газрыг үүсгэн байгуулсан бөгөөд одоогоор дэлхийн дахинд нийт 40 гаруй улсад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

Secret Key брэндийн арьс арчилгаа болон гоо сайхны олон бүтээгдэхүүн дэлхийд алдарт гарсан байдаг. Тус брэндийн зарим цуврал бүтээгдэхүүнээс танилцуулбал:
STARTING TREATMENT ROSE LINE

Starting Treatment Rose Line цувралын гол 2 найрлагууд болох Галактомицины фермент (Galactomyces Ferment Filtrate) болон сарнай цэцгийн шүүс (Rose Centifolia Flower Water) нь арьсны уян хатан чадварыг сэргээж, дутагдсан чийгийг хурдан хугацаанд нөхөх чадвартай байдаг. Starting Treatment Rose цуврал нь: арьсны уян хатан чадварыг нэмэгдүүлэх, нүхжилтийг багасгах, арьсыг зөөлрүүлэх, арьсны нөхөн төлжилтийг дэмжих, арьсыг тайвшруулах, арьсыг гүнээс чийгшүүлэх гэсэн 6 үндсэн үйлчилгээг үзүүлдэг.
STARTING TREATMENT LINE

Арьсыг цайруулж, тэнцвэржүүлэх үйлчилгээтэй Галактомицины ферментийг гол найрлагадаа агуулсан байдаг. Арьсыг цэвэрлэх, арьсыг эмзэгшүүлэхгүй, гадаад давхаргыг гэмтээхгүйгээр тослогийг арилгах, гүнээс нь чийгшүүлэх үйлчилгээтэй.
BLACK SNAIL ORIGINAL LINE

Хар эмгэн хумсны салстыг 80% агуулсан энэхүү цуврал нь арьсыг чийгшүүлж, зөөллөж, нөхөн төлжилтийг хурдасгах ач холбогдолтой.
SNAIL REPAIRING LINE

Эмгэн хумсны салст нь арьсны чийгэн хамгаалж, уян хатан чанарыг нэмэгдүүлж, арьсыг төлжүүлэх үүрэгтэй байдаг.
LEMON SPARKLING LINE

Лемон нь өөрөө Витамин С-аар баялаг байдаг тул арьсанд мэдээж олон талын ач холбогдлыг өгдөг. Арьсыг цайруулах, нөсөө толбо бүдгэрүүлэх, арьсыг сэргээх гэх мэт олон талын давуу талтай байдаг.
24K PREMIUM GOLD

Энэхүү цувралд багтсан бүтээгдэхүүнүүдэд 24К алтны хялтас болон Lonicera Japonica хэмээх цэцгийн ханд агуулагдсан нь арьсыг хоргүйжүүлж, хуримтлагдсан бохирдол, хорт бодисуудыг гадагшлуулах үйлчилгээг үзүүлдэг.
SK SO FAST LINE

Secret Key брэнд нь дан ганц арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй бие болон үс арчилгааны бүтээгдэхүүнийг ч үйлдвэрлэдэг.
BASE MAKE-UP LINE

Арьсыг толигор болгож, өөгүй харагдуулах үйлчилгээтэй.
Secret Key брэнд нь дотоод болон гадаадын зах зээлд аль хэдийн танигдсан томоохон брэнд бөгөөд хамгийн алдартай цувралуудын бүтээгдэхүүнүүдийг нь бид сонгон, албан ёсны эрхтэйгээр хүргэж байгааг эрхэм худалдан авагч та хүлээн авна уу.