Энэхүү хөөсөн цэвэрлэгч нь маш зөөлөн, pH төвшин нь бага (5.0-6.0)-тай бөгөөд найрлагадаа гуравласан гиалуроны чухал нэгдэл, арьсыг тайвшруулагч Пантенол болон Аллантойн, мөн арьсны хамгаалах төвшинг бэхжүүлэх Керамидийг агуулсан.
Хэрэглэсний дараа огт хуурайшиж, таталдсан мэдрэмж төрүүлэхгүй. Таны арьсны гадаргуу дээр усан давхар хамгаалалт үүсгэж, орчны нүдэнд үл үзэгдэх микро элементийн бохирдлыг арилгадаг учраас агаарын бохирдолтой том хотод амьдардаг хүмүүст хэрэглэхэд тохиромжтой.
Энэхүү цэвэрлэгч нь сүүлийн 2 жилийн турш Солонгосын алдарт Hwahae платформоос шилдэг нүүр цэвэрлэгчийн эхний 3-т багтсан.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
🍀Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй.
🐇 Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
だりあ –
Би эмзэг хуурай арьстай. Ph 5-тай зөөлөн гэх маш олон бүтээгдэхүүн хэргэлж байсан ч үүнийг хэрэглээд воов л гэж хэлсэн. Үнэргүй илүү дутуу орц найрлагагүй. Угаасны дараа таталт хуурайшилт байхгүй. Их гоё угаагч. Дахин хэрэглэх бүтээгдэхүүний минь тоонд зайлшгүй байдаг бүтээгдэхүүн
otgoob1221 –
Би тослог, холимог, батга гарамтгай арьстай. Хэрэглээд сар хагас шахуу болж байна. Угаасны дараа үнэхээр сайн цэвэрлэгдсэн нь мэдрэгддэг, хүрээд үзэхэд зөөлөн болсон байдаг. Их өтгөн болохоор бага хэмжээгээр угаадаг. Үнэргүй гэдэг нь хамгийн их таалагддаг.
emujin88888 –
Эмзэг тослог арьстай хүний хувьд гоё таарч байсан.Хэт цэвэрлэх биш, хэд ч цэвэрлэсэн зөөлхөн чийглэгээр нь хадгалдаг.
rbayanaa –
Ene bs neeh goy arisiig chiigleg zoolon tsevrldg goy ugagch dahij bl awnaa
nommon2018 (verified owner) –
Энгийн хуурай арьстай. Миний хэрэглэж бсан хамгийн гоё хөөс. Сайн цэвэрлэдэг, угаасны дараа таталддаггүй, үнэргүй. Угаасны дараа арьс зөөлөн болчихсон юм шиг санагдсан, анх удаа нүүрний савангаас ийм мэдрэмж авч бна. Өглөө, оройд 2ланд нь ашиглаж болохуйц мөн арьсны төрөл, асуудал хамаарахгүй хэрэглэж болно гэж бодож бна. Одоо энэ саванг байнга авах бхаа 🙂
Maagii –
Үнэхээр гоё хөөс байна лээ.Угаасны дараа арьс таталдахгүй зөөлөн мэдрэмж төрөөд эмзэг болон бусад бүх төрлийн арьсанд гоё таарах байх.
Degi –
emzeg huurai aristai nadd uneher taalagdsan mash zuulun butetstei, eldew unergu, ugaachad arisandaa hurhed ih zuulun goy mdremj toruuldg.
Bayaraa –
нягт хөөстэй ямар ч үнэргүй. эмзэг арьсанд зориулсан ч гэсэн угаасны дараа арьс аймар таталдаж байсан. энийг дуусгаад Beplain хөөс хэрэглэж байгаа сийрэг хөөстэй энийг бодох юм бол таталдуулахгүй байгаа. энэ хоёроос сонгох гэж байгаа бол Beplain хамаагүй дээр санагдсан шүү
Misheel –
Эмзэг, хольмог арьсанд ямарч асуудалгүй сайн таарсан. Зөөлөн бүтэцтэй, угаасны дараа арьс хуурай болж таталдаагүй, чийглэг зөөлөн торгомсог мэдрэмж арьсанд өгдөг,гэсэн хэдий ч арьсыг сайн цэвэрлэдэг. Хэрэглэхэд бага хэмжээгээр ордог учраас нэг савангаа удаан хэрэглэх боломжтой, одоогоор 4 сар хэрэглэж байна, дуусаагүй л байгаа. Маш их таалагдсан.