Алоег маш эртнээс Хятад болон Энэтхэгийн анагаах ухаанд ашиглаж ирсэн бөгөөд алое нь эсийг устгах механизмыг өдөөдөг бие организм дахь үрэвслийн процесстой тэмцдэг болох нь батлагдсан нэг төрлийн хүчирхэг антиоксидант юм. Тиймд арьсыг чийгшүүлж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, батгыг эмчилж, арьсыг тайвшруулдаг хамгийн үр дүнтэй гоо сайхны орц найрлагуудын нэг юм. Алое нь А, В, С, Е зэрэг витамин болон амин дэмүүд, эрдэс бодисуудаар баялаг бөгөөд хүний биед шаардлагатай 22 амин хүчлийн 20-ийг нь өөртөө агуулсан байдаг тул арьсыг хэрэгцээт бүхий л амин дэм, эрдсээр хангаж өгдөг. Энэхүү маск нь маш нимгэн tencel-cupro хэмээх материалаар хийгдсэн учраас өөрт байгаа эссенсээ арьсанд маш сайн шингээж өгдөг.
Амьтан дээр туршилт хийгддэггүй.
EWG Verified: My Real Skin маскнууд нь EWG (Environmental Working Group) буюу байгаль орчны ажлын хэсэг хэмээх олон улсын ашгийн бус байгууллагын гаргасан Skin Deep гэдэг гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдлыг эрэмбэлдэг үнэлгээний 1-2 зэрэг буюу онцгой аюулгүй зэрэглэлийн орцуудыг агуулсан.
Энхриймаа Галцог (verified owner) –
Нүүр будалтын өмнө хэрэглэхэд будаг арзайх, patchy болох, батгатай хэсэг дээр foundation овоорох гэсэн асуудлаас салгаж өгсөн. Бас их сайн чийгшүүлдэг. Маскны материал нь их нимгэн учир нүүрнийхээ хэлбэрт тааруулах тавьхад амар байсан.