Энэхүү зөөлөн цэвэрэлэгч тос нь арьсан дээр түрхмэгц хайлж, арьсны бохирдлыг гүйцэд цэвэрлэдэг бөгөөд дараах үйлчилгээг үзүүлдэг.
- Солонгосын ‘Ulleung-do’ арлын далайн гүний ус болон олон төрлийн эрдэс бодисын агууламж нь арьсны тослог болон чийгшлийн балансыг хадгалдаг.
- Арьсыг гүн цэвэрлэх технологи: энэхүү цэвэрлэгч тос нь арьсны температурт хайлж нүүр будаг зэргийг хялбар нэвтлэх чадвартай байдаг. Үүнийхээ дараагаар ургамлын гаралтай найрлагууд нь арьсан дээрх бохирдол болон илүүдэл тослог зэргийг татаж арьсыг цэвэрлэдэг. Ингэхдээ мэдээж далайн гүний усны агууламж нь арьсны байгалийн чийгшлийг хадгалдаг тул арьсыг хуурайшуулдаггүй гэдгээрээ давуу талтай.
Тус бүтээгдэхүүн нь арьс арчилгааны цэвэрлэгээний үе шатыг хялбаршуулж, уруул, нүд будаг болон крем, нарын тосыг ч төвөггүйхэн богино хугацаанд арилгах чадвартай. - Үхэжсэн эд эсийг зөөлөн гуужуулах үйлчилгээтэй Round Lab брэндийн HATCHING EX-07 найрлага мөн агуулагдсан тул арьсан дээр хуримлагдсан илүүдэл тослог болон эд эсийг ч арилгах гэх мэт олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг.
Онцлог найрлагууд:
- Наранцэцгийн үрийн тос (Sunflower Seed Oil)
- Evening Primrose Oil
- Medaowfoam Seed Oil
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
❎ Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.