ALL NATURAL

365 Green Centella Asiatica Mask Sheet

4,900

Хэмжээ: 25мл

Сентелла Азиатика ургамлын хандыг 50% агуулсан уг маск нь арьсыг богино хугацаанд тайвшруулж, үрэвслийг намжааж, чийгшүүлэх үйлчилгээтэй.

Энэ бүтээгдэхүүнийг худалдан аваад 49 оноо цуглуулаарай!
Тайлбар

Сентелла Азиатика ургамлын ханд (Centella Asiatica Extract)-ыг 50% агуулсан уг маск нь эмзэгшсэн (батгатай, наранд түлэгдсэн, гуужуулалтаас болж эмзэгшсэн) арьсыг богино хугацаанд тайвшруулдаг. 

Онцлох бусад орц найрлагууд:

  • Green Tea Leaf (Ногоон цайны навч)– Арьсны үрэвслийг намжааж, чөлөөт радикалын гэмтлээс арьсыг хамгаалдаг. 
  • Allantoin – Арьсыг тайвшруулж, үхэжсэн эсийг зөөлөн гуужуулахаас гадна хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ давхар үзүүлдэг.

TENCEL хэмээх байгальд-ээлтэй, сүлжмэл бус фабрикаар хийсэн уг маск нь арьсанд маш сайн наалдаж өгөн өөрт буй чийг, тэжээлээ арьсны гүнд нэвчүүлж өгдөг.

All Natural брэнд нь Солонгосын анхны CLEAN брэнд бөгөөд бүх бүтээгдэхүүн нь EWG аюулгүйн зэрэгтэй. Түүнчлэн Hwahae платформын хорт 20 найрлагаас ангид орц найрлагатай брэнд юм.

☘️ Үүнээс гадна бүтээгдэхүүнд орсон ургамлын хандаа зөвхөн брэндийнхээ гэрээт органик фермд ургуулан, өөрийн лабораторидоо гарган авдаг учраас орц найрлагын органик байдалд 100% баталгаа өгч чаддаг.

🌿 Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.

✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.

Найрлага

Centella asiatica extract (60%), purified water, dipropylene glycol, 1,2-hexanediol, allantoin, carbomer, tromethamine, ethylhexylglycerin, butylene glycol, disodium EDTA, glyceryl caprylate, camellia sinensis leaf extract, hamamelis virginiana (witch hazel)water, tocopherol

Хэрэглэх заавар

Нүүрээ угааж, цэвэрлэн, тонер, эссенс, серум зэрэг бусад арьс арчилгааны бүтээгдэхүүн түрхсэний дараа маскаа 10-20 минут тавина. Маскаа авсны дараа үлдсэн эссенсийг нүүр болон биеийн бусад хэсэгтээ товшиж, сайтар шингээж өгнө.
(7 хоногтоо дор хаяж 2-3 удаа маск хэрэглэхийг танд зөвлөж байна.)

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Анхны сэтгэгдлийг өгнө үү “365 Green Centella Asiatica Mask Sheet”

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн